Судалгаагаар “WiFi” төхөөрөмжийн долгион эрэгтэй хүний үр төлөө үлдээх чадварт нөлөөлдөг болохыг баталжээ!

2

Хэрэв та хүүхэдтэй болохоор хэсэг хугацааны турш хичээсэн боловч амжилтад хүрч чадаагүй бол, хариулт нь магадгүй таны халаасанд байж мэдэх юм. Kumiko Nakata, Японы судлаач, “WiFi” төхөөрөмжийн цахиалгаан соронзон долгионууд болох гар утас болон интернет төхөөрөмж гэх мэт нь эр бэлгийн эсэд гэмтэл учруулдаг болохыг олж тогтоожээ.

Бид та бүхэндээ хамгийн сүүлийн үеийн судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Үр төлөө үлдээх чадварын 30% нь эрэгтэй хүнээс шалтгаалдаг

“Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага”-ын зүгээс мэдээллэж буйгаар, дэлхий дээрх нийт хосуудын 15% нь хүүхэдтэй болох гэхээр ямар нэгэн асуудалтай байдаг нь батлагджээ. Үр төлөө үлдээх чадварын 30% эрчүүдтэй холбоотой байдаг байна. Мэдээж эрчүүдийн үр төлөө үлдээх чадвар доголдоход олон хүчин зүйлс нөлөөлдөг, тухайлбал тааламжгүй хүрээлэн буй орчин, стресс, буруу хооллолт, генийн өөрчлөлт гэх мэт. Түүгээр ч зогсохгүй жижиг зүйл болох гар утсаа халаасандаа хийж авч явах нь эр бэлгийн эсэд сөрөг нөлөө үзүүлж, улмаар үр төлөө үлдээх чадварыг доголдуулдаг байна.

“WiFi” төхөөрөмжийн туршилт

Японы эрдэмтэд 51 хүнийг оролцуулан туршилт хийсэн бөгөөд тэднийг 3 хэсэгт хуваажээ. Тэдгээр хүмүүс бүгд “WiFi” төхөөрөмжийн хамт гар утсаа ашиглав.

Туршилтанд хамрагдсан эхний хэсгийн хүмүүс “WiFi” төхөөрөмжийн нөлөөнд огтхон ч автсангүй. Харин дараагийн хэсгийн хүмүүс нөлөөнд нь автсан боловч “WiFi” төхөөрөмжийн хамгаалалт хамгаалж чадсан байна. Сүүлийн хэсгийн хүмүүс нөлөөнд нь бүрэн автжээ. Туршилтыг “WiFi” төхөөрөмжтэй ойр хийсэн бөгөөд үүнд хамрагдсан хүмүүсийн гар утсыг өмднийх нь халаасанд хийлгүүлэхэд үр дүн нь харилцан адилгүй гарсан байна.

© Depositphotos.com

 

2 цагийн дараа эр бэлгийн эс гэмтсэн байна

Үр дүн бага зэрэг аймшигтай гарчээ. Тэгэхээр “WiFi” төхөөрөмжийн долгионы нөлөөнд 30 минут хүчтэй автахад, илүү их сөрөг нөлөөг бие организм мэдэрдэг байна. 2 цагийн дараа гэхэд төхөөрөмжийн тархалтын нөлөө эхний хэсгийн хүмүүст 53.3%, дараагийн хэсгийн хүмүүст 44.9%, сүүлийн хэсгийн хүмүүст 26.4% байжээ. 24 цагийн дараа төхөөрөмжийн нөлөөнд автсан эрэгтэй хүний эр бэлгийн эс огтхон ч автаагүй хүнийхтэй харьцуулахад бүрэн үхжих эрсдэл 14%-иар илүү байв.

Бидэнд дэлхийн нийт хүн амаас ч их гар утас бий

Статистик тоо баримт үүнийг хэлж байна, яг одоо ажиллагаатай байгаа гар утасны тоо дэлхийн нийт хүн амаас их бөгөөд энэ нь нэг хүн нилээн хэдэн гар утас хэрэглэдэг болохын баталгаа буюу илүү олон долгион эр бэлгийн эсэд бүр их гэмтэл учруулна гэсэн үг юм.

© Depositphotos.com

 

Сэргийлэлт маш энгийн

Ноён Takata судалгаагаар, “WiFi” төхөөрөмжийн цахилгаан соронзон долгионууд хүмүүсийн эрүүл мэнд болон сайн сайхан байдалд муу нөлөө үзүүлэхгүй. Харин гар утсаа ширээн дээр тавилгүй, халаасандаа байлгах нь зарим гэр бүлийн хувьд хүүхэдтэй болж чадахгүй байгаа асуудал хэмээн үзжээ.

© Depositphotos.com

Та гар утсаа хаанаа авч явдаг вэ? Мөн энэхүү судалгааны талаар юу гэж бодож байна? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.   

9
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bilegmaa Batbileg

    Bilegmaa Batbileg

    2019/07/12 at 19:44

    Oidov Naranbaatar iim hortoi geeej hairt ni heleed bgaa shuu. Gol ni hor urshig nudend uzegdehguid l bgaa ym.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *