Хосууд аварга том хожуулыг задгай агаарт байрлах ванн болгожээ

0

Багш асан Жейкоб Вицлинг, загвар өмсөгч асан Сара Андервуд нар АНУ-ын Баруун-Хойд хэсэгт амьдарцгаадаг. Тэд өөрсдийн гараар төрөл бүрийн байгууламж барих дуртай.

Хосууд өөрсдийн бүтээлээ баримтжуулж бичлэг хийгээд TikTok дээрээ байршуулдаг байна. Хамгийн их алдаршсан бичлэг: аварга том гацуур модны хожуулыг задгай агаарт байрлах ванн болгосон явц.

livejournal.com

Хосууд модыг зориуд тайраагүй гэдгээ батлан хэлээд байгаа юм. Тэд хүчтэй хуй салхины үеэр унасан хөршийнхөө 70 настай гацуур модны хожуулыг л ашиглажээ.

livejournal.com

Тэд хөршөөсөө гацуур модны хожуулыг ашиглуулахыг хүсэж л дээ, хөрш нь ч татгалзсангүй. Ингээд том хожуултай болсон гэдэг. Хожуул модны гол хэсгийг ухаж аваад гаргасан нүхээ усаар дүүргэсэн байна. Усыг халаагуураар халаасны дараа “ванн” руугаа татдаг.

livejournal.com

Жейкоб, Сара хоёрын хэлж байгаагаар бол уг ванныг усаар дүүргэхэд 20 минут зарцуулдаг байна. Ваннд ашигласан усыг тэд эргүүлэн ашигладаг буюу өөрийн эдлэн газрын зүлэг ногоо, мод, бутыг услахад ашигладаг ажээ. Хосуудын ванн хийж байгаа бичлэг TikTok дээр хэдэн сая үзэлттэй болоод байгаа юм.

livejournal.com

 

Бичлэг

14
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *