Нэг хөлөндөө 11 хуруутай Хятад залууд эмч нар мэс засал хийж илүү хуруунуудаас нь салгаж өгчээ

2

21 настай Хятад залуу хөлийн илүү хуруугаа авахуулах мэс засалд орох шийдэлд хүрчээ. Тэрээр энэ цаг үе хүртэл нэг хөлдөө 9 хуруутай байсан байна.

Ажун хэмээх нэртэй энэ залуу бага байхдаа хүүхэд багачууд, нийгмийн ямар нэг харилцаа холбооноос хол байж өссөн бөгөөд өөрийн илүү хуруунаасаа болж найз охинтой болох байтугай хүнээс ч зайтай байдаг байв.

vinegred.ru

21 настай энэ залуу өөрийгөө ямар ч хэрэггүй хүн гэж мэдэрдэг байсан бололтой.

Харин 20 гаран жил зовоосон 4 илүү хурууг нь авсан эмч нар түүнд шинэ амьдрал бэлэглэсэн байна.

“Би жирийн хүнээс өөр учир найз охинтой байж үзсэнгүй. Хэзээ нэгэн цагт надтай цуг байх хүсэлтэй эмэгтэй хүн гарч ирнэ гэж ч бодож байсангүй” гэж тэр дараа нь ярьсан байна.

vinegred.ru

Ажуны эцэг эх нь мухар сүсэг ихтэй учир хөлийн хуруугаа авахуулахыг нь эсэргүүцэж байсан бөгөөд “далдыг хардаг” эмэгтэй түүний эдгээр хурууг нь сайн зүйлийн билэгдэл хэмээн хэлсэн юм байж.

Эцэг эх нь залуугийн энэ хуруунуудыг “тэнгэрээс өгсөн бэлэг” гэж боддог байснаас энэ залуу маань удаан хугацааны турш ийнхүү шаналсан юм.

vinegred.ru

“Тэд маань сүсэг бишрэл ихтэй учир миний хүслийг ер сонсдоггүй байлаа. Тэднийхээр бол энэ илүү хуруунууд муухай харагдаж байгаа бол гутал өмсөж нуугаад л болох юм байж” гэж тэрээр ярьжээ.

Харин Ажун Хятадын Люфэн хотод амьдарсаар насанд хүрэх үедээ эмнэлгийн тусламжаар энэ илүүдэл эрхтнээсээ салах шийдвэрт хүрсэн байна.

Мэс заслын өмнөх рентгений зураг нь хөлийн ясны деформац ямархуу хүнд байдалд орсныг эмч нарт харуулж өгчээ

vinegred.ru

Жижиг хэмжээтэй хуруунууд нь хэвийн хэмжээтэй хуруунуудын дундуур “урган” гарч ирсэн байв. Хэдий ийм боловч залууд маань эрхий хуруу байхгүй, оронд нь “V” хэлбэр бүхий салаалсан хоёр жижиг хуруу ургасан байна.

“Эмчилгээ хийхгүй байсаар ийм хэмжээний деформацад орсон тохиолдол маш ховор тохиох зүйл” хэмээн Фошань хотын эмнэлгийн эмч Ву Сян ярьжээ.

vinegred.ru

Эмч нарын баг 9 цагийн турш Ажуны хөл дээр ажиллан илүүдэл хурууг нь авч, шинээр эрхий хуруутай болгосон байна.

“Өөр бусад эмнэлэг бол ердөө л илүү хурууг нь аваад болох байсан байх. Энэ бол энгийн, амархан арга боловч хамгийн шилдэг шийдэл биш байсан юм” хэмээн Ву доктор дараа нь ярьсан байдаг.

“Түүний хөлийн хурууны жинхэнэ хуруу нь гадна талдаа байсан учир аль болох дотогшлуулж шинээр эрхий хуруу гаргалаа.”

vinegred.ru

Бие нь сайжирч байгаа Ажун ойрын үед эмнэлгээс гарах боломжтой болсон тухайгаа хэлэхдээ:

“Одоо маш сайхан байна. Доктор Ву Сян эмчид их талархаж байна. Миний бодлоор хөл маань их сайхан болж. Эмч надад миний хөлд мэс засал хийсний дараах зургийг үзүүлсэн юм. Би одоо аз жаргалтай байна.” гэжээ.

“Төрөлхийн иймэрхүү гажигтай хүүхдүүдийн гажгийг төрснөөс нь хойш гурван сарын дараанаас эхэлж шинжилж судлах нь их ач холбогдолтой” хэмээн доктор хэлээд “мэс заслыг нэг наснаас дээш настай болоход хийж болох ч 6 наснаас хойшлуулж болохгүй. Ер нь бол сургуульд явахаас өмнөх аль ч насанд хийж болно” гэжээ.

“Ингэснээр хүүхдийн сэтгэл зүйд ч сайнаар нөлөөлөх ба бас эрт мэс засал хийлгэснээр эргэн сэргэлт ч мөн төдий чинээ хурдан байна.”

Хүний хөл гар дээр илүү хуруу байхыг шинжлэх ухааны нэрээр полидактилия хэмээн нэрлэдэг.

vinegred.ru

Ийм тохиолдол дэлхий даяар жилд 700-1000 гаруй хүүхдэд тохиолдох бөгөөд эхийн хэвлийд байх 6 болон 7 дахь долоо хоногт буюу урагт хөл гарын хуруу үүсэж эхлэх үед бий болдог байна.

Полидактилия нь сарвуу нь хуруу болж салахдаа хэт олон салаалах үйл явц юм. Илүү хуруу нь арьсаар хучигдсан үхмэл илүүдэл эрхтэн байж болохоос гадна бүрэн ажиллагаатай хуруу ч байж болно.

4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ariuk Ariuka

    Ariuk Ariuka

    2019/11/05 at 12:12

    kkkk… jivyyn yum be

  2. Jak Sambuu

    Jak Sambuu

    2019/11/05 at 12:56

    ЕМХИЙ ХУЖАА НАРААС ГАРАХГУЙ БАЙХГУЙ ЮМГУЙ ЮМАА

  3. Ganbaatr Badarch

    Ganbaatr Badarch

    2019/11/05 at 12:57

    Gaj hogjil huyatadad l bh uym daa

  4. Tumen Minsel

    Tumen Minsel

    2019/11/06 at 08:57

    Ккк анагаах нь хөгжөөд эмч нар нь чадвартай болсон улс сайхан юм аа. Манайд ийм хөлтэй төрсөн бол хамаг мөнгөө бариад Хятад явах юм байна. Харамсмаар хэрэг шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *