Амжилттай яваа удирдагч нар ажлын өдрөө хэрхэн өнгөрөөдөг вэ?

2

Удирдлагууд ажлын өдрөө хэрхэн өнгөрөөдөг вэ, тэдний ажил байгууллагын амжилтад хэрхэн нөлөөлөх вэ?

Эрдэмтэд 6 улсын 1000 гаруй удирдлагыг ажиглажээ: тэд ажлын өдрөө хэрхэн өнгөрөөж байгаа болоод тэдний ажил компанийн амжилтад хэрхэн нөлөөлж байгааг олж тогтоохыг зорьсон байна.

Явуулсан санал асуулгаар ажлын өдрийн ихэнх цаг дараах байдлаар өнгөрнө:

  • 56% – уулзалт, хурал зөвлөгөөн
  • 26% – төлөвлөгөө, мэйлээ шалгах болон бусад адил төстэй ажил үүрэг
  • 10% – хувийн асуудал
  • 8% – замд өнгөрөөх хугацаа

Эдгээр цаг задраад чухам юунд зарцуулагдаж байгааг ч судалж үзсэн байна. Удирдлагыг хоёр хэсэгт хувааж болохоор харагджээ: лидер болон менежер.

Менежерүүд ажилтнуудтайгаа илүү харьцдаг, түнш, нийлүүлэгч нартай ч харьцана. Лидерүүд нь дээд түвшний удирдлагуудтай харьцахаас гадна гадны байгууллагын төлөөлөлтэй харилцдаг байна.

Менежерүүд нь багахан хэмжээний  байгууллагыг удирдах бол лидерүүд нь томоохон бүтэцтэй компанийг удирдана.

Санхүүгийн хувьд авч үзвэл компанийн лидерүүд илүү их орлоготой байгааг тогтоожээ.

Шинэ удирдлага ирснээр байгууллагад ямар өөрчлөлт гарч байгааг ч бас судалж үзсэн байна. Лидер ирэхэд байгууллагын амжилт ахидаг. Үр дүн нь эхний гурван жилдээ гарна, өөрөөр хэлбэл лидер ажилдаа үнэхээр хүчин зүтгэж чаддаг байна.

Удирдлагын ажлын цагийн ачаалал тухайн байгууллагын эрхэлж буй салбараас шалтгаалах нь мэдээж. Хямралын үед тэс өөр ур чадвар шаардах нь ч ойлгомжтой, харин тогтвортой үед – өөр ур чадвар шаардана.

Томоохон компанийг лидерүүд удирдахад асуудал үүсэх нь бага, харин эсрэгээрээ буюу менежер томоохон компани удирдахад муу үр дагаварт хүрэх эрсдэлтэй. Менежерүүд байгууллагын урсгал ажилд анхаарлаа хандуулах талтай учраас ийм үр дагаварт хүрдэг гэж судалгаагаар гарчээ.

Эрдэмтдийн хийсэн уг судалгаа шинэ ойлголтыг гаргаж ирж байгаа хэдий ч удирдлагуудыг өөрийн арга барилаа өөрчлөхгүй байхыг зөвлөж байна. Аливаа шийдвэр гаргахдаа өөрийн хүчтэй талыг баримталж зөвөөр дүгнэж сурах хэрэгтэй. Өөрийн хүчтэй талыг илрүүлж үүнийгээ ашиглаж сурах нь удирдагч хүнд байх зан чанар мөн.

5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *