Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний бөмбөгийг албан ёсоор танилцуулдаг уламжлалт өдрөөс хоёр хоногийн өмнө буюу 2013 оны 12-р сарын 3-ны өдөр Адидас /Adidas/ брэнд 2014 онд Бразилийн Рио де Жанейро хотод зохион байгуулагдах хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөг Адидас Бразука /Adidas Brazuca/-г олон нийтэд танилцуулжээ. 2012 оны 9-р сарын 2-нд олон нийтийн санал асуулгаар сонгогдсон нэрээр Бразука хэмээн нэрлэгдсэн энэхүү бөмбөг хамгийн анхны шүтэн бишрэгчдийн өгсөн нэрээр нэрлэгдсэн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөмбөг болж байгаа гэдгээрээ онцгой. Бразил хүн гэсэн нутгийн хэлээр Бразука гэж нэрлэгдсэн энэхүү бөмбөгийг 2 жил хагасын хугацаанд гурван тивийн 10 орны 30 багийн 600 орчим дэлхийн шилдэг тоглогчид шалгажээ. Бразилийн хөл бөмбөгчин Даниел Алвес /Daniel Alvеs/-ын хэлснээр “Бразукагийн хувьд миний анхны сэтгэгдэл бол үнэхээр гайхамшигтай. Бид тоглолтноос таашаал авдаг. Хамгийн чухал нь Бразука агаарт ч, газарт ч үнэхээр гайхалтай тоглож байсан. Бразука бүх тоглогчдод таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Бразука намайг урамшуулан зоригжуулсан, одоо би анхны тоглолтоо хүлээж байна.” гэж үнэлэгдсэн Бразука бөмбөг хоёр хоногийн өмнөөс эхлэн Адидасын жижиглэн худалдааны дэлгүүрүүдээр дэлхий даяар худалдаалагдаж эхэлсэн байна.
-
4 долоо хоногт таны галбирыг өөрчилж чадах дасгалууд
Total973 973 Шинэ жил өнгөрсөн хэдий ч ээлжит уламжлалт баяр ардаас нь залгуулж энэ хэдэн … -
30 хоногт нарийхан бэлхүүстэй болохыг хүсч байна уу?
Total1,307 1,307 Гоо сайхан бүсгүйн салшгүй нэг хэсэг бол нарийхан бэлхүүс мөнөөс мөн. Тө … -
Гэдсээрээ турахад тань туслах йогийн 5 хөнгөн дасгал
Total3,012 3,012 Гэдсээрээ таргалсны дараа өөхнөөсөө сална гэдэг амаргүй зүйл. Гэхдээ йоги… -
Өдөр болгон планк хийвэл ямар үр дүнтэй вэ?
Total1,622 1,622 Планк бол байнга хийх дасгал, өнөөдрийн хувьд хамгийн үр дүнтэйд тооцогдо… -
4 долоо хоногт таныг сайхан биетэй болгох хялбар дасгалууд
Total381 381 Энэ жилийг эрч хүчтэйгээр бие бялдраа сэргээх жил болгон зарлаасай гэсэн үүдн… -
Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал
Total2,265 2,265 Сунгалтын дасгал хийж булчингаа суллах нь хүн бүрт хэрэгтэй – суугаа ажил…











