Меган Марклын гоо сайханч нүүрний гоо сайхан болон залуу төрхийг хадгалж үлдэх бүтээгдэхүүнийг танилцуулж байна

2

Сүүлийн үед Кейт Миддлтоныг ямар их хөгширч байгааг интернетээр шуугих болжээ. Харин Меган Маркл – Кембрижийн гүнжээс нэг насаар эгч хэдий ч огт өөрчлөгдсөнгүй. 37 настай энэ эмэгтэй нүүрний будаг бараг хэрэглэдэггүй ч гэлээ наснаасаа залуу харагдана. Магадгүй тэр өөртөө маш их анхаарал тавьж арьсаа арчилдаг болов уу?

gettyimages

Харригийн гэргийн гоо сайханч сэтгүүлчидтэй залуу төрхөө хадгалж үлдэхийн тулд ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх ёстой тухай ярилцжээ. Баярлууштай нь түүний санал болгосон бүтээгэдхүүнүүд нь үнийн хувьд маш боломжийн байгаа юм.

Гоо сайхан болон залуу насны нууц

Гоо сайханч Маркл Николас Жоссийн үзэж байгаагаар заавал үнэтэй бүтээгдэхүүний тусламжтайгаар гоо сайхан харагдахгүй ажээ. Гэрт гар дор бэлэн байгаа энгийн зүйлсээр гоо сайхандаа анхаарал тавьж болно.

 

1. Далдуу модны самрын тос

Далдуу модны самрын тос – гэрийн нөхцөлд маск хийхэд хамгийн шилдэг суурь болдог. Түүнийг бусад орцуудтай хольж зуурмаг бэлдэхэд л хангалттай.

beats1 / Shutterstock.com

 

2. Куркума

Гал тогооны шургуулганаасаа куркума аваад маск бэлдээрэй.

Далдуу модны самрын тостой хольсон куркума – маш энгийн жор бөгөөд арьсыг цайруулж, чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

Куркума цайвар өнгийн арьсыг будах тул болгоомжтой хэрэглэх ёстой. Меганы хувьд дээрх жор ихэд тохирдог гэнэ.

SOMMAI / Shutterstock.com

 

Куркумагийн бусад ашиг тус

Куркумагийн маск нь батга, экземээс салгана, мөн үрэвссэн болон гэмтсэн арьсны эд эсийг сэргээдэг. Пигментийн толбо болон үрчлээ багасгах үйлчилгээ үзүүлнэ. Мөн арьсны дархлааг дэмжиж гадна орчны сөрөг нөлөөг багасгадаг байна.

 

3. Овьёос болон зөгийн бал

Овьёосыг арьсны скраб хэлбэрээр хэрэглэж болдог. Овьёосоо далдуу модны самрын тос эсвэл зөгийн балтай холино. Зөгийн бал нь хуурай арьсыг тайвшруулж цочирсон арьсыг анагаадаг.

almaje / Shutterstock.com

Ямар нэгэн маск нүүрэндээ тавихаас өмнө харшилтай эсэхээ заавал шалгана. Шууны дотор талд багахан түрхэж үзнэ.

Николас Жосс зөвхөн Меган Марклтай ажиллаагүй нэгэн, тэрээр Гвинет Пэлтроу, Приянка Чопрой нартай ажиллаж байсан туршлагатай. Тиймээс түүний зөвлөгөөнд итгэж болно.

Хэрэг болох эдгээр зөвлөгөөг хадгалаад аваарай, та гүнж шиг харагдахыг хүсэж байгаа биз дээ?

6
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *