Японы инженерүүд дэлхийн хамгийн хурдан зорчигчийн галт тэргийг бүтээжээ

0

Японы инженерүүд дэлхийн хамгийн хурдан зорчигчийн галт тэргийг бүтээжээЯпон орны иргэд дэлхийн хамгийн том, хамгийн урт, хамгийн хурдан соронзон галт тэрэгний хүч чадлыг биширч байна. ХХ зууны дунд үед инженерүүд соронзон галт тэрэгний концепци дээр ажиллаж байсан. 1968 онд Брукхавен Нэшнл Лаб /Brookhaven National Lab/-ын судлаач Жеймс Пауэл /James Powell/ соронзон өргөлтөөс үүсэлтэй соронзон галт тэргийг ашиглах тухай санааг гаргасан. Японд хамгийн сүүлд ашиглалтанд орсон соронзон галт тэрэг 500 км/цаг хүртэл хурдлах чадалтай ба Эл Өү цуврал /LO series/ хэмээгдэж буй энэ галт тэргийг 42 км урттай зам дээр туршилт хийхэд эхний 4,8 км замын тэмдэглэгээнд хүрэхээс өмнө дээд хурдаа авч байжээ. Галт тэргээр зорчигчдод галт тэрэг дээд хурдаараа явж байх үед их хүчтэй дуу чимээ сонсогдож, тав тухыг нь алдагдуулахгүй байх гэнэ. Гэхдээ галт тэрэгний гадна байгаа хүмүүсийн хувьд бол өөр хэрэг. Хөдөлж байгаа галт тэрэгний үүсгэсэн салхины урсгал, дуу чимээ тэнд байсан нэг сурвалжлагчийг шоконд оруулсан байна. 2027 онд нээлтээ хийж, зорчигч тээвэрлэж эхлэх энэ галт тэрэгний гадна талд үүсэх сул талуудыг багасгах тал дээр инженерүүд анхаарал тавин ажиллаж байгаа аж.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. baaska

    2015/12/20 at 20:46

    2027 ond bish 2017 bisu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *