Тоёота Приус шиг ажилладаг холимог хөдөлгүүрт нисэх онгоц

0

Тоёота Приус шиг ажилладаг холимог хөдөлгүүрт нисэх онгоцХүн төрөлхтний өндөр хөгжил, дэвшлийн эцсийн үр дүн байгаль хүн хоёрын холбоог холдуулж, амьд байгалийг хордуулан мөхөөхөд хүргэсэн. Үүнийг ухамсарласан хүн төрөлхтөн технологийн дэвшлийг улам бүр байгальд ээлтэй, ногоон байхад ихэд анхаарах болсон. НАСА-гийн Хүрээлэн буй орчинд хариуцлагатай нисэх хүчин /Энвайронменталли Респонсибл Авиашн – Environmentally Responsible Aviation – ЕРА/ төслийн ард ч энэ шалтгаан бий. Уг төслийн зорилго нь агаарын хөлгийн хорт хаягдал, дуу чимээ, шатахуун зарцуулалтыг багасгах юм. Энэ бүхнээс сэдэл авсан Виржиниягийн их сургуулийн оюутнууд байгальд ээлтэй нисэх онгоцны загвар бүтээхэд цаг зав, мэдлэг оюунаа зарцуулсны үр дүнд 50 хүнийг тээвэрлэх чадалтай хайбрид цахилгаан нисэх онгоцыг бүтээсэн байна. Нисэх хүчний үйлдвэрлэлийн инженер мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд болох Сохайл Ахмад /Sohail Ahmad/, Келли Томас /Kelly Tomas/ нараар ахлуулсан багийнхан нисэх онгоцнуудад аль хэдийнээ ашиглах болсон давших хөдөлгөөний системд суурилсан загваруудын тоог нэмэгдүүлэх Флайт Оптимизейшн Систем /Flight Optimization System – FLOPS/-ийг ашиглажээ. Дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан моторын нэгдсэн үйл ажиллагааг дэмжсэн холимог хөдөлгүүрийг зорчигчийн нисэх онгоцонд ашиглах боломжтой гэж үзсэн тус багийнхан газардах, хөөрөх үед ажиллах батерей нь дотоод шаталтат хөдөлгүүрийг ашигласан нислэгийн үеэр цэнэглэгдэхээр бүтээсэн бөгөөд туршилтын онгоцоор 48 хүнийг тээвэрлэх чадалтай, хос турбо сэнс бүхий Эй Ти Эр /ATR/ 42-600 онгоцыг сонгосон байна. 5800 гаруй килограммаас багагүй жинтэй лити полимер батарей бүхий энэхүү холимог хөдөлгүүрт нисэх онгоц хараахан хэрэглээнд гарах эцсийн шатандаа очоогүй  байгаа ч инженерийн гайхамшигт шийдэл гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *