
Дорно дахинд элгийг их хатан, харин нойр булчирхайг бага хатан эсвэл гүнж хэмээдэг. Үнэхээр энэ эрхтнээс бидний бие махбодийн үйл ажиллагаа ихээр шалтгаална. Энэ ааштай бас эрх эрхтнийг яаж эрхлүүлэх вэ?
Нойр булчирхай (лат. pancreas) хоёр ч чухал үүргийг гүйцэтгэнэ: хоол боловсруулах ба гормоны. Хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцох фермент ялгаруулна, харин гормоны хувьд бие махбодийн бодисын солилцоог зохицуулна.
Нойр булчирхайн аливаа өвчлөл муу үр дагаварт хүргэнэ, эмчилгээ удаан авдаг. Энэ чухал эрхтнийг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар хоол хүнс хэрэглэх вэ? Та бүхэндээ онцгой хэдийг танилцуулья.
Нойр булчирхайд зориулсан хүнс
1. Брокколи
Уг ногоонд агуулагдах апегинин нь нойр булчирхайн эсийг патоген нөлөөнөөс хамгаална. Брокколийн шим тэжээлийг бүрэн авахын тулд түүхийгээр нь эсвэл ууранд бага зэрэг жигнээд хэрэглээрэй.
2. Бууцай
Нойр булчирхайн эрүүл мэндийг дэмжих чадалтай ногоо. Journal of the National Cancer Institute сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсанаар, бууцай зэрэг хүнсний ногоог тогтмол хэрэглэснээр нойр булчирхайг өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна гэжээ.
3. Тараг
Тараганд дархлаа дэмжих пробиотик агуулагддаг, энэ нь гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжихэд нөлөөлнө. Нойр булчирхайн хувьд тослог багатай тараг илүү тохиромжтой, үүнээс гадна нэмэлт амтлагч, өнгө оруулагчгүй тараг сонгохыг зөвлөе.
4. Хулуу
Хулуу нь давс хүчлийн хэмжээг тэнцвэржүүлнэ. Каротин, кали, В бүлгийн амин дэм, магни, зэс, төмөр болон пектиний агууламжтай. Панкреатит өвчтэй хүмүүст нэн тохиромжтой хүнс юм.
5. Амтат төмс
Цусанд сахар шингэх явцыг удаашруулна, ингэснээр хоол боловсруулах ачааллыг багасгаж өгдөг.
6. Артишок
Артишокийг газрын лийр хэмээдэг. Гаднаас нь харахад цагаан гааны үндэстэй төстэй, амтаар чихэрлэг төмсийг санагдуулна. Газрын лийрийн ил хэсэг 2-4 метр өндөр ургадаг нь наранцэцэгтэй адилхан.
Артишок нь бодисын солилцоог идэвхжүүлж нойр булчирхайн үрэвсэл дарах үйлчилгээтэй. Үүнээс гадна чихрийн шижин, атеросклероз зэрэг өвчний үед эмчилгээний журмаар хэрэглэнэ.
7. Нэрс
Чихрийн шижингээр шаналж буй хүмүүст юугаар ч орлуулшгүй хүнс. Нэрсний навч нь шинэхэн жимсгэнийн адил сахарын хэмжээ багасгах, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжинэ.
Нэрсийг нойр булчирхайн үрэвсэл дарах, элэг цэвэрлэхэд хэрэглэдэг. Панкреатитийн үед халуун хэмд болгож нухсан байдлаар хэрэглэх ажээ.
8. Гурвалжин будаа
Нойр булчирхайн өвчлөлийн үед эмч нар нүүрс усны агууламжтай хүнсний хэрэглээг багасгахыг зөвлөдөг. Өвчтөнд гурвалжин будаа тустай. Гурвалжин будаа нь ургамлын ширхэглэгтэй тул хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ, биеэс хорт бодис гадагшлуулахад нөлөөлдөг.
Гурвалжин будаа нь панкреатитийг эмчлэхэд тустай. Өвчний шинж тэмдэг багассанаас 5 өдрийн дараанаас хэрэглэж эхэлнэ. Гурвалжин будааны каш илүү тохиромжтой. Кашандаа тос, сахар, давс хийхгүй.
9. Улаан усан үзэм
Улаан усан үзэм – ресвератрол гэх хүчтэй антиоксидантаар баялаг, чөлөөт радикалаас хамгаална. Ресвератрол нь судасны хана бэхжүүлж үрэвслийг дарна. Мөн нойр булчирхайн хавдрын эстэй тэмцдэг байна.
10. Чихэр өвсний үндэс
Уг ургамлыг маш олон өвчний үед хэрэглэдэг, үүнд нойр булчирхайн өвчлөл ч бас орно. Чихэр өвсний ханд нь үрэвсэл дарах үйлчилгээтэй, хаван буулгах, өвчин намдаана.
Өдөрт 3-аас илүү аяга чихэр өвсний үндэстэй цай эсвэл нэмэлт хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Цусны өндөр даралттай хүмүүст хориглох заалттайг анхаарна уу. Тиймээс ийм төрлийн цай уухаас өмнө эмчтэйгээ зөвлөнө үү.
Нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжихийн тулд хоолны зөв дэглэм баримтлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Аль болох өөх тосгүй мах, оливын тос, каш, жимс, ногоо, компот, кисель, хатаасан цагаан талх, ислэг сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэнэ. Харин архи, кофе, утсан хүнс, амттан зэргээс татгалзаарай.
Нойр булчирхай нь бие махбодийн чухал эрхтэн. Тийм учраас ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэнгүүт яаралтай эмчид хандахыг зөвлөж байна. Өвчнийг эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх нь хялбар болохыг бүү мартаарай.
Хүний бие эрхтэн өөрийгөө өвчнөөс, жишээ нь хавдраас хамгаалах өөрийн хамгаалалттай байдаг. Хамгийн гол нь бид амьдралын эрүүл хэв маяг баримталж дэмжих хэрэгтэй.








Төмөр Балжка
2018/04/20 at 14:03
Эрхэмбаяр Эрдэнэбаатар
Narangua Batgerel
2018/04/20 at 14:10
Khosbayar Lkhamsuren
Mimi Oogii
2018/04/20 at 14:19
Tserendulam Ganjuurjav
Belle Oyunerdene
2018/04/20 at 14:22
Enkhbold Gombojav
Erdenetogtokh Togii
2018/04/20 at 14:34
Otgoo Otgoo
Oyu Erdene Ulziitogtokh
2018/04/20 at 14:53
Davaa Davaahuu ээж уншаарай.
Nomin Nomin-erdene
2018/04/20 at 15:09
Ундрахжаргал Төмөрсүх
Chimgee Gereltbyamba
2018/04/20 at 15:46
Ganzorig Nanzaddorj
Uba Ulambayar
2018/04/20 at 15:47
Гэрэлээ Лундаа
Dorj Oyuntsooj
2018/04/20 at 16:25
Sukhbaatar Ochirbat
Enji Enji
2018/04/20 at 16:26
Dashdulam Tuwden
Ariunaa Enkhtuvshin
2018/04/20 at 17:39
Zee
Buya Buya
2018/04/20 at 19:46
Amka Amka
Naraa Narantuya
2018/04/20 at 20:29
. . .
Baigal Bgl
2018/04/20 at 21:05
Jagaa Jak
Erdenetuya Eka
2018/04/20 at 21:21
Б. Батцэцэг
Anzuk Baljinnyam
2018/04/20 at 22:11
Bulgaa Sharbandi
Ө. Ууганцэцэг
2018/04/20 at 22:39
Э. Цэндзаяа Natsagdorj Olziibat
Namsrai Erdenechimeg
2018/04/21 at 04:00
Undraa Undkaa
Dolgormaa Banid
2018/04/21 at 09:20
Tsolmon Gerelmaa
Oyuntuya Oyuka
2018/04/21 at 21:34
Amraa Amka
Bulgaa Sharbandi
2018/04/22 at 19:03
Bolormaa Enhtuvshin
Saradavkan Chagnaadorj
2018/04/22 at 19:24
Saihan uvulguu baina bayrlalaa
хгф
2019/08/12 at 17:41
Артишокийн чиь зураг тайлбар бүгд буруу байна. Артишок хамгийн чухал нөлөө үзүүлдэг нь. Гэвч энэ биш төмс шиг бүр ч биш. Боргоцойноос том цэцэгтэй ургамал навч нь гол эм болдог юм.