Солонгосын орон сууцнууд дэлхийн бусад улс орнуудынхаас юугаараа ялгаатай болохыг харуулах 20+ гайхалтай онцлог

1

Солонгосын орон сууц – энэ бол сонирхолтой орон зай, бидний өдөр тутамдаа хардаг орон сууцнаас тэс өөр зүйл. Жишээ нь, солонгосын орон сууцанд та халаалтын паар хэзээ ч олж харахгүй, тэгсэн мөртлөө агааржуулагчид тусгайлан өрөө гаргасан байдаг.

Энэхүү нийтлэлээр тус улсын орон сууцны сонирхолтой баримтуудыг танилцуулахаар бэлдлээ.

1. Хоёр хүний том ор

© unknown author / Imgur

Байрных нь хэмжээ жижигхэн ч гэсэн энэ улсын ард иргэд унтлагын өрөөнд аль болох том орон зай гаргаж өгөхийг хичээдэг.

  • Солонгосын байранд байгаа миний ор, байрны талбай ердөө 15 кв.м. Орны доод талд эд зүйл хадгалах зай ихтэй, тэндээ хөнжил, дэрээ хураачихдаг. © Unknown author / Imgur

 

2. Хаалганы электрон цоож

© Анютка Упс / YouTube
  • Ийм цоож Орост байхдаа хэрэглэдэг байсан төмөр түлхүүрний оронд хамаагүй амар. Мөн урт түлхүүртэй төмөр хаалганы цоожтой харьцуулалтгүй, олон хэлхээтэй түлхүүр харшилдуулж явдаг үе ард хоцорчээ. 4 орон тоотой кодыг ч амархан цээжилчихнэ, орцны хаалга ч гэсэн кодоор онгойдог. © Алена из Кореи / YouTube

 

3. Халаалт, халуун усны нэгдсэн удирдлага

© КОРЕЯНКА ДАША / YouTube

Халуун шүршүүрт орохын тулд дэлгэц дээрх товчлуурыг дарах хэрэгтэй. Ийм систем өрөө болгонд бий, халаалтыг ч гэсэн тус тусад нь тохируулж болно гэсэн үг. Зөвхөн хэмнэх үүднээс төдийгүй оршин суугчдын тав тухыг ч давхар бодолцжээ.

 

4. Угаалтууртай холбогдсон шүршүүр

© Привет С Полей Кореи / YouTube, © PxHere

Резинэн углааш солонгос айл болгонд бий. Ихэнхдээ онцгой тохиолдолд ашигладаг, тухайлбал хэн нэгэн шүршүүрт орсны дараахан, нөгөө нь шалны ус бүрэн хатаагүй байхад угаалгын өрөө орох хэрэг гарлаа гэж бодъё. Гэрийн даавуун углааш эсвэл оймсоо норгохгүйн тулд резинэн углаашаа өмсөж орно.

  • Солонгосын зарим нэг байрнуудын шүршүүр шууд ил байдаг, тэгэхээр та шууд угаалтуур, суултуурынхаа дэргэд л усанд орно гэсэн үг юм. Дөнгөж ирснийхээ дараа яах учраа олдоггүй байж билээ, угаалгын өрөө орохоор л хаа сайгүй тогтсон ус. © Anna Lee / Quora

 

5. Угаалгын машин нь тагтан дээрээ

© love korea / YouTube

Бараг бүх байрнуудын тагтан дээр гоожуур, ус зайлуулах хоолой байдаг. Үүгээр зогсохгүй угаалгын машины хүчин чадал нь 10-14 кг хувцас угаахаар.

  • Миний угаалгын машин 13 кг жинтэй хувцас угаахаар байсан юм. Солонгосчуудын угаалгын машин ер нь л иймэрхүү хүчин чадалтай. Яагаад гэвэл тэд орны цагаан хэрэглэл хэрэглэх нь тун ховор тул хөнжил, бүтээлгээ тэр чигт нь угаадаг. © Jane Rog / YouTube

 

6. Ор, хөнжлийн даавуу байдаггүй

© Jane Rog / YouTube
  • Солонгост очоод хамгийн их гайхшруулсан зүйл бол ор, хөнжлийн даавуу хэрэглэдэггүй явдал байлаа. Газар унтаж байгаагаас илүүтэй энэ л намайг их цочирдуулсан. Ор, хөнжлийн даавуу олж авахын тулд олон дэлгүүрээс хайх хэрэг гарна. Олдсон нь ч их үнэтэй зарагддаг. Солонгосчууд өөрсдөө бараг л ор, хөнжлийн даавуу хэрэглэхгүй. Тэдний хувьд хөнжил, дэрээ  солих нь амар байдаг бололтой. Харин резинтэй угладаг углаа даавуу элбэг, энэ нь том давуу тал юм даа. © Алена из Кореи / YouTube

 

7. Том цонх

© Let’s try Korea / YouTube

Солонгос байрнуудын нэг авууштай тал нь том цонх, цонхоор нь ч сайхан цэлгэр харагдана. Яагаад гэвэл солонгосын ихэнх барилгууд фэнгшүй дүрмээр баригдсан байдаг бөгөөд нарны гэрлийг аль болох ихээр оруулахыг хичээдэг. Сүүлийн 30 жилд баригдсан ихэнх байрнууд таазнаас шал хүртлээ цонхтой. Нарны гэрэл орохын зэрэгцээ нарны илч ч ихээр орж ирдэг, тасалгаа нь том харагддаг давуу тал ихтэй.

 

8. Агаар цэвэршүүлэгч

© Jane Rog / YouTube

Солонгосын агаар тийм ч цэвэрхэн биш, тийм учраас ард иргэд нь таазандаа агаар цэвэршүүлэгч суурилуулдаг байна.

  • Энэ бол баримт. Гудамжинд нь байнга өмхий үнэртэнэ – загасны үнэр ч гэмээр эсвэл цэцгийн бал ч гэмээр нэг тийм эвгүй үнэр. © Guctigval / Pikabu

 

9. Тагтан дээрээ шүршүүртэй. Цэцэг ургамал услах эсвэл шороонд дарагдсан тагтаа цэвэрлэхэд ашигладаг

© Let’s try Korea / YouTube

 

10. Пааргүй

© love korea / YouTube

Халаалт нь шаландаа суурилуулагдсан байдаг. Паар ердөөсөө байхгүй. Их зүгээр санагдсан шүү, өвөл хөл дандаа хүйтэн байхад шалнаасаа төөнөөд л… Халаалтын хэмийг та өөрөө тохируулж болно. Тэгэхээр өөрт тааламжтай хэм дээрээ тавина гэсэн үг – халаалт нь тохируулсан хэмдээ хүрээд өөрөө унтарна, бас эргээд өөрөө асна. Солонгост халаалт өндөр үнэтэй тул энэ тансаглалд мөнгө их үрнэ л дээ.

 

11. Хог хаягдлын ангилал

© love korea / YouTube

Солонгосчуудын амьдралд маш чухал зүйл. Бүх хог хаягдлыг хогийн үнэтэй уутанд хийдэг. Байрнуудад хог хаягдал ялгах тусгай цэгүүд ч бий.

  • “Хоол хүнсний хог хаягдлыг хаятлаа тусгай хөлдөөгчинд хадгалж болно. Өрөөнд ялаа, шумуул эргэлдэхгүй” – надад өгсөн хамгийн хэрэгтэй зөвлөгөөнүүдийн нэг. © Unknown author / Reddit

 

12. Гутлын шүүгээ

© love korea / YouTube

Ямар ч жижигхэн байранд орсон бай хамаагүй гутлын шкаф заавал байдаг. 15,1 кв.м талбайтай байранд ч зай олоод тавьсан байдаг юм. Ихэнхдээ 2 метрийн өндөртэй хавтангууд гэж ойлгож болно, арай бага хэмжээтэй хувилбарууд ч бий.

 

13. Кимчи хадгалах зориулалттай хөргөгч

© AnjimKorea / YouTube

Кимчи – халуун ногоотой даршилсан байцаа. Урьд нь шавар вааранд, зооринд хадгалдаг байжээ.

  • Тусгайлан зориулж хөргөгч гаргах – энэ бол үнэхээр үнэн. Зайлшгүй шаардлагатай зүйл, яагаад гэвэл байцааг тусгай хэмд исгэдэг ажээ. © rhythm_n_blues / Reddit

 

14. Анхааруулах систем

© love korea / YouTube
  • Байр болгонд байдаг, тэгээд унтрааж болдоггүй. Энэ л миний бухимдлыг хүргэдэг юм. Та яг л пионерын зусланд байгаа юм шиг санагдана: орон сууцны сүүлийн үеийн мэдээлэл, тулгамдаж буй асуудлыг танд үүгээр танилцуулна даа.  © love korea / YouTube

 

15. Тусдаа гал тогоо гэсэн ойлголт байхгүй

© 86sava / Pikabu, © love korea / YouTube
  • Энэ орон зай нэгэн зэрэг зочны, гал тогооны мөн хоолны өрөө болно. Солонгос байрнуудад зочны өрөө нь хоолны өрөө хэмээгддэг. Нэг удаа л гүйдэг хаалгаар тусгаарлагдсан зочны болон гал тогооны өрөө харсан, даанч гэрийн эзэд нь авчихсан юм. Энд 12 жил амьдрахдаа дахиж хаалгаар тусгаарлагдсан зочны өрөө болон гал тогоо хараагүй дээ.  © Jane Rog / YouTube

 

16. Гал тогооны угаалтуурын дээр цонхтой. Солонгос байрнуудад түгээмэл байдаг зүйл

© love korea / YouTube

 

17. Гал тогоондоо ухаалаг зурагттай

© love korea / YouTube

Хоол хийж байхдаа зурагтаар кино, нэвтрүүлэг үзэж болно. Мөн байрныхаа гадна орчныг ч харах боломжтой. Жишээ нь, таны хүүхдүүд гадаа тоглож байгаа бол тэднийг юу хийж байгааг, хэнтэй тоглож байгааг харна.

 

18. Угаалгын өрөөний ширээ-тавцан. Цаанаасаа суурилуулсан байдаг

© love korea / YouTube

 

19. Агааржуулагчийн өрөө

© love korea / YouTube

Сүүлийн үеийн солонгос байрнуудын агааржуулалтын систем далд суурилуулагдсан байдаг. Байрны дотор талд гэсэн үг. Муухай дөрвөлжин хайрцгаар байрны гадаад үзэмжийг гутаахгүйн тулд тусгай өрөөнд суурилуулжээ.

 

20. Халдаг бүтээлэг эсвэл дэвсгэр

© NOBLE / YouTube
  • Миний хоёр хүний орон дээр цахилгаан гудас байдаг. Маш тухтай. Жишээ нь, шүршүүрээс гарч ирээд шууд л халуун хөнжилдөө орно. Солонгост маш түгээмэл зүйл. © Алена из Кореи / YouTube

 

21. Будаа агшаагч

© Jane Rog / YouTube

Солонгосын гал тогоо болгонд байдаг цахилгаан хэрэгсэл. Будаа агшаагчийг дотроо тусдаа залгууртай гүйдэг тавиур дээр тавьсан байдаг.

 

22. Гүйдэг цонх

© love korea / YouTube
  • Энэ сайхан цонхонд маш том дутагдал бий. Гүйдэг болохоор өөрөө угааж ерөөсөө чадахгүй байгаа юм. © love korea / YouTube

Өмнөд Солонгосын талаар өөр ямар сонирхолтой баримтуудыг та мэдэх вэ? Бидэнтэй заавал хуваалцаарай.

16
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *