Сoгтуу хятад залуу зогсоол дээр байсан тансаг зэрэглэлийн автомашинуудыг эвдсэний улмаас 150,000 ам.долларын төлбөрт унажээ

0

Хятадын Чэнду хотод амьдардаг 24 настай хятад залуу сoгтуурсан үедээ зочид буудлын автомашины зогсоол дээр байсан тансаг зэрэглэлийн дөрвөн автомашиныг сүйтгэснийхээ төлөө 150,000 ам.доллараас багагүй төлбөр төлөхөд хүрээд байна.

Уг хэрэг 5 дугаар сарын 21-нд гарчээ. Сoгтуу залуу найз охиныгоо болиулах гээд байхад нь зөрсөөр байгаад зогсоолд байсан тансаг автомашинуудыг хөлөөрөө өшиглөж хайр найргүй сүйтгэсэн байна. Ийм үйлдэл гаргахад юу нөлөөлсөн нь тодорхойгүй. Залуу үнэхээр их сoгтсон байгаа нь бичлэгээс харагдана, тиймээс тус үйлдлийг тайлбарлах шаардлага ч үгүй байх. Залуугийн агсамналд Lamborghini болон хоёр Rolls-Royce өртжээ. Эдгээр машины засварын төлбөр 1 сая гаруй юань буюу 150,000 орчим ам.доллар зарцуулахаар байна.

Маргааш өглөө нь эрүүл саруул болсныхоо дараа 24 настай залуу юу хийснээ ойлгон сайн дураараа цaгдаагийн газар очжээ. Залуу xоригдох ял авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ямар ч тохиолдолд автомашинуудын засварын төлбөрийг бүрэн хариуцахаас өөр замгүй байгаа нь тодорхой аж.

8
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *