Линз зүүх нь коронавирусын халдвар авах эрсдэлийг улам нэмэгдүүлэх аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байна!

0

Линз хэрэглэдэг хүмүүс анхаарлаа нааш хандуулаарай. Учир нь таны линз коронавирусын халдвар авахад нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг байх боломжтой. “CNN” эх сурвалжийн мэдээлснээр мэргэжилтнүүдийн энэхүү анхааруулгын дараагаар хүмүүс линз хэрэглэхээс татгалзаж эхэлсэн байна.

Үүнд гайхаад байх зүйлгүй. Учир нь линз хэрэглэснээр та нүүрэндээ илүү их гараараа хүрнэ гэсэн үг, мөн уг вирус нүдээр дамжин халдварлах өндөр эрсдэлтэй юм. Мөн харааны шил зүүдэг хүмүүсээс илүү линз хэрэглэдэг хүмүүс нүүрэндээ хүрэх нь их байдаг болохыг АНУ-ын “Нүд Судлалын Академи”-ийн клиникийн илтгэгч, доктор Thomas Steinemann баталжээ.

Тэрээр мөн харааны шил зүүх нь агаарт хөвж буй тоосонцроос бага ч болов хамгаалах ач тустай талаар хэлсэн байна.

Harian Inhua Online

“Та нүдээрээ дамжуулан коронавирусын халдвар авах эрсдэлтэй гэдгийг мэдэх үү? Энэ бол боломжтой зүйл.” гэж нэмж хэлжээ.

Коронавирусээс болж нүдний салст бүрхэвч үрэвсэх эсвэл нүдний ханиад тусахад хүргэдэг байна. Нүдний ханиад буюу улаан нүдний хувьд эдийн нарийхан, тунгалаг давхарга буюу конжанктивын үрэвсэл юм. Энэ нь нүдний зовхин доторх цагаан хэсгийг бүрхэх үүрэгтэй аж.

Wikipedia

“Чийглэг орчин вируст таатай байдаг. Үнэндээ олон организмууд таны конжанктивд наалддаг бөгөөд үүнд линзийг ч хамаатуулж ойлгох хэрэгтэй.” хэмээн Steinemann хэлжээ.

 

 

Хятад улсын гаргасан тоо баримтаас харахад вирусын халдвар авсан хүмүүсийн 1/3 хувь нь нүдний ханиадтай байжээ. Вирусын халдвар авсан хүн гараараа нүдээ нухалсны дараа ямар нэгэн зүйлд хүрэх юм бол вирусын тараах эрсдэлтэй гэж ойлгож болох аж.

WHO

Гэхдээ нүд улайх нь Covid-19 вирусын шинж тэмдэг биш юм. Улаан нүд буюу нүдний ханиад болоход хүргэдэг олон төрлийн бактери болон вирус байдаг. Тэр ч бүү хэл нүд тамхины утаа, тоос шороо, шампунь, нүдний дусаагуураас болж улайж болно. Нүдний ханиад тэр бүр амархан халдварлахгүй. Гэхдээ та нүдний ханиад туссан бол эмчид яаралтай үзүүлэхэд буруудахгүй – коронавирусын халдвар авах эрсдэл өндөр гэсэн үг. Харшил гэж өөрөө өөртөө онош тавьж болох ч, дараа нь харамсах хэрэг гарвал яах вэ?

Үүнээс гадна доктор Steinemann олон нийтэд гараа тогтмол угааж, ариутгаж, нүүр болон нүдэндээ гараараа хүрэхгүй, нүдээ нухлахгүй байхыг анхааруулжээ. Хэрэв та линзээ үргэлжлүүлэн зүүхээс өөр аргагүй байвал, тогтмол ариутгаж хэрэглээрэй – эсвэл тодорхой хугацаанд харааны шил зүүгээрэй.

The Independent

Коронавирусын халдвар авсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тиймээс хөл хорионы үеэр аль болох гэртээ байж, ариун цэврээ тогтмол сайн баримтлаарай.

4
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsevlee Dash

    Tsevlee Dash

    2020/03/31 at 10:38

    Odnoo Naaya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *