Утасны тоонууд болон дугаарын талаарх гайхмаар 10 баримт

0

Утасны тоонууд болон дугаарын талаарх гайхмаар 10 баримт

Та тохиолдлоор гар утасны талаарх сонирхол татам боловч нийтлэг баримтуудыг сонсож байсан л байх. Гэхдээ утасны тоонууд болон дугааруудын талаарх дараах баримтуудыг бараг л сонсож байгаагүй болов уу. 0-9 хүртэлх энэ тоонуудын тухай ямар сонирхол татам бөгөөд гайхмаар баримтууд байдгийг та бүхэн мэдээллийн дэлгэрэнгүйгээс уншиж сонирхоно уу.

10. Утасны тоонуудын нээлт
Утсан харилцааны эхэн үед хүмүүсийг харилцахыг хүссэн хүнтэй нь холбохын тулд утасны операторууд сууж, холбож үйлчилдэг байсан. Харин орчин үеийн утасны үүслийг Александр Белл /Alexander Bell/ хотод нь үүссэн маш яаралтай нөхцөл байдлаас шалтгаалан тавьжээ. Тухайн үед Беллийн хотод улаан бурхан өвчний халдвар дэгдсэн байсан ба хотын эмч Мосес /Moses/ операторуудын оролцоогүйгээр хүмүүс шууд холбогдох шинэ систем бүтээгээч гэсэн хүсэлтийг Беллд тавьсан байна.
9. Хамгийн анхны орон нутгийн код
Анхны орон нутгийн код 1951 онд тавигдаж байсан ба 201 гэсэн дугаар байжээ. Умард Америкийн дугаарлалтын төлөвлөгөөгөөр Нью Йорк, Лос Анжелес, Чикаго зэрэг хотууд 212, 213, 312 зэрэг кодуудтай болсон ба хөдөөгийн хэсгүүдэд 915, 913 зэрэг кодууд өгөгджээ.
8. Хамгийн үнэтэй утасны дугаар
Хандивын мөнгө цуглуулах зорилгоор Катарт 666-6666 гэсэн утасны дугаар 207 сая доллараар зарагдсан нь урьд Хятадад 888-8888 гэсэн дугаар 280,000 доллараар зарагдсан байсан амжилтыг эвдсэн байна.
7. 888-8888 тоотой холбоотой Эппл /Apple/-ийн түүх
Эпплийг үндэслэгчдийн нэг Стив Возниак /Steve Wozniak/-т давтагдсан дугаартай нэг зүйл байсан. Тэрээр Эппл I /Apple I/-ийг 666,66 доллараар зарсан ба давтагдсан тоонд дурлах сэтгэл нь түүнийг дэлхийн хамгийн үнэтэй хоёр дахь давтагдсан тоотой утасны дугаарыг худалдаж авахад хүргэсэн юм. Гайхалтай тоо бүхий утасны дугаарын нэг сул тал нь өдөр бүр хэдэн зуун хуурамч, тоглоом шоглоом хийсэн дуудлагуудыг хүлээн авдаг явдал аж.
6. Түргэн тусламж, онцгой байдлын алба, гал команд гэх мэт яаралтай үйлчилгээний газруудын утасны дугаар
Улс орнуудын яаралтай тусламжийн дугаарууд янз бүр байдаг. Жишээ нь АНУ-д 911 гэсэн дугаарыг хэрэглэдэг бөгөөд анх ‘ес, арван нэг’ гэж дууддаг байсан ч олон хэрэглэгчид дугаар цуглуулагч дээрээ 11 гэсэн тоог хайж будилдаг явдлаас үүдэн ‘ес, нэг, нэг’ гэх болжээ. Европт бол яаралтай тусламжийн дугаар нь 112 байдаг. АНУ-д зарим гал унтраах анги ‘F-I-R-E’ гэсэн үгийг үсэглэсэн ‘3-4-7-3’ гэсэн тоог ч ашигладаг.
5. Кинонд хамгийн их ашиглагддаг дугаар 555
Кино үзэж байхад 555 гэсэн утасны дугаар голчлон гарч байхыг ажиглаж байсан уу? Тэгвэл ийм дугаар ер нь байдаггүй болохоор 555 гэсэн тоог ашигладаг байна. Гэхдээ Юниверсал Студиос /Universal Studios/ зэрэг кино компаниуд кинонд ашиглах өөрийн гэсэн утасны дугааруудтай байдаг. Хэрвээ тэр дугаарууд руу залгавал зүгээр л үргэлжилсэн дуу сонсогддог байна. Нэгэн удаа кинонд жинхэнэ утасны дугаар ашигласнаас болж асуудал тулгарч байсан ба дараа нь тэр кино DVD хэлбэрээр гарахдаа утасны дугаараа өөрчилж байсан байна.
4. Утасны дугаарууд нь зохиомол зорилгоор ашиглагдахаас ангид байдаг.
Дуртай киноныхоо үйл явдал дунд гардаг утасны дугаар руу залгадаг хүмүүс олон байдаг. Гэхдээ энэ тохиолдолд утасны дугаар нь зохиомлоор бүтээгдсэн байдаг гэдгийг олж мэддэг.
3. Хөгжмийн ертөнц дэх утасны дугаар
Киноны адилаар дуунд утасны дугаар ашиглах үе байдаг ч энэ зорилгоор ашиглахад зориулагдсан тусгай дугаарууд байдаггүй. Америкийн уран бүтээлч Гленн Миллер /Glenn Miller/-ийн Пенсильвания 6-5000 /Pensylvania 6-5000/ дуунд дурдагдсан энэ дугаарын Пенсильвания зочид буудал одоо ч хэрэглэдэг. Түүнчлэн Томми Тютон /Tommy Tutone/ хамтлагийн дуунд 867-5309 гэсэн орон нутгийн код бүхий утасны дугаар гардаг.
2. Утасны дугаарын шидэт илбэ
Утасны дугаараар хийдэг илбээр хэн нэгнийг гайхашруулж болно. Эхлээд 7 оронтой дугаар сонго, жишээ нь 941-7990, тэгээд эхний гурван оронг 80-аар үржүүл. Дараа нь нэгийг нэмж, 250-аар үржүүлээд анхны сонгосон тооны сүүлийн 4 оронг нэм. Дахин сүүлийн 4 оронг нэмээд 250-г хасаж, 2-т хуваа. Гайхмаар биш гэж үү?
1. Дүрсэлсэн үгнүүд: Өөрт тохирох нэгийг хэрхэн олох вэ?
‘F-I-R-E’ гэдэг үгийг тоогоор үсэглэсэнтэй адил таны утасны дугаарт ч бас тохирсон үг гэж бий. Энэ үгсийг олохын тулд та PhoneSpell үйлчилгээг ашиглаж болно.
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *