Би зочдоо ер бусын хоолоор гайхшруулахыг хүссэн тул үүнийг туршихаар шийдсэн юм… Үнэхээр амттай болж зочид маань бүгд сэтгэл хангалуун үлдсэн

3

Махан хачиртай пирожки амттай хэдий ч  одоо хэнийг ч алмайруулж чадахгүй болжээ. Хэрвээ та ямар нэгэн шинэ соргог амттан идмээр санагдвал – айх зүйлгүй туршихаас өөр арга алга. Жирийн пирожкины оронд яагаад махан “бөмбөлөг” хийж болохгүй гэж? Бараг л шинэ төрлийн буузны санаа юм уу даа.

Өнөөдөр та бүхэндээ махан хачиртай пирожки хийхийг танилцуулахаар бэлдлээ, гэхдээ жирийн нэг пирожки биш шүү. Таны зочид бүгд сэтгэл хангалуун үлдэнэ.

 

Шарах шүүгээнд болгох махтай пирожки

Орц:

Гурилны зуурмагт:

  • 400 г буудайн гурил
  • 100 мл сүү
  • 1 өндөг
  • Давс

Хачирт:

  • 500 г үхрийн мах
  • 1 сонгино
  • 4 төмс
  • Махны шөл
  • Давс, перец – өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

1. Гурилаа овоолоод чимх давс нэмнэ. Гурилын дунд хонхойлгоод өндөг, сүүгээ хийнэ. Гурилаа сайтар зуураарай. Гурилаа сайтар нухаад хүнсний гялгар уутанд ороогоод хөргөгчинд 30 минут амраана.

2. Энэ хооронд хачраа бэлдэнэ. Үүний тулд мах, төмс, сонгиноо жижигхэн дөрвөлжин хэрчинэ. Бүгдийг сайтар холиод давс, перецээр амтална. Хачирт мөн бусад төрлийн хоол амтлагч ногоо нэмж болно.

3. “Бөмбөлөг”-т хийх махан хачир бэлэн боллоо. Одоо пирожки хийх ажилдаа орцгооё. Гурилаа дунд зэргийн хэмжээтэй хуваагаад дугуйлж илдэнэ. Махан татшаа гуриландаа хийгээд дунд нь чимхэнэ. Яг л амыг нь боосон боодол шиг. Гурилны амыг ногоон сонгиноор зангидвал илүү гоё харагдах ажээ.

4. Шарах шүүгээгээ 180 хэм хүртэл халаана. Шарах шүүгээний хавтанг тослоод пирожкинуудаа тавиад болтол нь шараарай.

5. Пирожкигоогоо илүү амттай бас шүүслэг болгохыг хүсвэл дундуур нь махны шөл дээрээс нь асгаад байх юм.

6. “Бөмбөлөг” пирожкийг ногоон навчит ногоогоор амтлан иднэ. Бүгд л амаа олохгүй иднэ дээ.

Сайхан амттай пирожки хийх жорыг та мэддэг боллоо. Хийж үзээд бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Энэ пирожкийг гэрийн эзэгтэй болгон туршиж үзэх хэрэгтэй. Тийм учраас амттай пирожкины жорыг бусадтайгаа заавал хуваалцаарай.

4
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *