Миний шарсан төмс яагаад эхнэрийн хийдгээс ч илүү гоё болдог гээч? Өөрийнхөө нууц жорыг танд хэлж өгье!

1

Туршлагатай гэрийн эзэгтэй болгон шарсан төмснийхөө жороо гайхуулдаг. Олон гэр бүлийн хувьд идэх дуртай амттай хоолны нэг болно. Аргагүй дээ. Хийхэд амар, төмсөндөө мөөг нэмлээ гэхэд улам л сайхан амттай болно уу гэхээс амтыг нь дордуулахгүй.

Мөөгтэй шарсан төмс

Өнөөдөр та бүхэндээ энгийн хэрнээ шим тэжээлтэй нэгэн жорыг танилцуулах гэж байна. Шарсан төмсөнд дуртай хүмүүст хэрэгтэй бас нэгэн лайфхак ч болж чадна. Харин хоол хийж сурч байгаа хүмүүсийн хувьд томоохон нээлт болох юм шүү.

© Depositphotos

Миний хоол хийх туршлага сулхан байхад юу эсийг л оролдох вэ дээ. Жишээ нь, хөрш бүсгүй төмсөө шарахаас нь өмнө хөлдөөгөөрэй гэлээ, үнэндээ олигтой юм болоогүй. Энэ төрлийн хоол хийхэд дараах нийтлэг асуудалтай тулгардаг: төмс нь бүр нялцайна эсвэл огт шаржигнахгүй. Харин өнөөдрийн танилцуулах нууц жороор та гайхалтай шарсан төмс идэх болно. За, эхэлцгээе.

© Depositphotos

Орц:

  • 7 том төмс
  • 1 сонгино
  • 4 хумс сармис
  • 200 г цагаан мөөг
  • Давс, перц
  • Ургамлын тос
  • Гурил

Хийх арга:

1. Төмсөө сайтар угаагаад хальсална. Дараа нь хэрчинэ. Би уртаар нь хэрчих дуртай, харин ээж минь нимгэн хавтгай хэрчдэг. Одоо хамгийн чухал зүйл: хэрчсэн төмсөндөө хуурай гурил цацаад сайтар холино. Гурилын ачаар шарсан төмс няцарч бутрахгүй бүтнээрээ болох юм.

© Depositphotos

 

2. Тос хийсэн хайруулын тавгаа сайтар халаагаад төмсөө хийнэ. Шарж байхдаа ч бага зэрэг гурил хийж болно.

© Depositphotos

 

3. Одоо мөөг, сонгиноо хэрчинэ. Шарж байгаа төмсөндөө хийгээд давс, перцээр амтална.

© Depositphotos

 

4. Үе үе хутгана. Шарсан төмс үйрэхгүй, бяцрахгүй, гадуураа шаржигнуур шаргал өнгөтэй, тэгээд амттай болно. Сайхан хооллоорой.

© Depositphotos

Та төмсөө яаж шардаг вэ? Танд бусадтай хуваалцах шалгарсан жор бий юу?

4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Туяа Нацаг

    Туяа Нацаг

    2020/12/13 at 11:56

    Kocho Shinobu

  2. Зочин

    2020/12/13 at 16:50

    Таргалуулдаг хоол

  3. Шарсан төмс хортой шүү

  4. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/12/15 at 12:32

    Та их сайхан хоол хийх юм .гайхалтай👌👌

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *