Канье Уэст 46 насныхаа төрсөн өдрийн үдэшлэг дээр, эмэгтэйчүүдийн нүцгэн бие дээр тавьсан сүшигээр зочдоо дайлжээ

0

Америкийн рэппэр Канье Япон уламжлал “нётаймори”-г эргэн дурсахаар шийдсэн бололтой. Энэ нь зочдод таалагдсан боловч интернэт хэрэглэгчдэд таалагдсангүй.

Канье Уэст 46 насныхаа төрсөн өдрөөр үдэшлэг зохион байгуулжээ. Үдэшлэгтээ зочдыг дуудаж тэдэнд зориулсан амттан нь япон уламжлалыг шингээсэн байв. Үдэшлэгийн зоог болох суши, сашами нь таваг, тэр ч байтугай хулсан дэвсгэр дээр ч биш, харин нүцгэн эмэгтэйчүүдийн бие дээр “тавьсан” байв.

Бичлэгээс харахад зочдыг алмайруулж чадсан боловч гэдэс дүүрэн гаргаж чадсан эсэх нь эргэлзээтэй.

Сонирхуулж хэлэхэд, Ниотаимори (Nyotaimori) уламжлал нь их эртний бөгөөд гүнзгий ариун утга агуулдаг ажээ. Японд аяга таваг орлон үйлчилж байгаа эмэгтэй хүнийг энэ үйл явдалд удаан хугацаанд бэлддэг ёстой. Эмэгтэй маш цэвэр ариун байх ёстой, туйлын тэвчээртэй байх ёстой (хоолны үеэр хөдөлж, ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлэхийг хатуу хориглодог), учир нь оройн хоол хэдэн ч цагаар сунжирч болзошгүй юм.

Эмэгтэй хүний бие дээрх хоол хүнсийг зүгээр ч нэг хаа хамаагүй тавьдаггүй, харин ч нарийн утга учиртай байрлуулдаг ажээ. Хоолны төрөл бүрийн хувьд биеийн тусгай хэсгийг зориулна: жишээлбэл, хулд загасны түрсийг зүрхний бүсэд цээжин дээр байрлуулдаг нь хүч чадал өгдөг гэж ойлгодогтой холбоотой. Сэлэм загасны цээж махыг хэвлий орчимд байрлуулна – япончуудын хэлдгээр хүйсний доохно хэсэгт сэтгэл зүрх нь байдаг. Энэ хэсгээс загас амсвал хүн айдасгүй болдог гэж ярьдаг. Могой загасыг бэлэг эрхтний ойролцоо байрлуулна – япончуудын үзэж байгаагаар энэ нь эрэгтэй хүнийг эрч ​​хүчээр сэлбэх ажээ.

Үүний зэрэгцээ бүх хоолыг гадилын модны навч дээр тавьж, эмэгтэй хүний  биед хүрэхээргүй байрлуулсан байдаг ёстой. Гараараа суши авахыг хориглоно, япончууд өөрсдөө зөвхөн савхаар хооллодог байв. Мөн амьд хүнсний тавиурын нүцгэн биеийн аль ч хэсэгт хүрэхийг хатуу хориглодог ажээ.

Уэстийн үдэшлэгийн үер сушигээр үйлчлэхдээ эдгээр бүх дүрмийг мөрдсөн эсэх нь тусдаа асуулт дагуулна. Гэсэн хэдий ч үдэшлэгийн бичлэг вэб сайтуудаар цацагдсаны дараа Канье шүүмжлэлд өртөж эхэлжээ. Зарим интернэт хэрэглэгчид япон ёс заншлыг доромжилсон гэж, мөн феминистүүдийн зарим нэг нь эмэгтэй хүнийг таваг болгон ашигласан Канье-г буруушаасан болохыг The Independent мэдээлэв.

Дашрамд хэлэхэд, энэ нь Канье Уэст-ийн анхны шуугиан тарьж байгаа тохиолдол биш юм. Цагдаад баривчлагдаж нас барсан африк үндэстэй Америкийн иргэн Флойдтой холбоотой хэргийн дараа АНУ даяар олон сарын турш “Black Lives Matter” гэсэн самбар барьсан идэвхтнүүд жагсаал цуглаан хийж байсан. Гал дээр тос гэдэг шиг энэ үед Уэст өөрийн шинэ загварын хувцас танилцуулах үзүүлбэрийн үеэр “White Lives Matter” гэсэн бичигтэй футболктой ирж байсан удаатай.

33
ТэнэглэлТэнэглэл
19
ХөөрхөнХөөрхөн
19
ГайхмаарГайхмаар
18
БурууБуруу
17
Ха ХаХа Ха
10
ХарамсалтайХарамсалтай
9
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Amarsanaa Alex

    Amarsanaa Alex

    2023/06/15 at 14:27

    Zassssss

  2. Т. Ганбаатар

    Т. Ганбаатар

    2023/06/15 at 16:12

    Oooooy bi chigsen chadna shde. 🫣😅🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *