
Энэхүү нийтлэл нь кунг-фуг Холливудад авчирсан кино од, тулааны мастер, сурган хүмүүжүүлэгч, гүн ухаанч, кино бүтээгч, житкүндог үндэслэгч, чухамдаа авьяас билиг нь шүтэн бишрэгчиддээ домог мэт мөнхөрсөн Брюс Лигийн тухай юм.
1. Брюс Ли нь маш хурдан хөдөлгөөнтэй байсан ба савх ашиглан агаарт цацсан будааг ширхэг ширхэгээр барьж авч чаддаг байжээ. Тэр дэндүү хурдтай учраас түүний хөдөлгөөнийг нэг бүрчлэн сайтар харахын тулд ажиглагч нар кино дүрсийг нь удаашруулах шаардлагатай болдог.
2. Брюс Ли хүний алган дээрх аравтын зоосыг алгаа хаахаас өмнө амжиж нэгтийн зоосоор сольж чаддаг байж. Тэрээр бэлтгэлийнхээ үр дүнг сайжруулж, үргэлж шинэ туршилт, хөдөлгөөн хийдэг байсан ба өөрийн биеийг байж болох хамгийн өндөрт чадварт хүргэхийг эрмэлздэг байсан.
3. “Үхлийн тоглоом” кинонд Брюс Лигийн оршуулгын ёслолоос хэсэгчлэн оруулсан байдаг. Үүний дараа “Алтан луугийн домог” кинонд түүний дүрийг компьютерээр бүтээсэн байдаг.
4. Брюс Лид өшиглүүлсэн хүн хөндлөнгийн хэн нэгнийг дарж унахдаа гарыг нь гэмтээхээр хэмжээнд хүчтэй байсан байна.
Нэгэн зураг авалтын үеэр Боб Воллын гаргасан алдаанаас болж Брюс Ли шилэнд гараа эсгэсэн бөгөөд дараагийн зураг авалтанд жинхэнэ өшиглөлтийг түүнд мэдрүүлсэн байна. Хэдийгээр Волл түүнийг хариу авна гэдгийг мэдэж байсан ч тийм хүчтэй байна гэж төсөөлөөгүй байна.
5. 1962 онд Брюс Ли 11 секундын дотор 15 цохилт, өшиглөлтийг гүйцэтгэж өрсөлдөгчөө буулгаж авч байжээ. Түүний шүтэн бишрэгчид алдарт 1 инчийн цохилтыг нь одоо хэр нь сурах гэж хичээдэг.
6. Брюс Ли нэг гарын эрхий болон долоовор хуруун дээр тогтон суниалт хийдэг байсан ба эрүү тулан нэг гар дээрх таталтыг 50 удаа хийж чаддаг байжээ. Брюс Лигийн хурууны үзүүр дээрх суниалтын техникийг олон хүмүүс сурахыг оролддог.
7. Брюс Ли 1958 оны Хонг Конгийн Ча Ча бүжгийн аварга. Тухайн үед тэрээр 18 настай байжээ.
8. Брюс Ли нуруундаа хүнд бэртэл авч байжээ.
Брюс Лигийн ууцны дөрөвдүгээр үеийн мэдрэл гэмтэж байсан ба энэ нь тамирчин хүний хувьд амьдрал дууссантай адил зүйл юм. Брюс Ли эмч нарын онош буруу гэдгийг батлахын тулд ахин алхаж сурч эхэлсэн. Тэрээр өөрийгөө эдгээх философийг бий болгож, эмнэлгээс гарахдаа урьд өмнөхөөс илүү хурдтай, хүчтэй болсон байлаа.
9. Тэрээр санамсаргүй байдлаар Жэки Чаныг зодож байжээ.
Жэки Чан маш хүчтэй өшиглүүлж байсан тухайгаа дурсахдаа хүндэлж явдаг хүнтэйгээ уулзаж, тэврэх боломж гарсанд маш таатай байсан хэмээн инээж байжээ.
10. Брюс Ли задлаагүй Кока Кола ундааны лаазыг хуруугаараа чихэж оруулдаг байж. Тэрхүү лааз нь одоогийн лаазтай харьцуулахад илүү зузаан байсан аж.
11. Брюс Ли 6 инч буюу 15 сантиметрийн модон хавтанг хугалж чаддаг байжээ. Самбар буцааж цохидоггүй гэж хэлэн Брюс Ли хүмүүстэй тулалдахыг илүүд үздэг байжээ.
12. Жэймс Кобурнтай хамт бэлтгэл хийх үедээ хажуугийн өшиглөлт хийж 68 килограммын сургуулилтын мишокыг эвдэлж байжээ. Жэймс Кобурн бол Брюс Лигээр тулааны урлаг заалгасан одуудын нэг юм.
13. Брюс Ли Чак Норрисоос илүү хүчтэй нэгэн.
Хэдийгээр Чак энэ талаар ярих дургүй ч тэрээр нэгэнтээ найз Брюс Ли нь түүнийг тулаанд дийлнэ гэдгийг хүлээн зөвшөөрч ярьсан удаатай.
14. Брюс Ли дэлхийн цорын ганц ялагдашгүй бөх, агуу Гамагийн шүтэн бишрэгч байсан. Агуу Гама амжилтаа 50 жил баталсан билээ.
15. Тэрээр бүх улс үндэстний хүлээн зөвшөөрсөн, хайртай хүн учраас Брюс Лигийн хөшөөг Босниагийн Мостар гэх газар босгосон. Гэвч хөшөөг нь балмад этгээдүүд сүйтгэсэн байна.
16. Брюс Ли агуу Мухаммед Алигийн шүтэн бишрэгч байсан бөгөөд түүний зодооныг дүрс бичлэгнээс шимтэн үздэг байжээ. Брюс Ли Алигийн зодооныг дахин дахин үзэж, хөдөлгөөн бүрийг нь цуцатлаа дуурайн хичээллэдэг байжээ.
17. Брюс Ли өвчин намдаагч Equagestic гэх эмний сөрөг урвалаас харшилж 32 насандаа нас барсан байна.
18. Брюс Лигийн хурд нь гурван тохойн зайд зууны 5 хоромд (5 секунд) хариу үйлдэл хийж, цохилт өгч амждаг байжээ. Нэгэн зураг авалтанд тэрээр 50 хүнтэй тулаан хийж, дийлсэн байдаг.
19. Брюс Ли Герман цустай ба түүний ээж Грэйс Хү нь Германы католик ээжээс төрсөн байна.
20. Брюс Лигийн тулааны их багш Ип Ман нь тулааны урлагийн сургуулиа нээснээр түүнд энэ урлагийг сурах боломж нээгдсэн юм. Хэдий Брюс Ли багшдаа кунг-фуг зөвхөн Хятад хүмүүст л эзэмшүүлж, гадны хүмүүст техник, аргачлалыг нь заахгүй гэж амласан ч тэр амлалтандаа хүрээгүй.








ганхуяг
2016/02/10 at 16:17
агууу хүн
Зочин
2017/02/17 at 19:15
Brucle Leeg Анимэ дүрээр дүрсэлсэн байдаг. Тэр анимэ дүр бол hokuto no ken animiin Kenshiro yum