
Дээш хэдий хэр өндөрт ниснэ төдий чинээ газар хүчтэй унана эсвэл кино продюсеруудын яриагаар бол – кино хэдий хэр үнэтэй болно хүн үзэхээр очихгүй бол төдий чинээ уйтгартай байх болно. Кино салбар “200 сая ам.доллараар кино хийнэ гэдэг байх л хэрэг” гэсэн ойлголтыг нэгэнт хүлээн зөвшөөрсөн, тийм ч учраас жил ирэх тутам кассын орлогоороо бүтэлгүйтэж байгаа киноны тоо улам ихэссээр байгаа юм.
Бид өнгөрсөн арван жилийн хугацаанд өндөр төсвөөр хийгдсэн ч кино театруудаас олигтой орлого хурааж чадалгүй кино студидээ алдагдал авчирсан дэлгэцийн бүтээлүүдийг танилцуулахаар бэлдлээ.
Борлуулалтын аймшигтай хувь тавилангаас өөр эдгээр кинонуудыг юу нэгтгэж байгаа гээч? Та энэ тухай мартсан эсвэл огт мэдээ ч үгүй явж байж болох юм. Эдгээр нь “The Shawshank Redemption” эсвэл “Fight Club” уран сайхны киноны түвшид яригдахгүй, тийм учраас бүр хоёрдмол бүтэлгүйтэл гэж ярихад хүрнэ.
A Wrinkle in Time, 2018

Төсөв: 125 сая ам.доллар + маркетингийн зардлууд
Таамаглаж буй алдагдал: 130 сая ам.доллар
Кассын алдагдлаас гадна энэ кино үзэгчдээс хамгийн бага үнэлгээ авчээ. 10 оноогоор үнэлэх үнэлгээгээр бол “A Wrinkle in Time” кино дунджаар 5 оноо авсан юм.
Dark Phoenix, 2019

Төсөв: 200 сая ам.доллар + маркетингийн зардлууд
Таамаглаж буй алдагдал: 133 сая ам.доллар
Алдартай явж байсан франшизыг ингэж л дуусгасан байна. Майкл Фассбендерийн нүүрний хувирал бүгдийг хэлээд өгөх биз ээ.
Mars Needs Moms, хүүхэлдэйн кино, 2011

Төсөв: 150 сая ам.доллар + маркетингийн зардал
Таамаглаж буй алдагдал: 100 – 144 сая ам.доллар
Хөдөлгөөн мэдрэх технологийн тусламжтайгаар хийсэн хүүхэлдэйн кино уйтгартай урт болсон гэж гологддог юм.
Tomorrowland, 2015

Төсөв: 190 сая ам.доллар + маркетингийн зардал (ердөө 280-330-хан сая ам.доллар)
Таамаглаж буй алдагдал: 120-150 сая ам.доллар
Pan, 2015

Төсөв: 150 сая ам.доллар + маркетингийн зардал (ердөө 275 сая ам.доллар орчим)
Таамаглаж буй алдагдал: 130-150 сая ам.доллар
Киноны Хью Жекмантой хэсэг болгон мийм болсон ч киног аварч чадаагүй юм даа.
Battleship, 2012

Төсөв: 209 сая ам.доллар + маркетингийн зардал
Таамаглаж буй алдагдал: 150 сая ам.доллар
King Arthur: Legend of the Sword

Төсөв: 175 сая ам.доллар + маркетингийн зардал
Таамаглаж буй алдагдал: 153 сая ам.доллар
Найруулагч Гай Ричигийн нэр ч киног аварч чадсангүй, уг нь бол тийм ч муу кино болоогүй санагддаг.
Mortal Engines, 2018

Төсөв: 110 сая ам.доллар + маркетингийн зардал
Таамаглаж буй алдагдал: 174 сая ам.доллар
The Lone Ranger

Төсөв: 215 сая ам.доллар + маркетингийн зардал (ердөө 375 сая орчим ам.доллар)
Таамаглаж буй алдагдал: 160 – 190 сая ам.доллар
Энэ кино “Оскар”-т хоёр төрөл, “Алтан бөөрөлзгөнө”-д таван ч төрөлд нэр дэвшсэн бүтээл.
John Carter, 2012

Төсөв: 250 сая ам.доллар + маркетингийн зардал (ердөө 350 сая орчим ам.доллар)
Таамаглаж буй алдагдал: 113-200 сая ам.доллар
Өдий хэмжээний алдагдал хүлээхэд студийн захирал албан тушаалаасаа буудаггүй гэж та бодож байна уу? Танд л гэж хэлэхэд байна шүү дээ, “John Carter” алдагдал хүлээсний дараа Disney кино студийн захирал Рич Росс албан тушаалаа өгсөн.
Энэхүү жагсаалтад багтсан бүтээлүүдийн тал нь Диснейнх байгаа юм. Тэдний хувьд бүтэл муухайн он жилүүд байж дээ. Дараа нь цар тахал дэгдсэн юм, гэхдээ энэ тухайд тэс өөр тусдаа түүх яригдана.








Галбадрах Мөнхжин
2023/02/28 at 20:59
Jonh Carter бол алдагдал хүлээхээргүй гоё кино доо уул нь
Хэрлэн Гэрэлт-Од
2023/02/28 at 22:26
The Lone Ranger Yaahara aldagdal huleedeg bainaa Goy l kino shde
Ylguun Ynjmaa
2023/02/28 at 22:31
Галбадрах Мөнхжин goy kinoldoo thdee het ih toswoor hiichihsen
Carl Anhaa
2023/03/01 at 00:16
Mortal engine dajgvi kino aldagdal hvleeheergvi
Зочин
2023/03/01 at 00:43
disney har arist arriel lgbt charactersiig goltsu demjij buteel gargaj bgan aldagdal huleehgu gd yahav
Б. Одбаяр
2023/03/01 at 04:32
Zalaad bnuu olson orlogiin aldagdal gej yriad bgaan bishv .tuswuuruu shatchaad araas n tiim ih mungu yasan gej aldhu
Зочин
2023/05/13 at 02:46
2023.03.01 at 00.43 чам шиг тэнэг янханы шэээсийн мэдэх юм гэж юу байсан