Энэтхэгт орсон хүчтэй аадар борооны улмаас зогсоол дээр байсан машин газарт цөмрөн орж, бүхэлдээ живжээ

0

Яг одоогийн байдлаар Энэтхэгт борооны улирал эхэлж ихэд хүндрэл учруулж байгаа юм. Мумбай хотын нэгэн оршин суугч цочирдмоор нэгэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байрлуулжээ: зогсоол дээр байсан машин шууд газар руу цөмрөн орсон байна.

Бичлэгээс бүх зүйл тодорхой харагдаж байгаа юм. Эхлээд тэнцвэрээ алдаж байгаа мэт харагдаж байснаа урд хоёр дугуйгаараа усанд ороод цаашлаад хамар, тэгээд их бие нь улам далд орон алга болж байгаа нь тодорхой харагдана. Нүх үнэхээр гүн байгаа нь тодорхой, бүхэл бүтэн машин тэр чигээрээ алга болчихлоо. Азаар хажууд нь зогсож байсан машинууд өртөөгүй байна.

imag.one

Урьд нь энэ газар худаг байсан нь дараа нь тодорхой болжээ. Хэдий цементэлж битүүлсэн ч гэлээ тусыг эс олсон бололтой. Их борооны улмаас нүх сэдэрч машиныг сорж оджээ гэж The Times of India-д бичсэн байна. Осол болсон газарт аврагчид, цагдаа нар ирж уснаас машиныг гаргаж авах арга хэмжээ авчээ.

Энэтхэгт усархаг бороо үргэлжлэн орно гэж цаг уурчид анхааруулсаар байгаа юм. Тиймээс нутгийн ард иргэдийг сонор сэрэмжтэй, усны аюулаас өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авахыг сануулсан байна.

5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *