Нэгдүгээр ангийн сурагчид ямар ч асуудалгүй бодож чаддаг логикийн 4 бодлого (гэхдээ эцэг эхчүүдийн хувьд хэцүү)

2

Хичээлийн жил эхлээд эхний улирал сая дууслаа, энэ хугацаанд гэрийн даалгавар гэх хүнд хэцүү ажилд эцэг эхчүүд багагүй л сандарсан болов уу. Үүнд гайхаад байх зүйл алга: томчуудад ямар ч уялдаа холбоогүй санагдах даалгаврыг хүүхдүүд хормын дотор бодчихно. Бас түргэн сэтгэн боддог эцэг эхчүүд ч бий – сурагчийн ном дээр байгаа бодлогуудыг хэдхэн минутад бодоод гаргаад ирэх жишээтэй. Та ямар эцэг эхэд харьяалагдахаа шалгаж үзэх үү?

Үнэнийг хэлэхэд эдгээр бодлогуудын зарим нь биднийг үнэхээр мухардалд оруулсан. Таныг биднээс илүү хурдан бодож чадна гэж найдаж байна.

1. Мишээл уржигдар 10 настай байсан, харин дараа жил нь тэр 13 настай. Ийм зүйл байж болох уу?

© Depositphotos

 

2. Ширээн дээр 6 стакан байна. Эхний 3 нь хоосон, нөгөө 3 нь – устай. Усаар дүүрсэн болон хоосон стакануудыг яаж сөөлжүүлэх вэ – гэхдээ ганцхан стакан хөдөлгөөд шүү.

© Depositphotos

 

3. 2 харандаа 4 үзүүртэй, 3 харандаа – 6 үзүүртэй. Тэгвэл 2 хагастай харандаа хэдэн үзүүртэй байх вэ?

© Depositphotos

 

4. Түргэн хоол хамгийн хурдан идэх тэмцээн дээр 6 аварга 6 минутад 6 бургер иджээ. Хэдэн минутад 10 аварга 10 бургер идэх вэ?

© Depositphotos

 

Хариултууд

 

1. Өнөөдөр 1 дүгээр сарын 1. Мишээлийн төрсөн өдөр 12 дугаар сарын 31-нд байсан, тэгээд 11 нас хүрч, өөрөөр хэлбэл уржигдар 10 настай байсан гэсэн үг. Энэ жил 12 настай, дараа жил 13 настай.

2. 5 дахь стаканыг аваад 2 дахь стаканд усыг юүлж хийнэ. Ингээд хоосон болон устай стаканууд сөөлжинө.

3. Яг л 3 харандаа шиг үзүүртэй – 6.

4. 6 минутад. Нэг бургер идэхэд зарцуулсан цаг хэдэн аварга оролцохоос үл хамааран өөрчлөгдөхгүй.

Та хэдэн бодлогыг зөв бодож чадсан бэ, хариултыг нь харахгүйгээр шүү дээ.

26
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tumen Minsel

    Tumen Minsel

    2019/11/06 at 11:24

    Билгийн тооллоор ийм зүйл байж болно л гээд байгаа ш дээ.

  2. Tsendbayar Nymbat

    Tsendbayar Nymbat

    2019/11/06 at 20:59

    Urjigdar gedeg ne 3jil gsen ug

  3. Baigali Ulziibaatar

    Baigali Ulziibaatar

    2019/11/06 at 21:37

    12 sarin 30 torson xarin 1 sarin 1 boloxod 1 nas nemj 13 tai bolson

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *