Киноны дүрүүдийн өмсөж буй хувцас цаанаа далд утга агуулгатай байдгийг илтгэх 10 дүрслэл

0

Кинонд зөвхөн үйл явдал, засал чимэглэл, дүрүүдийн жүжиглэлт болон тэдний зан ааш чухал биш юм. Кино үзэж байхдаа хувцсаар юу илэрхийлэх гэж байгааг анхааран үзэх хэрэгтэй. Дүрийн өмссөн хувцас, даавууны материал, загвар зэрэг нь бүгд хоорондоо уялдаа холбоотой.

Бид домог болсон мөн шинээр гарч байгаа кинонуудыг дахин үзэж хувцасны зураачид анхааралтай үзэгчдэд ямар нууц бөгөөд сонирхолтой илгээмж үлдээснийг олж мэдсэн юм.

Harry Potter and the Deathly Hallows: Part 2

© Harry Potter and the Deathly Hallows – Part 2 / Warner Bros., © Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros.

Хувцасны зураачид анхааралтай үзэгч олныг уяраахаар нэгэн илгээмжийг кинондоо үлдээжээ. Харри болон Невиллийн аав нар юу өмссөн байгааг сайн ажиглаж хараарай, тэд сүүлчийн анги дээр Хогвартсын төлөө тулалддаг хэсэг байдаг даа. Харин одоо тэдний хувцсыг “Harry Potter and the Order of the Phoenix” анги дээр үзүүлдэг хуучин гэрэл зурагтай нь харьцуулж хараарай. Хүү нар нь яг л аав нар шигээ хувцаслажээ.

 

Brooklyn

© Brooklyn / Searchlight Pictures

Киноны үйл явдлаар Эйлиш Лейси төрөлх Ирланд нутгаасаа явж Нью-Йоркод ажил хийхээр ирдэг. Бүсгүй гэрээ их санана, хувцасны зураачид сэтгэлийн энэ шаналлыг өнгөөр илэрхийлэхээр шийджээ. Киноны эхний хэсэгт бүсгүй ногоон пальто өмсөж байгаа нь Ирландыг илэрхийлж буй хэрэг. Киноны дунд хэсэгт бүсгүй гэрээ улам их санаж эхэлдэг, тийм учраас төрийн далбааны өнгөтэй хувцас өмсжээ: ногоон, цагаан бас улбар шар.

 

Alice’s Adventures in Wonderland

© Alice in Wonderland / Walt Disney Pictures

Малгайчин (Hatter)–ийн хувцас сэтгэл санаанаас нь шалтгаалж өөрчлөгдөж байгааг анзаарсан уу? Энэ дүр санаагаар унахаар бараан өнгийн хувцас өмсдөг. Гэхдээ зөвхөн хувцасны өнгө л сэтгэл санааг нь илэрхийлээд зогсохгүй мөн зангиаг нь ажиглаж харах хэрэгтэй. Сэтгэлээр унасан байхад түүний зангианы үзүүр нь доошоо унжсан байдаг. Харин сэтгэл санаа өөдрөг байгаа үед эрвээхэй зангианы үзүүрүүд дээшилж өнгө нь хүртэл өнгөлөг болох ажээ.

 

Enola Holmes

© Enola Holmes / Netflix

Энола – Майкрофт болон Шерлокын эгч. Бүсгүй эмэгтэй хүний хүсэл зоригийг мохоосон Викторианы үеийн бүхий л уламжлалыг чадлаараа эсэргүүцдэг. Түүний энэхүү тэмцэл нь хувцсаар илэрхийлэгджээ. Киноны эхэнд гол дүрийн бүсгүй дүрэм журмыг үл тоон жирийн хөх даашинзтай унадаг дугуйгаар галт тэрэгний буудал дээр очно. Тэр үеийн 16 настай бүсгүй уг нь заавал малгай, бээлий, корсет өмсөх ёстой. Гэхдээ тэр эдгээр дүрмийг огт мөрдсөнгүй.

Энола Лондонд очингуутаа олны дунд ороход хүрнэ, тиймээс өөрийнхөө галбирыг тодосгож өгсөн “зөв” даашинз өмсөх хэрэгтэй болдог. Киноны төгсгөлд эргээд өөрт эвтэйхэн жирийн хувцсандаа эргэж оржээ. Хувцасны зураачийн үзэж байгаагаар энэхүү даашинз нь киноны эхний хэсэгт өмсөж байсантай загварын хувьд тун адилхан ажээ. Энэхүү хувцаслалтаар Энола өөрийнхөө зарчмаас хэзээ ч ухрахгүй бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгийг Консолата Бойл илэрхийлэхийг зорьжээ.

 

Forrest Gump

© Forrest Gump / Paramount Pictures

“Forrest Gump” кинонд гол дүрийн амьдрал хэдэн жилээр үргэлжлэн гардаг. Энэ хугацаанд тэр их өөрчлөгдөнө, гэхдээ хувцасны нэгэн шинж тэмдэг байнга хэвээрээ үлдсээр. Форрест дандаа цэнхэр өнгийн дөрвөлжин хээтэй цамц  өмсдөг – киноны эхэнд ч өмссөн байсан, залуу болоод ч өмссөөр л байдаг. Харин киноны төгсгөлд яг ийм цамцыг хүү нь өмсжээ.

 

Mean Girls

© Mean Girls / Paramount Pictures

Линдси Лоханы тоглосон Кэйдигийн дүр – Африкаас саяхан америкийн нэгэн жижиг хотод нүүж ирсэн охин. Тэр дунд сургуулийн өсвөр насны хүүхдүүд ямар дүрмээр амьдардгийг огт мэдэхгүй, тийм учраас хамгийн алдартай охидын бүлэгт орно. Сургуулийн багш – Режина. Тэр бусдыг юу өмсөж, юу хэлэхийг нь байнга зааж сургана. Рэйчел Макадамсын дүрийг зүүлтний унжуургаар илүү тодорхойлж өгсөн байна. “R” үсгээр чимжээ.

Режинаг Кейди давж гарахаар шийдэхдээ түүний хэв маягийг аажим хуулбарлаж эхэлдэг. Үүний тод илрэл бол Кейдигийн хүзүүний зүүлтний унжуурга болно. Өөрийн нэрийн эхний үсгээр буюу “С” үсэгтэй унжуурга. Режина үүнийг нь ер анзаардаггүй, бас “найз”-ынхаа муу төлөвлөгөөг ч үл таамаглана.

 

Stardust

© Stardust / Paramount Pictures

Септимус – Штормхолдын ханхүү бөгөөд өөд болсон хааны 7 дахь хүү. Түүний нэрийг латин хэлнээс орчуулбал “долоо дахь” гэж бууна. Энэ тоо түүний хувцсан дээр тодорхой илэрхийлэгдсэн байдаг. Араб тоотой товчийг хараарай бас ромбо тоотой хувцас өмссөн байгаа биз?

 

Black Panther

© Black Panther / Marvel Studios

“Дора Милаже” – зохиолд гардаг Ваканда улсын эмэгтэйчүүдийн арми. Уг армийг Окойе (зургийн зүүн гар талд байгаа нь) удирддаг. Хувцасны зураач түүний албан тушаалыг алтан өнгийн өмсгөлөөр тодосгож өгчээ. Бусад дайчин эмэгтэйчүүд мөнгөлөг хувцастай байгааг анзаарсан уу?

Дүрэмт хувцас өмсөөгүй үедээ ч гэсэн Окойе генерал хэвээрээ үлддэг. Вакандагийн хил хязгаараас гарахдаа тэр хүзүүндээ алтан цагирган зүүлт зүүдэг, яг л дүрэмт хувцсыг нь санагдуулам өнгөтэй.

 

Juno

© Juno / Searchlight Pictures

Жуно гэх жирэмсэн болсон өсвөр насны охин нэгэн айлд байнга очдог. Энэ айл төрөх хүүхдийг нь үрчилж авах юм. Гол дүрийн охин Марктай илүү ойр дотно танилцана. Хүүхдийнхээ өргөмөл аав болох залууд өөртэй нь адил төстэй зүйл их байгааг Жуно анзаарчээ: тэд хоёулаа панк-рок сонсох дуртай, аймшгийн кино үзэх ч дуртай. Залуу бүсгүй Маркад яаж аажим нөлөөлж байгааг Маркын хувцаслалтаар илэрхийлэхийг хувцасны зураач хичээжээ. Жирэмсэн өсвөр насны охинтой уулзах бүрийнхээ дараа Маркын хувцаслалтанд Жуногийн загвар ямар нэгэн байдлаар нэмэгдсээр байдаг. Харин киноны төгсгөлд Марк бүр төлөвшөөгүй өсвөр насны хүүхэд шиг ааш гаргаж эхэлнэ: төрөөгүй байгаа хүүхдийг үрчилж авахаас татгалзаж эхнэрээсээ салдаг. Тэр залуугийнхаа мөрөөдлийг биелүүлэхээр шийджээ.

 

Mamma Mia! Here We Go Again

© Mamma Mia! Here We Go Again / Legendary Pictures

Донна болон түүний найз бүсгүйчүүд төгсөлтийн баярт зориулсан тоглолтын хувцсыг юугаар хийсэн гэж та бодож байна? Кино бүтээгчид үүнийг нуухгүй байхаар шийджээ. Доннагийн өрөөг харуулахад цонхны баруун талын хөшиг хагас дутуу болсон байгааг анзаарна. Охид чухам энэ л хөшгөөр өөрсдийнхөө гоёлыг оёжээ. Киноны дүрүүд ийм сэргэлэн гэдгийг кино бүтээгчид харуулахыг хүссэн хэрэг.

Кино үзэж байхдаа та дүрүүдийн хувирлыг сайтар ажигладаг уу? Ямар хувцас таны сэтгэлд илүү тод үлдсэн бэ?

57
ТэнэглэлТэнэглэл
18
Ха ХаХа Ха
16
БурууБуруу
15
ХөөрхөнХөөрхөн
14
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *