Шинэ жилийн баяраар гоёлын үсний засалтаа ингэж л хийлгэх хэрэгтэй. Урт үсэндээ ёстой гоё үсний засалт сонголоо

0

Шинэ жилийг угтах үсний засалт, үүнд шинэ жилийн үдэшлэгийн үсний засалт энгийн бөгөөд хурдан гэхдээ үнэхээр баяр наадмын өнгө аястай байх ёстой. Өөрт тохирох үсний засалт – үнэтэй салоны үсчний үйлчилгээг авахгүйгээр өөрөө хийж болох зүйлийн нэг. Тийм ээ, шинэ жилийн бужигнааны үеэр өөрөө өөртөө үсчин болохыг хүсэж байгаа бол нааш сууна уу…

Шинэ жилийг угтахад хамгийн загварлагт тооцогдож байгаа үсний засалтуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Овоолсон, унжуулсан, боосон, ороосон… Энгийн мөртлөө Шинэ жилийн гоёмсог үсний засалтууд.

Шинэ жилд зориулсан үсний засалтыг өөрийн гараар

1. Ороосон үс

Торгомсог ороосон үс мөр давж унжаад л – байгалиасаа намирсан зөөлөн үстэй бүсгүйчүүдэд үнэхээр тохирох үсний засалт. Харамсалтай нь хэтэрхий өтгөн бас хүнд үстэй бүсгүйчүүдэд тохирохгүй – үс өөрийн жингээрээ хэдхэн цагийн дараа л шулуун болчихдог буюу баярын өнгө аяс үгүй болно.

Хэрвээ та богино үстэй гэхдээ шинэ жилийн үдэш романтик харагдахыг хүсэж байгаа бол маш амархан. “Хүйтэн долгион”–ыг гаргахад амархан бөгөөд хурдан, гэхдээ бага зэрэг ур чадвар шаардана. Баяр болтол хэд хэдэн удаа туршлага суухын тулд үсээ засаж үзэхэд үр дүн нь таныг баярлуулах болно.

 

2. Шулуун үсний засалт

Тансаг газар, тансаг даашинзтай шинэ жилийг угтах гэж байгаа бүсгүйчүүдэд сонгодог загварыг үсний засалт тохирно. Шулуун индүүдсэн, эмх цэгцтэй үсний засалт нь шинэ жилийн даашинзыг чимнэ, баярын уур амьсгал ч оруулна.

 

3. Овоолсон үс

Баярт зориулж зассан овоолсон үс маш сайхан үсний засалт болж чадна.

Бас бага зэргийн замбараагүй үсний засалт. Ямар ч тохиолдолд энэ төрлийн үсний засалт тохирно, таны гадаад төрхийг өөрийн загвараар чимэх ажээ. Овоолсон үсийг өөр нэмэлт чимэглэлээр чимэглэх боломжтой, хавчаар, хамба хилэн тууз зэрэг. Хамгийн гол нь – нурж унатлаа бүжиглэж болох бөгөөд энэ үед үсний засалт минь яаж байгаа бол гэж огт санаа зовохгүй.

 

4. Сүлжих

Сүлжсэн үс зөвхөн сургуулийн насны охидынх эсвэл томоотой охидын үсний засалт гэдэг ойлголтыг аль эрт орхисон. Моодны сүлжмэл үс – энэ дэлхий дээр хамгийн төгс гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу: гүйхэд, онгоцонд, бас томоохон зэрэглэлийн арга хэмжээний үеэр ч гайхалтай зохицно. Шинэ жилийн үдэшлэгт зориулж өөрийн хүслээр сүлжээрэй.

 

5. Сүүл

Сүүл үсний засалт маш олон давуу талтай: энэ үсний засалт таныг санаа зовох зүйлгүй оргилуун дарс шимүүлнэ, бенгалийн гал асаана, бүтэн шөнөжингөө үнсэлдсэн ч болно. Мөн ингэж үсээ засахад цаг, хөдөлмөр ч их орохгүй.

Үсээ угааж хатаагаад л ардаа авч резинээр чангалж тогтооно.

 

6. Нэмэлт чимэглэл ашиглах

Мэдээж гоёл чимэглэлгүйгээр үдэшлэгт явна гэж юу байх вэ? Тууз, тиар, хавчаар, гоёлын хавчаар… Энэ бүгд шинэ жилийн үдэшлэгийг чимэх болно.

Энэ шинэ жилийг үнэхээр тансаг угтаж авмаар байна уу?! Та аль хэдийн гоёлын даашинзаа авчихсан гэдэгт найдаж байна шүү, бас даашинздаа тохирсон үсний засалтаа ч одоо сонгосон биз ээ.

Бусдадаа хэрэгтэй уг нийтлэлийг сошиал сувгаар хуваалцахаа мартаж болохгүй шүү.

8
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б.Х. Пүүжээ

    Б.Х. Пүүжээ

    2018/12/17 at 09:31

    Handa Handa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *