Өнгөний сонголт – өрөө тасалгааны дизайны гол алхам. Өнгөний зохицолдлогоо нь таны гэр орныг хэрхэн харагдахад шууд нөлөөлнө.
Та бүхэнд хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаануудаас танилцуулж байна. Та гэртээ засвар хийх гэж байгаа бол анхааран уншина уу.
Алдаа 1. Цагаанаас цагаан
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Дан цагаан өнгө уйтгартай, нэг төрлийн л харагдана. Цагаанаас гадна өөр тод өнгийг хослуулахыг бодоорой, ямар ч тод өнгө байж болно.
Алдаа 2. Өнгөөр өрөөг буруу зааглах
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Том задгай өрөөг ямар нэгэн байдлаар зааглахыг хүмүүс оролддог, өөрөөр хэлбэл өөр өнгийн ханаар. Өрөөг зааглах нь ихэнхидээ учир дутагдалтай байдаг. Хэрвээ зааглахыг хүсвэл зааглах ханаа зөв байрлуулж, хананы загварыг гаргахдаа анхаарна уу.
Алдаа 3. Хэв маягийг чандлан дагах
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Бид тогтсон хэв маягийг дагахдаа үндсэн бүтцийг нь орхигдуулдаг. Жишээ нь, цайвар бор өнгийг сонгохдоо зохих өнгийг уялдуулж чадахгүй бол “өрөө хайрцаглагдаж” нэг л уйтгартай харагдах болно.
Алдаа 4. Гэрэлтүүлэг өрөөний өнгийг өөрчилнө
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Өрөөг өдрийн цагаар байгалийн гэрэл гэрэлтүүлж оройн цагаар хиймэл гэрэлтүүлгээр гэрэлтүүлдэг. Тийм ч учраас өрөөний өнгө өөрчлөгдөх нь гэрлээс хамаарч мөн хувьсана. Хэрвээ бараан, хар өнгөөр өрөөгөө тохижуулахаар шийдсэн бол гэрэлтүүлгийг түлхүү хийхээ мартаж болохгүй.
Алдаа 5. Шал хамгийн сүүлд
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Шалны өнгийг бусад засал чимэглэлийн өнгийг сонгохдоо зэрэг хийнэ, сүүлд нь биш шүү. Шал нүдэнд бүхэлдээ ил харагддаг бөгөөд өрөөний өнгө төрхөд шууд нөлөөлнө. Үүнтэй адил таазны өнгийг ч анхаарах хэрэгтэй.
Алдаа 6. Хэд хэдэн өнгийг буруу сонгох
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Хэд хэдэн өнгөөр өрөөгөө чимэхээр шийдсэн бол адил хэмжээгээр тохижуулах гэж оролдсоны хэрэггүй. Нэг өнгийг үндсэн өнгөөр сонгоод хоёр дахь өнгөөр үндсэн өнгийг тодруулах төдий л байхад хангалттай. Үндсэн өнгө нийт өнгийн 60 хувиас багагүй байхад болно.
Алдаа 7. Өнгийн зохицолдлогоо
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Өнгөний зохицолдлогоо хийх гэж байгаа бол загварлаг байдал болон зохицолдлогоо хоёрыг тэнцүүлэх хэрэгтэй. Буруу тэнцүүлсэн тохиолдолд танд таагүй орчинг мэдрүүлнэ. Хэтэрхий загвар хөөх эсвэл хоорондоо зохицоогүй өнгө сонгохгүй байхыг бодоорой.
Алдаа 8. Нэг л өнгө
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Ганц өнгө хэзээ ч сонгож болохгүй. Дуртай өнгөө хана эсвэл өөр бусад тавилгад даруухан байдлаар тусгах хэрэгтэй. Хэд хэдэн тод өнгийн толбон чимэглэл нэг өнгийн өрөөний засал чимэглэлээс илүү гоё харагдуулна.
Алдаа 9. Засал чимэглэл болон тавилганы өнгөний сонголт
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Тавилга болон бусад дагалдах гэрийн хэрэгсэл нь гэрийн үндсэн засал чимэглэлтэй тохирч байх ёстой. Хана, таазаа тод өнгөөр будсан бол цаашид гэрийн тавилга сонгоход хүндрэл учруулна гэдгийг санахад илүүдэхгүй.
Алдаа 10. Хэт хурц өнгө
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Хэт хурц тод өнгө сонгохгүй байхыг зөвлөж байна, нүдэнд ядаргаатай байдаг юм шүү. Үнэхээр хурц өнгө оруулмаар байвал хэмжээг нь тохируулах буюу багахан хэмжээгээр оруулсан байхад хангалттай. Өрөө тань илүү саруул, тайван харагдана.
Ulzii-Orshikh Batsaikhan
2016/07/05 at 16:14
Boloroo Batkhuyag
Зочин
2016/07/05 at 18:06
шал худлаа мэдээлэл байна. Энэ талын мэдлэггүй хүмүүсийн тархийг угаахаа боль
зочин
2016/07/05 at 23:46
Энэ одоо бичгийн фонт нь таниндахгүйн. Адилхан бна шдэ, яацан фонт вэ
Зочин
2016/07/06 at 13:47
Uneheer taalagdlaa. Hun er ni meddeg ym shig hernee aldaa ih gargadag ym bn daa.
fvck
2016/07/06 at 16:48
Shal hud
Зочин
2016/07/07 at 12:49
Design gej yoronhii durem baihgui. Teheer ene zov ene buruu gej yarih ni ooroo logic aldaa yum da
Гүнжхэн
2016/07/07 at 18:37
Чиний зөв шүү!