Хэрэв таны үс ихээр унаж, бүр зарим хэсгээрээ огт ургахгүй байвал өдөр тутмын дараах 10 зуршилдаа анхаарлаа хандуулж өөрчлөлт хийгээрэй

0

Үсэрхэг ан амьтдын адил бид ч гэсэн “үсээ гуужуулдаг”. Гэхдээ тэднийг бодвол өдөр болгон бид 50–100 орчим үс хаяна. Энэ нь хэвийн үзэгдэл, үнэнийг хэлэхэд бидэнд энэхүү уналт мэдэгдэх ёсгүй. Яагаад гэвэл бидний толгойн уганд ойролцоогоор 100,000 үс байдаг ажээ. Гэхдээ заримдаа унах ёстойгоосоо илүү тоо ширхгээр үс унаж байгааг бид анзаардаггүй.

Бидний үс зөөлөн, гялалзсан, эрүүл байх ёстой. Тиймээс эдгээр зорилгод хүрэхийн тулд зайлсхийвэл зохих алдаануудыг танилцуулахаар бэлдлээ.

1. Та тогтмол өглөөний цай уудаггүй

© TanyaLovus / Shutterstock

Хэрвээ та өөрт хангалттай калорийг авч чадахгүй бол таны бие махбод өөрт байгаа энергийг амин чухал эд эрxтэн болох зүрх, тархи  гэх мэт эрxтний үйл ажиллагааг хэвийн явуулахад зарцуулдаг, ингээд арьс, үсийг анхаарлаас гадуур орхиход хүрнэ. Өлсгөлөн байдал дааврын хэмжээнд шууд нөлөөлж үс унаж өнгөө алдаж эхэлнэ. Мөн үс ч шинээр ургахаа больдог. Үс уналт нь анорексийн үндсэн шинж тэмдэг төдийгүй хоол боловсруулах эрxтний бусад өвчлөлийн шинж тэмдэг ч болдог талтай.

  • Та яах ёстой вэ?уураг, өөх тосны агууламж өндөртэй хоол хүнс тогтмол хэрэглэх дэглэм баримтлаарай. Үсний ихэнх орцыг уураг (кератин) бүрдүүлдэг. Хэрвээ хангалттай уураг авч чадахгүй бол үс хугарамтгай болно. Өдөрт ойролцоогоор 46 грамм уураг хэрэглэхийг хичээ – нийт калорийн хэмжээнээс 10%-35% хүртэл.

 

2. Та наранд хэтэрхий удаан байдаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэт ягаан туяа нь үсний уян хатан чанарыг алдагдуулж сул дорой болгодог. Нарны гэрэлд удаан байснаар үс, хуйхыг хуурайшуулна, мөн үсний угийг гэмтээх ч аюултай. Үүний үр дагаварт үс хугарамтгай, унах хандлагатай болно. Цайвар, нарийн үс нарны хэт ягаан туяанд маш эмзэг байдгийг бүү мартаарай.

  • Та яах ёстой вэ?боломжоороо үсээ боож нарнаас хамгаална. Мөн нарны нөлөөнөөс хамгаалах тусгай бодис хэрэглэж ч болох юм. Хуйхыг байнга чийгшүүлэх нь чухал – өдөр тутмын үс арчилгаанд зөөлөн маск хэрэглэж заншаарай.

 

3. Үсээ чанга боож, сүлждэг

© Pexels, © Depositphotos.com, © Pixabay

Сүлжмэл, адууны сүүл, овоолж боосон үс энэ бүгд үсийг угаас нь чанга татдаг. Эдгээр төрлийн засалт үсийг угаас нь эрт сугалж байгаа учраас угийг шархлуулах эрсдэлтэй. Муугаар бодоход тракционная алопеция (үсний уг гэмтсэнээс болж үс ихээр унах) үүсгэнэ. Энэ тохиолдолд үсний уг эдгэрэшгүйгээр гэмтдэг бөгөөд энэ хэсэгт дахин үс ургадаггүй.

  • Та яах ёстой вэ?боломжоороо үсээ задгай тавих хэрэгтэй. Ялангуяа унтаж байхад боосон үс дэрэнд наалдаж илүү их сугардаг. Мөн үсээ боохдоо зөөлөн резин ашиглана. Үс боосны дараа хуйхаар өвдөөд байвал танд энэ засалт тохирохгүй байна гэж ойлгоорой.

 

4. Толгойгоо байнга угаадаггүй

© Depositphotos.com, © Depositphotos.com

Толгойгоо байнга угааж болохгүй гээд угаахгүй яваад байж бас болохгүй. Бохир, үс арчилгааны төрөл бүрийн бодисын үлдэгдэл, үсний өөрийн тослог зэрэг нь хуйхны нүхийг бөглөж болзошгүй. Энэ нь үсний ургалтад сөргөөр нөлөөлдөг. Үсний ариун цэврийг зөв сахихгүй бол үс унах, өнгөө алдахад хүргэнэ.

  • Та яах ёстой вэ?: үсээ угаах байнгын дэглэмтай болох – 2 хоногт 1 удаа, эсвэл өөрийн үсний онцлогоос шалтгаалаад долоо хоногтоо 1 удаа. Хуйхны хуурайшилтаас хамгаалахын тулд сульфатын орцгүй шампунь хэрэглэх ёстойг анхаараарай.

 

5. Үсээ байнга засуулдаггүй

© Depositphotos.com, © Depositphotos.com

Мэдээжийн мэт хэрэг боловч, үсний засалт үсний эрүүл ургалт, өнгө үзэмжид үнэхээр нөлөөлдөг ажээ. Үсний засалтаар та хуурайшсан, хугарамтгай болсон бас салаалсан үснээсээ сална. Хэрвээ цаг тухайд нь засуулахгүй бол салаалж үxлүүт болсон үс улам л дээшээ үсний уг руу явдаг, энэ нь үсийг унахад хүргэнэ гэсэн үг. Хэрвээ та урт, намирсан үстэй болохыг хүсэж байгаа бол байнга засуулж байхаа бүү мартаарай.

 

6. Та хэтэрхий халуун шүршүүрт ордог

© Depositphotos.com, © Unsplash, © Depositphotos.com

Халуун үс үсийг арьсны адил хуурайшуулдаг: үсийг хугарамтгай, өнгө үзэмжгүй болгоно. Шампуньтай хослоод таны үсийг хамгаалалтын тосноос нь салгана. Хуйх хангалттай тосон давхаргыг бий болгохын тулд эцсээ хүртэл хүчээ шавхан ажиллахаас өөр аргагүй. Энэ бүгд үсний ургалтад сөргөөр нөлөөлөөд зогсохгүй үсийг эргэн ургахгүйгээр унахад хүргэнэ. Үүнээс гадна халуун ус микроб, нян үржихэд нөлөөлдөг ажээ.

  • Та яах ёстой вэ: халуун биш бүлээн шүршүүрт орж байгаарай. Шампунийг хүйтэн бүлээн усаар зайлж угааж сурвал сайн.

 

7. Та толгойгоо мааждаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Толгой загатнах нь мөөгөнцрийн халдвар, харшил эсвэл үрэвслийг илтгэж байж болох юм. Энэ бүгд үсэнд халтай, үсийг дахин ургахгүйгээр гэмтээж ч болзошгүй. Үсээ маажихад таны хуйх гэмтэж байдаг, үүний үр дагаварт үс л унана.

  • Та юу хийх ёстой вэ?: хоол хүнсэндээ анхаарал хандуул. Уураг, A, D болон E амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг хичээ. Толгой загатнасан үед нь маажиж биш харин иллэг хийж тайвшруулна. Селен, цинк зэрэг мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулсан шампуниар үсээ угаана. Эдгээр бодисын орцтой шампунь хэрэглэхээс өмнө заавал мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

 

8. Үсээ янзлахдаа халаасан багаж хэрэглэдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Халуун бигуд, сэнс, хавчаар, индүү зэрэг нь үсийг гэмтээдэг. Хэт өндөр хэм нь үсний хамгаалалтын давхаргыг (тос, уураг зэргийг) үгүй хийхийн зэрэгцээ усны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Үүнээс болж үс хуурайших, өнгө үзэмжээ алдах, хугарамтгай болно.

  • Та яах ёстой вэ?: долоо хоногтоо 2-3 удаа л үс арчилгааны багаж ашиглана. Үсээ хатаахдаа бага хэмээр үлээлгэж хатаах хэрэгтэй. Мөн халуунаас хамгаалах шүршдэг бодис түрхсэний дараа л үсэндээ халуун хэмтэй багаж хүргэхийг хичээгээрэй.

 

9. Та үсээрээ тоглодог

© Depositphotos.com, © Depositphotos.com

Бид өөрийн мэдэлгүй л үсээрээ оролддог: хуруундаа орооно, амандаа хийж татна, зулгаана. Харамсалтай нь энэ буруу дадал зуршил бидний үсийг унахад хүргэдэг. Үснээсээ байнга зулгаагаад байвал хуйх сулардаг. Үүнээс гадна гаран дээрх бохир, тос үсэнд наалдаж үсийг улам бохирдуулдаг байна.

  • Та яах ёстой вэ?: гартаа ямар нэгэн юм эргүүлж суух зуршлаасаа салж чадахгүй байвал спиннер эсвэл эспандер худалдаж аваарай. Гэртээ бол үсээ хамгаалахын тулд толгойдоо алчуур боож болно.

 

10. Нойтон үсийг хүч гарган самнадаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Нойтон үс бүр ч илүү эмзэг байдаг. Яагаад гэвэл ус хуйхны хамгаалах чадамжийг бууруулсан байдагтай холбоотой. Тиймээс та дөнгөж шүршүүрээс гарч ирэнгүүтээ үсээ самнаж, алчуураар хүчтэй үрж арчдаг бол үсээ л гэмтээж байгаа хэрэг юм. Ийм тохиолдолд ваннд таны үс ихээрээ унасанд гайхаад байх зүйл алга.

  • Та яах ёстой вэ?: үсээ норгохоос нь өмнө самнаарай. Самаа үсний угаас авахуулаад үзүүр хүртэл самна. Үсээ алчуураар үрж арчих хэрэггүй, гараараа базаж усыг нь аваад микрофибр зэрэг даавуунд усыг шингээж авна.

Та үсээ яаж арчилдаг вэ? Үсээ салаалах эсвэл унахаас хамгаалж ямар нэгэн урьдчилсан арчилгаа хийдэг үү?

11
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. anthony

    2021/07/01 at 18:30

    I love your posts on hair loss, please also see my post on “Does hair gel cause balding

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *