Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд

1

Гараар хүрч цэвэрлэх боломжгүй зүйлсийг цэвэрлэж, тоосноос нь салгахад бидэнд бишгүйдээ хүндрэл тулгардаг. Тэгвэл бид таньд тулгараад байгаа асуудлыг тань шийдэж, гэрийн ажлыг бага ч болов хөнгөвчлөх зорилгоор дараах зөвлөмжүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

Цонхны хөшгийг цэвэрлэх

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 1

Ингэхдээ хүнсний зориулалттай хэрэглэгддэг хавчаарны хоёр талыг даавуугаар ороогоод резинээр боогоод арчихад л болно. Энэхүү арга нь мэргэжлийн цэвэрлэгээний ажилчдын хэрэглэдэг шалгарсан арга юм.

Цонхны хүрээнд чигжсэн тоосыг сорох

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 2

Үүнийг цэвэрлэх хамгийн шалгарсан арга нь тоос сорогчны урд талын сорох хэсэгт 00-н цаасны голыг хийгээд сорох юм. Зөөлөн кардоноор хийгдсэн бол та энэхүү аргыг ашиглан гэрийнхээ өнцөг булан бүр дэх тоосыг цэвэрлэх боломжтой юм.

Машины салон доторх гараар хүрэхэд хэцүү хэсгүүдийг цэвэрлэх

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 3

Машины салоны цэвэрлэхэд хэцүү жижиг хэсгүүдийг жижиг хөвөнгөөр арчаарай.

Компьютерийн гарыг цэвэрлэх

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 4

Та яг одоо копьютерийн ард сууж байгаа бол энэхүү аргыг туршаад үзээрэй. Наалддаг цаасны наалттай талыг гадагш харуулж нугалаад товчлууруудын хоорондох хог тоосыг аваарай.

Орны матрасны тоосыг сорох

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 5

Хүнсний содыг матрасныхаа дээр түрхээд нимгэн давхарга тогттол 10 минут орчим хүлээнэ. Үүний дараа бүх тоосыг тоос сорогчоор сорж авна.

Усны цоргон дээр тогтсон толбыг арилгах

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 6

Хэрэглэхээ больсон шүдний сойз, хүнсний содыг ашиглан энэхүү толбыг арилгана.

Хутганы комны савыг цэвэрлэх

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 7

Бүлээн усанд угаагч шингэн хийж сайтар хөөсрүүлээд хутганы комыг хийж 10 орчим минут байлгана. Үүний дараа аяга таваг угаагчаар сайтар үрнэ.

Гэрлийн бүрхүүлийг цэвэрлэх

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 8

Үүнийг цэвэрлэхийн тулд хувцсан дээр наалдсан тоосыг авахад зориулагдсан өнхрүүшийг ашиглаарай.

Шүршүүрийн хаалтны хэсгийг цэвэрлэх

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 9

Нимбэгний шүүсийг хүнсний содтой холиод бохирдсон хэсэгт түрхэнэ. Ингээд 5 минутын дараа сойзоор үрнэ.

Шүршүүрийн толгойг цэвэрлэх

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 11

1 аяга цагаан цууг 1/3 аяга хүнсний содатай холино. Уг уусмалаа гялгар уутанд хийгээд шүршүүрийн толгойг бүхэлд нь орооно. Тогтоох үүднээс резинээр ороогоод 2-3 цаг байлгана.

Агааржуулагч хоолойг цэвэрлэх

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 10

Чийгтэй алчууранд цэвэрлэгч бодис шингээн зураг дээр үзүүлсний дагуу арчина. Үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно.

Шүршүүрийн хөшгийг угаах

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 12

Угаалгын өрөөний хөшгийг угаалгын машинд хийж угаах нь хамгийн үр дүнтэй арга бөгөөд угаахдаа гар нүүрийн алчуураар ороовол урагдахаас сэргийлэх сайн талтай.

Шалны хулдаасан дээрх толбыг арилгах

Цэвэрлэхэд хэцүү зүйлсийг хялбархан цэвэрлэх ухаалаг аргууд 13

Энгийн баллуурны тусламжтайгаар хулдаасан дээрх толбыг арилгах боломжтой юм.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Kill

    2016/09/13 at 07:26

    I am sure this post has touched all the internet users, its really really pleasant article on building up new web site. http://Yahoo.Co.uk/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *