Хүүхэд ихэвчлэн шөнийн цагаар мэндэлдэг нь дараах 3 шалтгаантай холбоотой гэж судлаачид үзжээ

0

Хүүхэд мэндэлж, айл гэрт аз жаргал авч ирэхийн адил баяр баясгалан ховор биз ээ. Тэгвэл судлаачид хүүхдүүд ихэвчлэн шөнийн цагаар мэндэлдэг нь ямар шалтгаантай болох талаар дараах 3 таамаглалыг дэвшүүлжээ.

Балар эртний үеэс өвлөгдөн ирсэн удамшил

Эрт цагт хүн төрөлхтөн шөнийн цагаар овгоороо цуглардаг байсан нь хөл хүнд эхчүүдэд аюулгүй мэдрэмжийг төрүүлж, амаржихад таатай цаг гэх сэдлийг төрүүлдэг байсан гэж судлаачид таамаглаж байна.

 

Шөнийн цагаар жирэмсэн эхийн бие төрөхөд илүү хялбар болдог

Мелатонин хэмээх даавар нь шөнийн цагаар ихээр ялгарч жирэмсэн эхийн биеийг тайвшруулж, суллаж өгдөг нь шөнийн цагаар хүүхэд төрөх явдал түгээмэл байдагтай холбоотой. Бие давхар эхчүүдийн хувьд жирэмсний сүүлийн саруудад уг дааврын хэмжээ эрс нэмэгддэг аж.

 

Жирэмсэн эх ямар аргаар төрж байгаа нь хүүхэд гарах цагтай холбогддог

АНУ-д хийгдсэн судалгаагаар ихэнх хүүхдүүд шөнийн 1-7 цагийн хооронд төрдөг нь ажиглагджээ. Түүнчлэн өөрөөрөө төрж буй эхчүүд шөнийн цагаар хүүхдээ төрүүлэх магадлал өндөр байдаг бол кесар мэс ажилбарын аргаар төрж буй эхчүүд өдрийн цагаар амаржих явдал түгээмэл байдаг ажээ.

 

Бонус: Ямар гарагт хүүхдүүд хамгийн олноор төрдөг вэ?

Судалгаагаар мягмар гарагт төрөгсөд долоо хоногийн дийлэнх хэсгийг эзэлдэг бол ням гарагт хамгийн цөөн тооны хүүхэд мэндэлдэг нь ажиглагджээ. Мөн бямба болон ням гарагт төрж буй хүүхдүүд шөнө дундаас хойш төрөх явдал олон байдаг бол даваа болон баасан гарагт төрж буй хүүхдүүд үүрээр төрөх магадлал өндөр байдаг аж.

44
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Т. Цоо

    Т. Цоо

    2022/11/29 at 22:00

    Orson tsagtaa gardag gedgiig mededgvi wmuu

  2. Ээж

    2022/12/03 at 09:25

    Худлаа, манай хүүхдүүд бүгд өглөө төрсөн, өдөржин шөнөжин өвдөж байгаа ээж юун шөнө унтах вэ?? Эрчүүд л ийм юм бичнэ дээ хаха

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *