Япончуудын тулгамдсан асуудал буюу 8050 – хэдий хөгжил дэвшилтэй улс орон ч гэлээ ард иргэдийнх нь дунд энэ мэт асуудлууд их ажээ

0

Наран мандах улсад технологийн болон бусад бүхий л салбарын хөгжил дэвшлийн хажуугаар маш их олон тооны тулгамдсан асуудал байх ажээ. Жишээ нь асуудал 8050.

Энэ нь 80 настай эцэг эх нь 50 настай хүүхдээ тэжээх явдлыг хэлнэ. Тоо нь хэлбэлзэх буюу 70/40 эсвэл 90/60 ч байж болох юм. Өөрөөр хэлбэл бие дан өөрийгөө тэжээх чадваргүй бүлэг хүмүүс нийгэмд бий болжээ. Зөвхөн бага цалин эсвэл хувийн амьдралаа зохиож чадахгүй байгаатай холбоотой асуудал бус – шууд утгаараа ахуйн хөгжлийн бэрхшээлтнүүд гэж хэлж болохоор.

Тэд өөрсдөдөө зориулаад өндөг шараад идчихэж ч чадахгүй, угаалгын машин ч ашиглаж чадахгүй. Гэрээсээ бараг гарахгүй. Тэднийг хикки (хикикомори – ганцаараа байх) гэнэ. Тэд өөрийн хүслээр өөрсдийгөө нийгмээс тусгаарлах ажээ. Хэн нэг нь залхуурна, энэ үед эцэг эх нь яаж ч чадахгүй, харин нөгөө нь оюун ухааны асуудлаасаа болоод өөрийгөө өрөөнд тусгаарлаж бусдаас дайждаг байна.

wikimedia.org

Коронавирусын цар тахлаас хойш хиккигийн тоо эрс нэмэгджээ. Япончууд өөрсдийгөө янз бүрээр хамгаалах арга чарга эрэлхийлж байгаа юм: боловсролгүй, зохиомол өвчин, нийгмээс айх айдас зэрэг. Харин өндөр настай эцэг эх нь бусад япончуудын л адил буюу гэр бүл гэдэг бол ариун нандин зүйл, үр хүүхдээ чадлаараа чирсээр л. Тэднийг хэн ч хүчлээгүй, хамгийн гол нь эцэг, эх нь хэзээ нэгэн цагт өнхрөөд өгнө. Энэ үед хүүхдүүд угаалгын машин, тоос сорогч, зуухтайгаа цуг орь ганцаар үлдэх нь дамжиггүй. Ашиглаж чадахгүй нийтийн унаандаа суух болно, төлж чадахгүй төлбөр тооцоотой нүүр тулна.

gaijinhan.com

Олон эцэг эхчүүд үр хүүхдээ гэр орондоо дэлхийгээс нууж байна, тэдний ихэнх нь оюун ухааны хувьд асуудалтай. Угтаа бол уг асуудлыг бага насан дээр нь засаж эмчлэх, нийгмийн дунд оруулж зөв чиглүүлэх ёстой ажээ. Даанч япончууд амьдралаа олны өмнө ил гаргах дургүй улс юм. Тийм ч учраас миний хүүхэд ийм өвчтэй гээд тэр болгон эмчид ханддаггүй … Үзүүлбэл тэдний хувьд гутамшиг. Үүний оронд гэртээ сууж л байг, ажил хийхгүй, эцэг, эхийнхээ хүзүүнээс зүүгдээд явж л байг.

newthinking.com

Эхний жилүүдэд бүх асуудал хэвийн байна. Жил өнгөрөх тусам хүч хүрэхээ болино, гэртээ нас нь нэмэгдэх тусам улам их асуудал үүсгэх оюун ухааны асуудалтай хүнтэй цуг амьдарна гэдэг амаргүй. Эцэг, эхийн хэн нэгэн нь “унтаад” өгөхөд хажууд нь хэдэн өдрөөр хүлээж суусан тохиолдол ч гарч байжээ. “Бяцхан” том хүүхэд юу болсныг үнэндээ ойлгоогүй байна. Зарим нэг хүүхэд эцэг эхийгээ өөд болсны дараа удалгүй өөрсдийгөө егүүтгэх тохиолдол ч гарсан гэдэг.

Японд хикимори нөхөн сэргээх төв ажилладаг. Гэр цэвэрлэж сургана, төлбөр тооцоо, хоол хийх, нийгэм дунд орж хүмүүстэй амьд харилцаа үүсгэх зэрэгт сургах зорилготой ажээ. 2020 оны байдлаар Японд сая гаруй ийм төрлийн насанд хүрсэн хүмүүс байгаа тооцоо гарчээ.

8
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tuya Tuyaa

    Tuya Tuyaa

    2023/04/19 at 23:30

    Япон хөгжилтэй орнуудын тоонд ордог гэхдээ ямар сайхан орны иргэд амиа хорлолтоороо дэлхийг тэргүүлж байхав дээ

  2. baagii

    2023/04/21 at 13:56

    mongold avchirj bars zah deer ajliuulj amidrald surgah heregtei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *