Яагаад урсдаг шатыг нарийн жижиг ховилтой хийдэг вэ?

3

Анх 1896 онд Нью-Йоркийн “Кони-Айленд”-д өгсөх, уруудах шатыг хийсэн байна. Тухайн үедээ тэр нь мод болон гөлгөр резинээр хийсэн эд байжээ. Одоо дэлхий дээр сая сая хүн орчин үеийн урсдаг шатыг хэрэглэж байна. Энэхүү шатны шаталсан, ховилтой байдал нь зохион бүтээгч нарын ямар нэг дур сонирхол биш харин үйл ажиллагааны маш чухал элемент болдог ажээ.

Энэхүү энгийн бус хэлбэр, дизайны зорилго нь чухам юу болох талаар танилцуулъя.

Урсдаг шат яагаад нарийн жижиг ховилтой байдаг вэ?

Намар, өвлийн цагт урсдаг шатанд маш их хэмжээний шавар, цас болон бусад чийг хуримтлагдан хүмүүс халтирч унах магадлал эрс ихэснэ. Чухамхүү үүнээс хамгаалах гэж эдгээр ховил байх ба хүний гутлын ул, шатны барьцалдах нөхцөлийг сайжруулдаг байна. Харин ховил хоорондын зай нь чийг зайлуулахад хэрэгтэй.

Мөн урсдаг шатан дээр янз бүрийн жижиг хог болох уут, сав унаж хаягдах нь элбэг. Хэрвээ шат маань гөлгөр байсан бол энэ бүх хог явсаар шатны төгсгөл хэсэг, шат, шалны уулзвар хэсэгт хаалт доогуур орох магадлал маш их. Ингэснээр багаар бодоход шат гацаж, хэсэг хугацаа авах билээ. Шат маань ийм ховил бүхий торлосон гадаргуутай учир бүх л хог хаалтны дээр гарч ирдэг байна.

 

Яагаад шатны бариул шатнаасаа удаан явдаг вэ?

Бариул эргүүлэх диск нь ашиглалтын явцад элэгдэж, үүнээс шалтгаалан бариулын хурд буурдаг байна. Энэ нь шатанд засвар хийх цаг болжээ гэдгийг харуулсан чухал дохио юм.

Эдгээр жижиг боловч маш их бодол, ухаан шингэсэн зүйлгүйгээр бид цахилгаан урсдаг шатан дээр халтирч унах нь элбэг байх байсан биз ээ. Аз болж урсдаг шат гэмтэж гацах нь цөөн, түүн дээр халтирч унах гэж хичээгээд ч нэмэргүй билээ.

24
Ха ХаХа Ха
16
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
13
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/04/09 at 10:55

    Бариулын хүрд элэгдвэл жижигрэнэ. хэрэв хүрд жижигрэвэл голоос ирэх хурдний хурд гадаргуу дээр илүү хурдан болноо гэсэн үг. тэгэхээр бариул улам л хурдан эргэмээр юм.

  2. Anand Cfc

    Anand Cfc

    2018/04/10 at 12:49

    Xoxo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *