Толгойныхоо дунд ганцхан чихтэй этгээд жаахан гөлөг. Хүмүүс түүнийг “ганц эвэрт” хэмээн өхөөрдөн дууддаг

0

Голден ретривер үүлдрийн энэ нохойны нэрийг Rae гэдэг бөгөөд тэр өөрийн өвөрмөц гадаад төрхөөрөө сошиал медиад олон хүний хайрыг татах болжээ.

Энэ нохой төрөөд удалгүй, харамсалтайгаар ганц чихтэйгээ үлдсэн бөгөөд сонирхолтой нь түүнийг өсч томрох үед чих нь толгойных нь яг голд буюу дунд хэсэгт байрлах болсон байна.

Дөнгөж өнгөрсөн сар Rae өөрийн гэсэн Инстаграм хаягтай болсон боловч, аль хэдийнээ 12,500 хүн түүнийг дагажээ.

goldenunicornrae/instagram

Хүмүүс түүнийг маш ихээр хайрлаж байна – ингэхдээ “яг бидэн шиг” гэсэн сэтгэгдлийг түгээмэл үлдээж байгаа ажээ. Тэр дундаа Rae-гийн өхөөрдөм зургуудын доор эерэг сэтгэгдлүүд ар араасаа хөвөрч байгаа гэнэ.

Инстаграмын нэгэн хэрэглэгч түүний зурган доор “Ямар хөөрхөн гөлөг вэ?” гэсэн бол, өөр нэгэн хэрэглэгч “Түүнд дурлачихлаа” гэж бичсэн байна.

goldenunicornrae/instagram

Санамсаргүй гэмтэл авч, нэг чихтэй үлдсэн шалтгаан нь түүний төрсний дараа эх нь гөлөгтэйгөө хэтэрхий хайхрамжгүй тоглосноос болж, чихийг нь гэмтээсэн бөгөөд үр дүнд нь Rae нэг чихээ авахуулахад хүрчээ.

 

 

Гэсэн хэдий ч голден ретривер нэг чихтэйгээ үлдсэн нь харин ч бусдын анхаарлыг татаж, олон хүний хайрыг хүртэх шалтгаан болсон гэж ойлгоход болох аж.

goldenunicornrae/instagram

Одоогоор энэ өхөөрдөм гөлөгний Инстаграм хаягт 20 фото зураг байгаа бөгөөд хүмүүс цаашид ганц эвэртийн илүү олон зургуудыг үзнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

54
ХөөрхөнХөөрхөн
15
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *