Баян эр хүнийг хэрхэн олох вэ?

0

Боломжтой эр хүний эхнэр болохыг бүсгүй болгон хүсдэг байх. Гэхдээ хэрхэн болохоо тэр бүр сайн мэдэхгүй яваа. Саятан эр хүний толгойг эргүүлэхийн тулд ямар байх ёстой вэ? Эсвэл ямар ч байх ёсгүй юм уу?

Өөрийн активаа хуваалц

Аливаа харилцаа – юуны түрүүнд хэлцэл юм: эрэгтэй, эмэгтэй хоёр хүн цуг амьдрахаар тохиролцоно, харилцан бие биенээ дэмжиж, сэтгэлийг нь хөглөнө. Нийгмийн өөр давхаргаас боссон гэр бүлийн түүхийг бид мэднэ. Статистик судалгаагаар тэд төдийлөн аз жаргалтай байж чаддаггүй. Эр хүний гарт хүчтэй мөр, хайр халамж болон материаллаг эд баялаг байхад танд зөвхөн энэ болгоныг нь авах л хүсэл байвал ямар болохыг та төсөөлөөд үз дээ? Та өөрийнхөө зүгээс “хариуд” нь юу санал болгож чадахаа бодоод үзээрэй, гэхдээ та хоёрын хооронд харилцан сэтгэл байгаа тохиолдолд шүү дээ.

 

Өөрийн хүчтэй талыг хөгжүүл

Этгээд сонсогдох ч гэлээ эрэгтэй хүн таны өөрт тавьж буй анхаарлын хэмжээгээр таныг анхаарч сонирхож эхэлдэг. Эмэгтэй хүний нүд, өөрийн амьдралын чин эрмэлзэл, дүрэлзэн асах гал мэт сэтгэл. Эрчүүд энэ бүх “дохио”-г анзаардаг. Тэгээд ч амжилттай эрчүүд юуны түрүүнд бүхий л талаараа хөгжсөн хүн байгаа (эс бөгөөс түүний банкны дансанд юу л гэж л зургаан тэгтэй мөнгө байх вэ дээ). Түүнтэй нэг долгион дээр байхыг хүсвэл – өөртөө “хөрөнгө оруулах”-аас татгалзах хэрэггүй.

 

Чин сэтгэлээсээ үерхэж нөхөрлөж сураарай

Дэлхий дээр дан ганц мөнгийг үнэлдэггүй нь ойлгомжтой – үүнээс гадна хүнлэг сэтгэлийг үнэлэх ёстой. Худал хуурмаг, шунал зэрэг нь сайхан гэр бүлийг бусниулсан түүх олон бий. Үүнээс зайлсхийхийн тулд үерхэж, нөхөрлөж сурах хэрэгтэй, хүмүүст итгэж чин сэтгэлээсээ тусалж байгаарай. Хүний сайхан чанарыг өөртөө хөгжүүлснээр зөвхөн өөрийнхөө амьдралд тус болоод зогсохгүй өөрийн мөрөөдлийн эр хүнийг олоход тус болно.

 

Өөрийгөө байгаагаар нь толинд харж бай

Бие даасан, амжилттай эр хүнийг өөрийн болгохын тулд гарах тоолондоо нүүрээ будах эсвэл богино банзал өмсөх ёстой юм биш шүү. Өөрийгөө эрүүлээр толинд харж хүлээн зөвшөөрч сур: эр хүн байсан бол ийм “зураг”-ийг хараад анхаарах байсан ууу? Хэрвээ үгүй бол өөрийгөө төгс болгохоор урагшаа алхаад. Хүн болгоны мэдэх нэг үг бий: хувцсаар нь угтаж ухаанаар нь үд гэж. Тиймээс юунаас эхлэхээ та мэдэж авлаа.

 

Санааг шууд утгаар нь бүү хүлээн авч бай

Саятан залуутай сууж “гэдэс дүүрэн, мөр бүтэн сайхан жаргажээ” гэж дуусах түүхтэй байх хатуу зорилго өөртөө бүү тавь. Амьдрал дээр үүнээс ч чухал зорилго байдаг юм шүү. Амжилттай нөхөрт гарахад тавих асуулт – үнэхээр эрч хүч, цагийг үрэх зүйл мөн үү? Өөрийнхөө хүсэл, сэтгэгдлийг “бич”, энэ тохиолдолд дээрх зорилгодоо заавал хүрэх ёстой эсэхээ та өөрөө аяндаа ойлгож эхэлнэ.

4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *