
Францын гэрэл зурагчин, сэтгүүлч, хүрээлэн буй орчин судлаач Yann Arthus-Bertrand та бидний амьдарч буй Дэлхий ертөнцийг дээрээс харах боломжийг үзэгч бидэнд олгожээ. Анх амьтны гэрэл зураг авдаг байсан тэрээр 1991 онд Altitude Agency хэмээх Дэлхийн анхны хэвлэлийн агентлагийг байгуулсан нь агаарын гэрэл зураг авах тал дээр илүү мэргэшсэн агентлаг байв. 1994 онд Arthus-Bertrand нэгэн судалгааг эхлүүлсэн бөгөөд энэхүү судалгааны хэсэг нь нисдэг тэрэг эсвэл агаарын бөмбөлөгнөөс Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй байгаль, газар нутгийн зургийг авах байжээ.Уг төслийнхөө үр дүн болгож “Earth from Above” хэмээх ном хэвлүүлсэн нь Дэлхийн 24 хэл дээр хэвлэгдэн гарч, 3 сая гаруй хувь борлогдсон байна. 2000 онд Arthus-Bertrand “Earth from Above” үнэгүй үзэсгэлэнгээ гаргасан төдийгүй тэрхүү үзэсгэлэн нь Lyon-оос Montreal хүртэл Дэлхийн 110 хотод тавигдаж, 120 сая хүн үзэж сонирхжээ. Ингээд та бүхнийг уг ном болон үзэсгэлэнгийн зургуудтай танилцахыг урья.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/World-Above/our-world-from-the-above01.jpg)
Киргизстаний Женгиш уул
Израйль, газар тариалангийн суурин
Франц, Вердун хот. Цэргийн оршуулгын газар
Египет, дундад зууны үеийн Шали хотын балгас
Швейцарь, далбаат завиар дүүрсэн нуур
Швед, Гулхолмен арал
АНУ, Денвер
Австрали, Фразер арал дээрх элсэн манхан
Хорват, цайзын ханаар хүрээлэгдсэн Дубровник хот
Кени, Масай Мара үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо, үхэрнүүд
Австрали, Тасмани
Нигери, Лагос дахь завин сууцнууд
Япон, Хашима арал
Швед, Стокгольм
Казакстан, хатаж ширгэсэн Арал тэнгист хайргадсан хөлөг онгоцнууд
Япон, Хирошима дахь атомын бөмбөгийн төв цэг
Чили, Ийстер арал
АНЭУ, Дубай дахь далдуу модны дүрст оршин суух газар
Турк, Истанбулын хэсэг
Дани, Копенгаген хотын зах
Рио де Жанейро дахь ядуусын хороолол
Перу, Мачу Пикчу
АНУ, Лос Анжелес дахь хурдны замууд
Франц, Парисын хэсэг








24c_Pl4yBoy
2012/04/06 at 13:52
nice
6yM644
2012/04/06 at 16:41
DAjgui l ym bn
jerry-man
2012/04/06 at 16:45
хөөрхөн юм байна
odko_caak
2012/04/06 at 18:55
gaohamshigtai
StoRm-mN
2012/04/06 at 21:06
nice
Cry329
2012/04/06 at 22:29
uneheer shan yumooo
Mongolhh
2012/04/08 at 16:45
bnaa bn
dT_Tb
2012/04/09 at 10:59
mongol bhgui yumaa/.