Цэвэр ус үйлдвэрлэгчидтэй холбоотой таагүй баримтууд

0

Бид өмнө нь савлагаатай ус байгаль орчинд ямар хор хөнөөл учруулж буй тал дээр байр сууриа илэрхийлж байсан. Цоргоор гоожиж байгаа жирийн усыг бидэнд өндөр үнээр зарахын тулд үйлдвэрлэгчид ямар увайгүй үйл ажиллагааг явуулдгийг та бүхэнд хүргэх ёстой хэмээн үзэж дараах баримтуудыг дэлгэж байна.

1. 0,5 л хэмжээтэй ус дэлгүүрт 500-900 төг. Тэгэхээр литр ус дунджаар 1500 төг. Харьцуулахад АИ-92 шатахуун (2016 оны 8-р сарын байдлаар) 1530 төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр ус бензин 2 ижил үнэтэй байгаа биз?

2. “Өдөрт 8 аяга ус” – эрүүл саруул, залуу байхыг үндэс гэдэг санааг 1990-ээд онд маркетологчид гаргасан юм. Төдий хэмжээний ус уух нь ямар ч үр дүнгүй төдийгүй эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүйг эмч судлаач нар анхааруулж байна.

3. Тэгээд ч ер нь хэн дан ганц ус ууж бай гэж хэлсэн юм? Хоол хүнсээрээ бид багагүй ус олж авдаг. Мандарин – 88 хувь нь ус, алим – 86,3 %, улаан лооль – 92%, өргөст хэмх – 96% нь уснаас бүрддэг.

4. Турах зорилгоор ус уух нь ямар ч үр дүнгүй – илүүдэл шингэн биед хуримтлагдаж илүү их өөхийг бий болгоно, хайлуулж гадагшлуулахгүй шүү (“тэмээний эффект”-ээр төсөөлүүлэв). Харин ч эсрэгээрээ биед хуримтлагдсан өөхийг шатаахын тулд шингэний дутагдалд бага зэрэг оруулах хэрэгтэй.

5. 1990-ээд он хүртэл хойд хөршид зөвхөн шилэн савлагаатай л хийжүүлсэн ус, шар айраг зарагддаг байжээ. 1990-ээд оноос эхлэн хуванцар савлагаатай ус, ундаа гарахад тэд их л сонирхож шуугицгааж байсан байна.

Цэвэр ус үйлдвэрлэгчидтэй холбоотой үнэн бодит баримтууд 1

6. ПЭТ савлагаа ашигласныхаа төлөө мөнгө төлдгийг мартаж болохгүй.

7. “Өдөрт 1,5-2 литр ус уух ёстой, үүнд шөл, цай, кофе үл тооцогдоно” – савлагаатай цэвэр усны борлуулалтыг нэмэгдүүлэхээр зориуд гаргасан худал домог. Хоёрдугаарт, “гоожуураас ус уух аюултай, уувал удахгүй үхнэ”. Жишээ нь, Швейцарьт рестораны зөөгч таныг аяга ус гэвэл крантнаас л хийгээд өгнө, хэн ч муу ус хийж өглөө хэмээн гомдоллохгүй.

8. Крантнаас урсах усанд багахан цэвэршүүлэлт л шаардлагатай – худалдаанд гарч байгаа ямар ч цэвэршүүлэгч болно. Гол аюул нь хлорт байгаа юм. Хлор гэдэг бодис нь ууршдаг тул өөр нэг арга бий – усаа багахан халаагаад 30 минут амраагаарай.

9. Ус савлагч нар түүхий эдээ (усаа) гоожуураас авна. Таны гэрийн цоргоор гоожих тэр ус шүү дээ. Тэд усыг хэдээр худалдаж аваад бидэнд хэдээр зарж байна, бас л сонин тоо гарна.

10. Худалдаанд зарж байгаа гурван усны нэг нь “гоожуурын ус”-ыг цэвэршүүлэн савласан байдаг. Бид “домог”-т итгэн байгалийн цэвэр ус ууж байна гээд л… Бидний толгойг угаахын тулд маркетингийн хэлтэс нь нэг саяыг л үрнэ. Усаа зараад тэд харин хэдэн саяар нь олно.

11. Савлагааны наалт дээр байгалийн зураг, булаг рашааны зураг байх нь элбэг. Бид зургийг нь хараад байгалийн ус л гэж бодно, үнэндээ хэдхэн алхаад л тэр усыг савласан газар нь байгаа даа.

12. Төвлөрсөн усан хангамжийн усны дээжийн шинжилгээг өдөрт 3 удаа авдаг. Савлаж зарж байгаа усны дээжийг 3 жилд нэг удаа эсвэл худалдаанд гарахаас нь өмнө, зарим нэг нь бүр гомдол ирээд байвал л шинжилгээнд өгнө.

13. Биднийг бага байхад “хоол судлаачид” өдөрт хоёр литр ус уух хэрэгтэй гэдэг байсан бол яагаад одоо 3 литр болсон нь үнэхээр гайхмаар…

3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. 9. ДҮГЭЭР САРЫН 01

    2016/08/29 at 13:43

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  2. Зочин

    2016/08/30 at 10:56

    yag l uneniig helsen bna daa. une tolj krantnii us durtai uls n uuj l baiig

  3. Зочин

    2016/08/30 at 20:05

    61 иин

  4. Зочин

    2016/08/30 at 20:27

    61 иин гарам хоихоно нзг усны уилдвр баигаа усииг араи дзндуу Асгаж оир хавд нь машиин гарж болхооргуи гуу жалаг гарлаа одоо яахвзз худагиин ус аар л баяжиж хун чанараа алдаж баина даа

  5. http://laceydentist.blogspot.com/

    2017/01/01 at 18:30

    Thanks for all your efforts on this website. Gloria really
    loves working on investigations and it’s obvious why. My spouse and i
    learn all relating to the compelling form you provide functional
    thoughts through this website and therefore boost response
    from other ones on that concern while our own princess is truly understanding so much.
    Take advantage of the rest of the new year. You’re
    carrying out a splendid job. http://laceydentist.blogspot.com/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *