Гэрийн тохижилт, дотоод засал чимэглэлийг илүү үнэтэй, тансаг харагдуулах 12 жижиг деталь

0

Гэрийн тохижилтыг үнэтэй, тансаг харагдуулахын тулд заавал их мөнгө зарах шаардлага байхгүй. Заримдаа ганц хоёрхон дэр, хивсэнцэр нэмэхэд л хангалттай – энэ тохиолдолд өрөө тасалгаа тэс өөрөөр харагдах болно.

Засал чимэглэлийн дизайнын мэргэжилтнүүдээс бид гэр орны тохижилтыг илүү хээнцэр харагдуулахын тулд юу анхаарах ёстойг тодруулж асуусан юм.

Хананы толь

© Depositphotos.com, © Depositphotos.com

Засал чимэглэлийн дизайнеруудын хэлж байгаагаар өлгөсөн толь – ямар ч тасалгааны өнгө үзэмжийг эрс өөрчлөх энгийн арга ажээ. Яагаад гэхээр орон зайг илүү том болгож харагдуулдагт гол нууц оршино. Мэргэжилтнүүд бүр хэд хэдэн толь ашиглахыг санал болгож байна, боломжтой бол толин ханыг бий болгохын тулд том хэмжээтэй толь өлгөөрэй.

 

Ямар нэгэн гэмтэлгүй матт бариул

Хаалга болон тавилгын бариул амархан муудаж өнгө үзэмжгүй болдог. Тавилгыг тэр чигт нь солихгүйгээр өрөөний өнгө төрхийг бүхэлд нь сэргээж болно – үүний тулд туслах эд ангийг л сэргээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол хамгийн боломжит хувилбар – гуулин эсвэл зэсээр хийсэн мат бариул юм.

 

Материалын олон төрөл

© Depositphotos.com, © Depositphotos.com

Дизайны мэргэжилтнүүд өрөө тасалгааны засал чимэглэлд төрөл бүрийн даавуун материал ашиглахыг санал болгож байна. Үүнээс гадна модон, шилэн, төмөр эд зүйл ч нэмэх хэрэгтэй ажээ.

Үүний тулд заавал тавилгаа солих шаардлага байхгүй. Тохижилтод ганц хоёр зүйл нэмэхэд л хангалттай. Жишээ нь, даавуун бүрээстэй буйдан дээр арьсан эсвэл үслэг бүтээлэг нэмэх, арьсан буйдан дээр гар нэхмэл дэр тавих, буйдангийн урд модон эсвэл төмөр элементтэй ширээ тавьж болох юм.

 

Хуучны хэв маяг бүхий хивс

© Depositphotos.com

Загварлаг, хуучны хэв маяг бүхий хивсээр гэр орны орон зайг нүд дүүрэн чимж болно. Хуучны хивс олдохгүй байвал иймэрхүү хэв загвартай шинэ хивс худалдан аваарай.

Гэр орны тохижилтын энэ бүрдлийг сонгохдоо ганц л зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй – хэмжээг алдаж болохгүй. Хэтэрхий жижигхэн хивс тасалгааг том болгож харагдуулж чадахгүй. Мөн хивсэн дээр тавилга тавигдах ёстойг мартаж болохгүй.

 

Сөдөн дэр

© Depositphotos.com, © Depositphotos.com

Синтетик дүүргэлттэй дэр богино хугацаанд шалчийж хэлбэрээ алддаг болохоор гэрийн өнгө үзэмжийг гутаадаг юм. Дизайнерууд сөдөн дэрээр солихыг зөвлөж байна. Мэдээж сөдөн дэрэнд гэрийн эзэд харшилгүй бол шүү дээ. Хөвсгөр хэлбэрээ удаан хадгалахын зэрэгцээ орыг улам гоё харагдуулдаг.

 

Хурц тод өнгийн иж бүрдэл

© Depositphotos.com

Өрөө тасалгааг илүү сонирхолтой харагдуулахад хурц өнгийн ганц зүйл нэмэхэд л хангалттай. Дизайнеруудын онцлон хэлж байгаагаар бол уг өнгө багаар бодоход гурван удаа нүдэнд өртөх ёстой гэнэ. Жишээ нь, завсрын өнгө давамгайлсан зочны өрөөг тод өнгийн дэр, кресло эсвэл ширээн дээрх ном зэргээр чимж болно.

 

Өөр загварын тавилга, иж бүрдэл

© Depositphotos.com, © Depositphotos.com

Нэг хэв загвараар тохижуулсан өрөөнд өөр загварын эд хогшил нэмэхэд тасалгаа дизайнерын шийдлээр зохион байгуулсан юм шиг шинэ өнгө төрхтэй харагдана. Жишээ нь, мэргэжилтнүүд сонгодог загварын тохижилттой өрөөнд орчин үеийн эд зүйл нэмэхийг хичээдэг. Мөн эсрэгээрээ: модерн загварын өрөөнд уламжлалт загварын эд хогшил нэмж болно.

 

Жирийн цагаан чийдэнгийн бүрхүүл

© Depositphotos.com, © Depositphotos.com

Уйтгартай өнгө өрөөг “унхиагүй” харагдуулдаг. Өнгө гэгч зүйл чухал үүрэгтэй, гэрлийн бүрхүүлийн өнгө ч мөн үүнд нөлөөлнө. Тийм учраас хурц биш өнгөтэй хуучин гэрлийн бүрхүүлийг дизайнерууд солихыг зөвлөж байна. Хамгийн тохиромжтой хувилбар – бөмбөгөр хэлбэртэй минималист цагаан өнгийн гэрлийн бүрхүүл.

 

Номын задгай тавиур

© Depositphotos.com, © Depositphotos.com

Номын арвин их сангаар гайхуулах боломж үгүй гээд номнуудаа битүү сав, шүүгээнд нуух хэрэггүй. Ил задгай номын тавиур нь гэр орны тохижилтод чимэг нэмдэг юм. Тэгээд ч одоо номын тавиурыг өөрийнхөө хүсэлд нийцүүлээд захиалгаар хийлгүүлэх боломжтой болсон цаг.

Дизайнерууд модон эсвэл цагаан өнгийн номын тавиур сонгохыг зөвлөж байна – тавиурын өнгө нь гэрийн тохижилтод дулаан орчин эсвэл цэлгэр мэдрэмж төрүүлэх эсэхээс шалтгаална.

 

Таазны гоёл

© Depositphotos.com

Таазыг ч гэсэн дизайнерын шийдлээр сонирхолтой бүрдэл болгон ашиглаж болно. Жишээ нь, гэрлийн бүрхүүл орчимд од хэлбэртэй хөөсөнцөр нааж будах арга бий. Энэ элементийг наахад амархан, хурдан ч наалддаг. Дурын өнгөөр будаж болдгоороо давуу талтай.

 

Шалан дээр дэр хаях

© Aleksandr Stupnikov / Shutterstock, © Depositphotos.com

Буйдангийн гоёлын дэрийг түгээмэл хэрэглэх болсон ч шалан дээр дэр хөглөрүүлэх нь нэг л ховор байна. Энэ бүрдэл гэрийн тохижилтыг дүүрэн харагдуулдаг юм. Тэгээд ч ийм дэрэн дээр сууж болно. Овор ихтэй буйдан, кресло тавих боломжгүй жижигхэн талбайтай өрөөнд тохирох шийдэл.

 

Шүхрийн тавиур, хөлтэй өлгүүр

© Depositphotos.com, © Pixel-Shot / Shutterstock

Эдгээр эд хогшил үүдний хэсгийн тохижилтыг дүүрэн болгоход тусална. Бороотой үед гаднаас орж ирээд шүхрээ хаана хатаах уу гэж толгой өвтгөхгүй, бас хананы өлгүүр дүүрэн байхад хувцас, цүнх, малгайгаа хаанаас өлгөх вэ гэж гайхаж зогсох ч шаардлага гарахгүй.

Одоо үед хямд мөртлөө өнгө үзэмжтэй шүхрийн тавиур хаа сайгүй зардаг болсон. Зарим нь бүр жижиг, том шүхэрт зориулсан тасалгаатай байх ажээ. Хөлтэй хувцасны өлгүүрийн хувьд дэгээний тоо хангалттай.

Та гэрийн засал чимэглэлд дизайнерын ямар арга ашиглаж байна?

3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *