Хүмүүсийн сайхан сэтгэлийг харуулсан 18 тохиолдол: эдгээр түүх мөс шиг хүйтэн зүрх сэтгэлтэй хүнийг ч уяраана

3

Бид сайхан сэтгэлийг их, бага гэж бодолгүйгээр бусад хүмүүс болон амьтдад гаргадаг. Энэ талаар зохиолч Аннэ Герберт өөрийн бодлоо хэлсэн байдаг ба тэрээр зохиолдоо: “Бусдад сайхан сэтгэл гаргана гэдэг бол гоо сайхан юм.” хэмээн бичжээ. Олон хүмүүсийн бусдад гаргасан сайхан сэтгэлийг харуулсан фото зургуудыг үзэх боломжийг олгож байгаа интернетэд талархах нь зүйтэй болов уу.

Өнөөдөр та бүхэнд бусдад сайхан сэтгэл гаргах нь хэн нэгний таагүй өдрийг аз жаргалтай болгож, баяр баясал бэлэглэх үндэс болдог гэдгийг харуулсан халуун дулаан фото зургуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

1. Аргентины цaгдаагийн офицер Селесте Аяала, ээжээсээ өнчирч хоцорсон, уйлж буй бяцхан хүүхдийг эргэлзэх зүйлгүйгээр хөxүүлж байна.

 

2. Энэ зоригтой залуу эрэг дээр шидэгдсэн бяцхан дельфинийг далай руу нь буцаан тавьжээ

© tallproducer / Reddit

 

3. Рестораны үйлчлэгч залуу хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг хооллоход нь тусалж байна, эмэгтэй болон түүний хажуу дахь залуу хоёр хоолоо амтархан зооглосон гэдэгт итгэлтэй байна.

 

4. “Манай найз өнөөдөр 22 нас хүрч байгаа бөгөөд тэр өнөөдөр ямар ч хамаагүй хүмүүст сайхан сэтгэл гаргахаар шийдсэн.”

“Фрэнсис Мэрионы гадна ажиллаж буй хэсэг залууст халуун шоколод өглөө, тэд одоо даарахгүй байх!”

© smarterchild3333 / Imgur

“Хайрцагтай пончик болон кофег Маршфилдийн Гал Командын газрын ажилчдад үргэлж бидний аюулгүй байдлын төлөө хийдэг бүхэнд нь талархаж өглөө.”

© smarterchild3333 / Imgur

“Би өнөөдөр хүн бүр аз жаргалтай байгаасай гэсэндээ үүнийг хийлээ.”

© smarterchild3333 / Imgur

 

5. “Манай гал сөнөөгчид өнгөрсөн шөнийн дуудлагаас буцаж ирж байхдаа гэмтсэн шар шувууг олсон юм. Өнөөдөр Гал Командын ахлагч Эйрес түүнийг Ниагара дахь шар шувууны орогнох газар руу явуулах гэж байна. Үйлчлүүлэгчид үзүүлсэн гайхалтай үйлчилгээ! Бяцхан далавчтай жижигхэн найзын аюулгүй байдалд ч гэсэн санаа зовно.”

 

6. “Би гар утсаа машиныхаа хамар дээр тавиад мартчихсан юм л даа, тэгтэл хэн нэгэн нь миний гар утсыг гялгар уутанд хийж, цонхны шил арчигчийн завсар тавьсан байна.”

© iamabigblackman / Imgur

 

7. “Намайг стрессээ барьж дийлэхгүй байх үед манай хажуу талын оффисын эмэгтэй гарч явахыг би харсан юм. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр гаднаас орж ирэхдээ миний ширээн дээр өдрийн хоол тавьчихаад явчихсан.”

© BenjaminIsOK / Imgur

 

8. Walmart дэлгүүрийн туслах ажилтан түргэний машин ирэхийг хүлээгээд сууж буй толгой нь эргэж бие нь таагүй байгаа эмэгтэйн нурууг түшиж байна.

 

9. “Энэ бичвэрийг Appleby GO зогсоол дээр миний машины шил арчигч дээрээс оллоо. Эхлээд, би үүнийг тасалбар байна гэж бодсон, дараа нь нухацтай сайн харахад надаар хэн нэг нь тоглоом хийж байна гэж ойлгосон…гэвч үнэн хэрэгтээ ийм зүйл бичсэн байв.”

© slucas87 / Imgur

 

10. Энэ аюулгүй байдлын ажилтан, хараагүй эрэгтэйд худалдаж авсан зүйлийг нь гэрт нь хүргэж өгөхөөр тусалж байна.

© mlansing115 / Imgur

 

11. “Чихэр болон урам зориг хайрласан бичвэрүүдийг оюутнуудын семестрийн сүүлийн 7 хоногт зориулжээ”

© jepuku / Imgur

 

12. Сайн дурын хэсэг ажилчид хүүхдүүдэд зориулан мөрөөдлийн нислэгийг зохион байгуулсан байна. “Хүүхдүүд 03:45 минутад Air Canada нисэх онгоцны буудалд цугларч Лос Анжелес руу нисэх бөгөөд Disneyland руу автобусаар явна, паркад 8 цагийг өнгөрүүлэх бөгөөд эргээд автобусандаа сууж, нисэх онгоцны буудлыг зорино. Ингээд шөнө дунд болохоос өмнө тухайн өдөртөө буцаад гэртээ харина.”

 

13. Энэ залуу өөрийгөө хэн болохыг нууцлахыг хүссэн бөгөөд түүнийг Инстаграм хэрэглэгчид “Random Acts of Kindness Rider” буюу “R.A.K” гэх нэрээр нь сайн мэднэ. Тэрээр өөрийн цэнхэр мотоциклоо унаж, тааралдсан хүн бүрт цэцэг, тоглоом болон бусад зүйлсийг бэлэглэжээ.

© r.a.k.rider / Instagram

 

14. Энэ хүү Зул сарын баярыг тохиолдуулан Майамигийн нэгэн зааланд зассан бэлэг өгөх хэсэгт өөрийн тоглоомуудаа хэрэгтэй хүүхдүүд нь аваг гээд үлдээжээ.

 

15. Wesleyan Их сургуулийн оюутнууд цөөнгүй хэмжээний ороолтыг хөрш зэргэлдээх газрын шонгийн модонд хэрэгтэй хүмүүст нь зориулж өлгөжээ.

 

16. Түргэн тусламжийн төвийн туслах ажилтнууд гэнэтийн бэлэг хүлээж авчээ: хэн нь үл мэдэгдэх нэгэн хүн тэдэнд хайрцагтай хайрсан боов өгч, хүмүүсийн амьдралын төлөө хийдэг бүхэнд чинь талархаж байна гэж хэлсэн байна.

 

17. “Таныг цонх руу харах үед хоёр сайхан сэтгэлтэй хүн гудамжны нохойнуудад хоол, ус болон бусад идэж уух зүйл авч өгч байгаа нь харагдана”

 

18. “Сайхан сэтгэл гаргахад тэгтлээ их зүйл хэрэг болохгүй…бид хэрэгтэй үед бусдад аль чадахаараа туслахад л болно.”

Аль түүх таны сэтгэлд хамгийн их хүрсэн бэ? Урьд өмнө хэн нэгэн танд сайхан сэтгэл гаргаж, та хэлэх үггүй хоцорч байсан удаа бий юу? Хэрэв тийм бол та бидэнтэй гайхалтай түүхээсээ хуваалцаарай.

104
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Tomoroo Altanzagas

    Tomoroo Altanzagas

    2019/01/11 at 17:09

    Onoodriin harsan gants hoorhon gegeeleg medee bailaa…❤❤❤

  2. Moon River

    Moon River

    2019/01/11 at 19:13

    Бид чинь зүрх сэтгэлтэй хүмүүс шүү дээ! Гэхдээ дэлгүүрийн гадаа сууж байсан гуйлгачинд худалдагч нь гарж ирээд шоколад өгсөн чинь, араас нь шидсийшд ккк европд бол ийм л байна!??

  3. Badamaa Badam

    Badamaa Badam

    2019/01/11 at 19:20

    Turchihuud tasag baisan davhriihaa buh suu oroogui eejuudiin huuhdiig huhuulj l bailaa. 8 dahi huuhdee huhuulchiheed yag muurch unah gej baisan chin ehnii huhuulsen huuhdiin aav manai huuhed serchiheed uilaad geed daraalald zogsoj baij bilee. Olon huuhed huhuuleheer huch shavhagdaad aimaar yadardag yum baina lee

  4. Eegii Egii

    Eegii Egii

    2019/01/11 at 19:33

    Ymar baharhmaar yum be.bidend ch dutah yu baihaw jaahan setgel l dutaad bga boluu da.

  5. Urangoo Gantumur

    Urangoo Gantumur

    2019/01/11 at 20:03

    Eviidee eh hun gedeg gaihamshigtai sh dee ted aguu

  6. Azbileg Azaa

    Azbileg Azaa

    2019/01/11 at 21:43

    Eh hvnii Setgel gej aguu shv

  7. Tamir Takii

    Tamir Takii

    2019/01/11 at 21:44

    Iim ym haraad ch uyarahgui setgeltei humuus bnoo

  8. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2019/01/11 at 23:07

  9. Ganmyagmar Ganbold

    Ganmyagmar Ganbold

    2019/01/12 at 01:21

    Uudgyi nowshnuud bdag ch tuunees iluu saihan setgeltei humuus bdag ni saihan shuu ??

  10. Oyun Sandagdorj

    Oyun Sandagdorj

    2019/01/12 at 12:34

  11. Oyun Sandagdorj

    Oyun Sandagdorj

    2019/01/12 at 12:34

  12. Oyun Sandagdorj

    Oyun Sandagdorj

    2019/01/12 at 12:34

  13. Oyun Sandagdorj

    Oyun Sandagdorj

    2019/01/12 at 12:34

  14. Otgontsetseg Otgoo Garaajav

    Otgontsetseg Otgoo Garaajav

    2019/01/12 at 16:01

    ?

  15. Saraa Saraana

    Saraa Saraana

    2019/01/12 at 18:03

    Ebii ebii min gj :((

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *