Дараах 7 янзын ханиалгын аль нь таных вэ? Үүгээр таны юу болохгүй байгааг тодорхойлж болно

2

Ханиалга бол өвчин биш харин биеийн ерөнхий байдлыг харуулах нэг шинж тэмдэг билээ. Энэ нь ханиад хүрсэн, ходоод гэдэсний өвчтэй, уушги өвчтэй, харшилтай зэрэг олон зүйлийг хэлж өгч болно.

Ханиалгын 7 төрөл

1. Постназальный синдром

Ийм төрлийн ханиалга нь ихэвчлэн даарсан, харшлаас болж бий болох ба хуурай, нойтон ханиалга хэлбэрээр илрэх ба шөнөдөө бүр ч мууддаг. Хэрвээ харшлаас болсон бол найтаалга, загатнаа давхар илэрнэ.

Эмчилгээ: цайны халбага гималайн давсыг 0,5 л нэрсэн усанд уусгаж хэрэглэнэ.

2. Хатгаа

Энэ төрлийн ханиад нь хуурай ханиад байснаа яваандаа ногоон, улаан цэр бүхий нойтон ханиалга болон хувирдаг. Мөн маш их халуурах, өвчин зовиур, амьсгалахад хүнд байх зэрэг байдалтай давхар илэрнэ.

Эмчилгээ: аль болох их шингэн ууж, амрах хэрэгтэй. Илүү хүнд нөхцөлд эмнэлэгт хэвтэж хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэнэ.

3. Уушгины архаг өвчин

Энэ төрлийн ханиад нь тамхи татахтай холбоотой юм. Өглөөд хүчтэй ханиаж эхлээд өдрийн турш арай зөөлөрнө. Бусад шинж нь амьсгаадах, ядрах, цээж давчдах зэрэг болно.

4. Астма

Хэрвээ ханиалга тань шүгэлдэх мэт дуутай цуг гарч байвал энэ нь астма байж болох юм. Энэ төрлийн ханиалга шөнөдөө хүндрэх шинжтэй байдаг ба их ядрах, цээж давчдах, амьсгаадах зэргээр давхар илэрнэ.

5. Эмтэй холбоотой ханиалга

Бөөрний дутагдал, даралтны эсрэг эм бэлдмэлүүд нь ханиалга бий болгоно. Хуурай ханиах байдлаар дээрх эм хэрэглэгч нарын 20%-д илэрдэг байна. Хэрвээ ханиалга хэдэн долоо хоногийн турш алга болохгүй бол эмчид үзүүлэх хэрэгтэй.

Эмчлэх: Хагас боловсруулсан, чихэрлэг, инсулин болон лептин ихэсгэх, цусны даралт нэмэгдүүлэх хүнснээс татгалз.

6. ГЭРБ

Энэ нь хуурай, чичирсэн ханиалга юм. Ер нь ГЭРБ нь архаг ханиалгын хоёрдугаарт орох хэмжээний давтамжтай ханиад билээ.

Эмччилгээ: согтууруулах ундаа, никотин, кофеин, боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Аль болох их ферментээр баялаг хүнс, ногоо, бетаин бүхий давсны нэмэгдэл хэрэглэнэ.

7. Хөхүүл ханиад

Энэ нь амьсгаа авах үед хашхирах адил дуутай хүчтэй ханиалга юм. Хэрвээ та хөхүүл ханиадтай байна гэж үзвэл аль болох хурдан эмчид үзүүлэх хэрэгтэй.

Эмчилгээ: Аль болох өвсний ханд их ууж, уураар утаж, халуун шөл ууна.

Гэрийн нөхцөлд хийх зөгийн балтай нимбэгийн сироп

Орц:

  • 1 нимбэг
  • 500 гр цэвэр зөгийн бал

Хийх арга:

  1. Нимбэгээ буцалгаж хөргөөд нарийхан хэсэг болгон хэрчинэ.
  2. Зүссэн нимбэгээ зөгийн балтай цуг бүтэн цаг зөөлөн гал дээр тавина.
  3. Хөргөөд шилэн саванд хийж хадгална.

Хэрэглэх:

  • 12 кг жинтэй хүүхдэд ½ цайны халбага гэж тооцон өдөр болгон өгнө.
  • 24 кг жинтэй хүүхдэд 1 цайны халбага
  • Насанд хүрсэн хүн өдөрт 1 цайны халбага хэмжээтэй хэрэглэнэ.
5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2018/04/20 at 18:21

    Зөв юм уу?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *