Харгис догшин эзнийхээ гараас мултарч, амьд үлдэж чадсан арслан, баавгай болон бар гурав нэгэн гэр бүл шиг эвтэй найртай амьдарч буй гайхалтай түүх

3

Арслан, бар болон баавгай амьдрах нөхцлөөсөө шалтгаалаад хоорондоо ялгаатай амьтад – арслан сүргээрээ амьдардаг бол, бар болон баавгай ихэвчлэн ганцаараа амьдардаг. Гэхдээ заримдаа амьдрал эсрэгээрээ эргэх нь бий. Дээрх 3 амьтан хамтдаа нэг сүрэг болж амьдрахаар шийдсэн бөгөөд өөр төрөл зүйлийн амьтад боловч, аз жаргалтай амьдрах болжээ. Өмнө нь тэд хамтдаа хүнд хэцүүг туулсан учир, тэдний дунд ер бусын холбоо үүссэн байна. Тэдний түүхээс бид суралцах боломжтой. Энэ нэгдлийг “БАБ” буюу баавгай, арслан, бар гэж хүмүүс мэднэ. Тэднээс бид амьтад өөр төрөл зүйл байж болох ч, нэгнээ хэрхэн хайрлаж байгааг харж болно.

Бид та бүхэндээ хамгийн ер бусын гэж хэлж болох амьтдын хаант улсаас үүссэн нэгэн гэр бүлийн түүхийг хүргэж байна.

Гунигтай учрал

2001 онд “Georgia State Police” хууль бус худалдаачны гэрт дайран орох үед сэтгэл өвтгөм зураглалыг олж харжээ. Байгшингийн зооринд маш их айсан амьтны 3 зулзага байх нь тэр. Бамбарууш, бамбар болон гүег гэсэн зулзаганууд хатангиршиж, өт хорхойд баригдаж, хэрцгийлэл дунд амьдарч байжээ.

© The BLT – Baloo, Leo and Shere Khan/ Facebook

Хар бамбаруушийн (Baloo гэдэг) арьсыг нь нэвт сүлбэж, өлгөсөн байв. Харин Бенгалийн бамбар (Khan гэдэг нэртэй) амьсгал хураахад маш ойрхон байсан бол, нүүр нь шархадсан Африкийн гүегийг (Leo) жижигхэн хайрцаг дотор хийж, түгжсэн байсан гэнэ. Гэхдээ энэ их хэрцгийлэл, хүнд хэцүү амьдрал төгсгөл болох учиртай байж.

© The BLT – Baloo, Leo and Shere Khan/ Facebook

 

“БАБ”-д зориулсан шинэ гэр

Холбогдох газрынхан “Georgia Department of Natural Resources”-д хандаж, эдгээр 3 зулзагыг шинэ гэртэй болгох тал дээр туслахыг хүссэн байна: “Noah’s Ark” гэх нэртэй амьтан асран хамгаалах төв. Хүнд хэцүү зүйлсийг өөрсдийн биеэр туулсан учир, тэд айдастай хэвээрээ байсан ч, нэг нэгнийгээ харах үедээ харьцангуй тайвширцгаадаг байв. Эмчилгээ, сувилгаа хийгээд хэдэн сар өнгөрсний дараа зулзаганууд бие биетэйгээ илүү ойр дотно болцгоожээ. Ихэнхдээ хамтдаа тоглоцгоож, тэврэлдэцгээдэг болсон байна.

© The BLT – Baloo, Leo and Shere Khan/ Facebook

Тэд нас биед хүрэх үед амьтан асран хамгаалах төвийн удирдлагууд гунигтай байсан бөгөөд учир нь тэд нас ахих тусам бие биенээсээ холдох хэрэгтэй гэдгийг ойлгож байв. Тэд байгалийн жам ёсоор 3 араатан нэг дор байх боломжгүй гэж үзэж байсан гэнэ. Гэвч энэ гэр бүлийнхэн хоорондоо байгалийн хуулийг зөрчих хэмжээний маш дотно байсан юм. Тэд ах дүүс болсон байлаа. Тэдний хоорондын энэ холбоог юу ч үгүй хийж чадахгүй мэт.

© The BLT – Baloo, Leo and Shere Khan/ Facebook

 

Тэд хэрхэн өсч торнисон бэ?

Америкийн хар баавгай Baloo зулзага байхдаа хамгийн их зовлон үзсэн нь байжээ. Түүнийг өөр тийш нь авч явах зайлшгүй шаардлага тулгарсан байна. Харин буцаад ирэх үед нь найзууд нь түүнийг уриалгахнаар хүлээж авч, амьтдын хайрын илэрхийлэл болох долоох, ноолох үйлдлүүдийг гаргасан байна. Baloo тайван дөлгөөн болсон бөгөөд амттай зүйлийн төлөө юу ч хийхэд бэлэн баавгай болжээ.

© The BLT – Baloo, Leo and Shere Khan/ Facebook

Бенгалийн бар Shere Khan гэр бүл дотроос хамгийн жижигхэн нь бөгөөд бас дэггүй нь. Тэр нөгөө хоёр руугаа тоглоом хийж дайрдаг ч, үнэндээ бусдыгаа маш их хайрладаг. Тэр найзууддаа толгойгоо шөргөөж, тэдний биед биеэ нааж, хүндэтгэл, хайраа илэрхийлдэг.

© The BLT – Baloo, Leo and Shere Khan/ Facebook

Африкийн арслан Leo өөрийн амьдардаг газрын асарт удаан хугацаанд хэвтэх дуртай. Түүнд шинэ орчин, хоол унд, үнэр болон тоглоомнууд гээд бүх зүйл таалагдаж байгаа гэнэ.

© The BLT – Baloo, Leo and Shere Khan/ Facebook

 

Сүүлчийн үдэлт

Тэд хамтдаа ойролцоогоор 15 жил амьдарцгаажээ. Тэдний асран хамгаалагч нь ах дүү гурвыг хоорондоо маргалдаж, ширүүн тулаан өрнүүлж байхыг хэзээ ч харж байгаагүй талаараа дурджээ. Хүнд хэцүү амьдралыг хамтдаа даван туулсны дараа тэд илүү аз жаргалтай амьдралаар амьдарцгаах болсон юм.

© The BLT – Baloo, Leo and Shere Khan/ Facebook

2016 онд Leo хорт хавдар тусаж, 2 найзаасаа түрүүлээд тэнгэрийн орон руу явжээ. Харин 2018 онд Shere Khan амьсгал хураасан бөгөөд түүнийг хэвтэх дуртай байсан асрынх нь ойролцоо чандарласан байна. Харин тэднээс Baloo ганцаараа одоог хүртэл амьдарч байна.

© The BLT – Baloo, Leo and Shere Khan/ Facebook

 

© The BLT – Baloo, Leo and Shere Khan/ Facebook

Таны бодлоор өөр бусад амьтад ч гэсэн тэдэн шиг байгалийн хуулийг зөрчиж, хамтдаа амьдарч чадах болов уу? Танд энэ түүхийг уншаад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

490
ХарамсалтайХарамсалтай
254
ГоёГоё
65
ХөөрхөнХөөрхөн
43
БахархмаарБахархмаар
34
ГайхмаарГайхмаар
15
Ха ХаХа Ха
13
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Тулга Цэрэндорж

    Тулга Цэрэндорж

    2020/10/17 at 10:11

    …байх боломжтой, магадлал өндөр !!!… хуучнаар сэтгээд, хуучин цагийн сүйх тэргээр хол явахгүй, өнөөдөр бидний дэргэд сонин хачин, ер бусын үйл явдал олон болж байна !!! …

  2. Eegii Tseden

    Eegii Tseden

    2020/10/17 at 20:15

    Энэ худал

  3. Хишиг Оюу

    Хишиг Оюу

    2020/10/17 at 22:58

    Гайхалтай..

  4. Фея Добрая

    Фея Добрая

    2020/10/17 at 23:24

    Eegii Tseden 😳😳😳яагаад худал гэж?????амьтад нэг дор хамт өсхөөрөө муухан хүнээс дээр бие биедээ ээнэгшдэг эээ💖

  5. Moojig Monkhbat

    Moojig Monkhbat

    2020/10/18 at 02:41

    Худлаа

  6. Uuganbayar Lhamtyua

    Uuganbayar Lhamtyua

    2020/10/18 at 07:56

    bi alail itgej chadsangui gehdee unen baij ch magadgui hudlaa daij ch magadgui

  7. Huuhdeeree Bøý

    Huuhdeeree Bøý

    2020/10/18 at 14:18

    1.6 ga asaagaache gsh

  8. Tanjiro Shdee

    Tanjiro Shdee

    2020/10/18 at 14:27

    Uuganbayar Lhamtyua tgeed yah geed bgaa mangar batsaanaa

  9. Nasaa Nasaa

    Nasaa Nasaa

    2020/10/18 at 14:35

    Eegii Tseden ene unen bodit yum bn https://mymodernmet.com/noahs-ark-animal-sanctuary-blt/

  10. Batbaatar Batsuuri

    Batbaatar Batsuuri

    2020/10/18 at 18:38

    ali ni diileh ve tom bolood

  11. Dawgadorj Dawaasuren

    Dawgadorj Dawaasuren

    2020/10/18 at 20:49

    Batbaatar Batsuuri bar

  12. А. Цэлмэг

    А. Цэлмэг

    2020/10/18 at 20:50

    Zugeer gaihaltai bish bur uneheer gaihaltai❤️

  13. Baagii Puujee

    Baagii Puujee

    2020/10/19 at 00:44

    Moojig Monkhbat youtube deer nereer ni haigaad uzeerei unen yum bnlee

  14. Monhbuyn Bayrsaihan

    Monhbuyn Bayrsaihan

    2020/10/19 at 20:20

    3laa niilch bgaad aljku eznee hha

  15. Hausenberdorff Wolfeschlegestein

    Hausenberdorff Wolfeschlegestein

    2020/10/19 at 20:26

    Monhbuyn Bayrsaihan huchirhiilel dund osson uchiraas 3uul niilj ezenee diilne gesen bodol hezee ch tarhind n orj ireegu bolovuudaa

  16. Azaa Azaa

    Azaa Azaa

    2020/10/20 at 10:19

    Amitad hvrtel ingej evtei baihad bid yagaad boldoggvi ym😠

  17. Lkha Ebaut

    Lkha Ebaut

    2020/10/20 at 14:00

    hargis hertsgii geech yun dogshin mal amitan bishdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *