Өөрийн YouTube сувагтаа төрөл бүрийн амттай хоол хийж буй бичлэгээ оруулж, хийсэн хоолоо өнчин хүүхдүүдэд өгдөг сайхан сэтгэлт Нараяна Редди өвөө таалал төгсжээ

0

Нэгэн настай эрийн хоол хийх дуртай зан нь түүний төсөөлж ч байгаагүй үр дүнд хүргэсэн тухай түүхийг сонирхуулъя.

Интернетийн хамгийн сайхан зүйл нь өглөгч сайхан сэтгэлтэй хүмүүсийн энэ дэлхийг бага ч гэсэн сайн сайхан болгох гэсэн тэр хүслийг нь биелүүлэх боломж олгодог талбар болдог явдал юм. Ийм хүмүүсийн нэг болох Нараяна Редди (Narayana Reddy) нь YouTube дээр өөрийн гэсэн суваг нээсэн нь олон хүний анхаарлыг татахгүй өнгөрч чадаагүй бөгөөд энэ хүний хийж байгаа зүйл нь олон хүнд хэрэгтэй зүйл байх болно гэдгийг тухайн сувгийг үзсэн хүн болгонд тодорхой байжээ.

Хоёрхон жилийн өмнө «Grandpa Kitchen» нэртэй сувгаа нээсэн Редди маань өөрийн энэ аккаунтад 6 сая хүнийг бүртгүүлж чадсан бөгөөд тэдгээр хүмүүст өнчин хүүхдүүдэд зориулан хоол хийж байгаа нь, тэрхүү их хэмжээний хоол унд бэлтгэх үйл явц нь үнэхээр сайхан санагдсан нь тодорхой. Гэхдээ саяхан сошиал сүлжээгээр энэ дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй хөгшдийн нэг болох энэ хүн маань нас эцэслэсэн гэсэн маш харамсалтай мэдээ гарсан байна.

«Grandpa Kitchen» хэмээх YouTube сувгийн эзэн саяхан нас барсан гэсэн мэдээлэл гарчээ

boredpanda.com

Түүний YouTube сувгийн амжилт нь үнэндээ ер бусын, онцгой зүйл биш бөгөөд маш олон хүн аливаа сайхан хоол унд хийдэг видео үзэх дуртай гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Өвгөний видео бичлэгүүд ч гэсэн хүмүүст хэрэгтэй, амархан, байж болох хамгийн ашигтай шинж чанартай хоол хийдэг гэдгээрээ онцгой юм.

boredpanda.com

Түүний видео бичлэгт маш их хэмжээний, том хоол унд хийх тухай гардаг нь олон хүний анхаарал татах гэсэн зүйл төдий юм биш байж. Тэрээр их хэмжээний хоол унд хийдгийнхээ шалтгааныг олон тооны өнчин өрөөсөн хүүхдүүдэд зориулсан гэдгээр тайлбарладаг байв. Хэдийгээр их хэмжээтэй боловч түүний хоол нь ер бусын гэмээр амттай харагдана.

boredpanda.com

Нараяна Редди 2 жилийн дотор 6 сая хүнийг өөрийн сувагт татаж авсан бөгөөд үүнийгээ зөвхөн өнчин хүүхдүүдэд зориулсан аварга том хоол хийдэг бичлэгээрээ л цуглуулсан байна.

boredpanda.com

Тэрээр өөрийнх нь видеог үздэг хүмүүст KFC маягаар шарсан тахиа бэлтгэх, янз бүрийн пончик хийх зэрэг олон янзын зүйлийг хийж сурахад нь тус болдог билээ.

boredpanda.com

Сайхан сэтгэлт эр маань өөрийнхөө видео болгоныг “Хайрлах, халамжлах, хуваалцах: энэ бол миний гэр бүл юм” гэж эхэлдэг бөгөөд энэ нь зүгээр ч нэг гоё сайхан үг биш харин Реддигийн амьдралын гол уриа нь байсан юм.

boredpanda.com

Өнчин өрөөсөн, хайр халамж дутаж байгаа, ядуу зүдүү хүмүүст туслаж дэмжих ёстой гэдэгт тэр үнэн сэтгэлээсээ итгэж байсан билээ.

boredpanda.com

Тийм учраас түүний олны анхаарал татсан видеоноос олох орлого нь тусламж хэрэгтэй хүмүүст сайн үйлсийн хандив өргөдөг байгууллагад очдог байж.

boredpanda.com

Түүний YouTube-д хамгийн сүүлд хийсэн видео нь эцсийнх байжээ гэдгийг мэдээд олон хүний зүрхэнд харуусал төрсөн нь тодорхой.

boredpanda.com

Тэрээр энэ видеондоо өөрийнх нь эрүүл мэнд ихээхэн доройтсон тухай мэдэгдсэн байж.

boredpanda.com

Хэдийгээр 73 настай сайхан сэтгэлт хөгшин үгүй болж олон хүний дотор харамсал гашуудал төрсөн боловч энэ гайхалтай хүний сайхан үйлс хэзээ ч мартагдахгүй биз ээ.

boredpanda.com

6
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *