Хүүхдийн цацлага буюу тальк ашиглан гэрт тулгардаг асуудлуудыг шийдэх 15 арга

1

Тальк гэдгээр нь бидний мэддэг хүүхдийн нунтаг нь маш олон асуудлыг шийдэж чадна. Энэ ид шидийн бүтээгдэхүүн нь хүүхдийн арьсыг зөөлрүүлэхээс гадна халуун өдөр хөлрөхөөс сэргийлэх зэрэг өөр олон зориулалтаар хэрэглэгдэх боломжтой. Мөн энэ нунтгийг гэрийн тэжээвэр амьтдын шампунь болгон ашиглаж болох бөгөөд тэр ч байтугай гутлаас тань гарч буй эвгүй үнэрийг арилгахад ч хэрэглэж болно. Ингээд олон үггүйгээр нийтлэлдээ анхаарлаа хандуулцгаая.

1. Тэжээвэр амьтдын шампунь

© Unsplash.com © Pixabay.com

Бидний ихэнх нь талькийг хуурай шампунь болгож ашиглахыг мэддэг ч тэжээвэр амьтад дээрээ хэрэглэж болно гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Өдөржин тоглосон нохой тань эвгүй үнэртэй болсон байж болно. Тиймээс тэрхүү муухай үнэр болон үснийх нь тослогийг арилгахын тулд үсэн дээр нь тальк цацаад хэдэн минутын дараа илүүдэл хэсгийг нь сэгсэрч авна. Энэ нь хайртай амьтныг тань цэвэрхэн болгож хөвсгөр харагдуулах болно.

 

2. Гутлын эвгүй үнэрийг арилгана

Гутал бол хувцаснууд дотроос хамгийн их битүү байдаг хувцас учир элдэв үнэр орох эрсдэлтэй байдаг. Тиймээс тэрхүү муухай үнэрээс салахын тулд орой унтахын өмнө гутал руугаа тальк цацаад шөнөжин байлгасныхаа дараа өглөө нь гөвөөрэй. Нунтаг нь илүүдэл чийгийг өөртөө шингээж эвгүй үнэрийг ор мөргүй арилгах болно.

 

3. Гэрт шоргоолж орж ирэхээс сэргийлнэ

© Shutterstock.com © Shutterstock.com

Зуны цагт гэрийнхээ шоргоолж орж ирэх магадлалтай хэсгүүддээ тальк цацаад үзээрэй. Энэ арга ялангуяа таныг гэрээ эзгүй орхиод амралт зугаалгаар удаан хугацаанд явах үед ихээхэн тустай байх болно. Мөн шоргоолж орох магадлалтай хоол хүнснийхээ гадуур талькан хүрээ үүсгэх хэрэгтэй.

 

4. Арьс сэргээх

© Shutterstock.com

Тальк бол биеийн илүүдэл үсээ хуссаныхаа дараа арьсаа тайвшруулах зорилгоор түрхэх хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүст аль алинд нь үйлчилнэ. Мөн үс хуссаны дараа түрхдэг зориулалтын бүтээгдэхүүнүүдээс илүү хямд бөгөөд эмзэг арьсыг ч тайвшруулж чаддаг учир заавал туршаад үзээрэй.

 

5. Шалны хяхтнадаг чимээг болиулах

© Shutterstock.com © TeachMeUk / Imgur

Шалны хяхтнах дуу үнэхээр яршигтай. Тиймээс чимээгүй болгохын тулд мөн л тальк ашиглаад үзэх хэрэгтэй. Завсраар нь цацаад л бүх асуудал шийдэгдэнэ.

 

6. Хөлс дарагч болгож ашигла

Хөлс дарагч тань дууссан бол суга хөлрөх зэрэг элдэв асуудлаа талькаар шийдэх гээд үзээрэй. Шүршүүрт орсныхоо дараа сугандаа бага зэрэг тальк түрхчихвэл хөлрөлтөөс сэргийлэхээс гадна анхилам үнэр үнэртэх болно.

 

7. Арьсаа чийгшүүлэх

Тальк бол дажгүй сайн чийгшүүлэгч хэмээн тооцогддог бөгөөд ялангуяа хөлийн эвэр, гуужсан арьс гэх мэт үхэжсэн арьснаасаа салахад нэн тустай. Тиймээс хуурайшсан, гэмтсэн, загатнаж байгаа хэсгүүддээ тальк түрхээд үр дүнг нь өөрийн биеэр мэдрээрэй.

 

8. Хувцасны шүүгээг гоё үнэртэй болгоно

Хувцасны шүүгээ удаан хугацаанд чийгтэй байснаар элдэв сонин үнэр орох эрсдэлтэй. Тиймээс онгорхой шилэнд тальк хийж шүүгээндээ хийгээд хэдэн цаг эсвэл бүр тэр чигээр нь хонуулаад үзэх хэрэгтэй. Энэ аргыг мөн хивс болон тамхины үнэр шингэсэн газарт хэрэглээд үзээрэй.

 

 

9. Хөзрийг зөөллөж болно

Хөзрөө тоглоход гарт эвтэйхэн буюу зөөлөн болгохын тулд тальк ашиглаж болно. Шинэ хөзөр үргэлж хатуу, бас хоорондоо наалдсан байдаг учраас түгжээтэй уутанд хийгээд дээрээс нь тальк хийгээд сэгсрэхэд илүү зөөлхөн болсон байх болно.

 

10. Арьс цочрохоос сэргийлнэ

© Pexels.com © Pexels.com

Халуун цаг агаартай үед пүүзнийхээ үрэлт өгдөг хэсгүүдэд тальк түрхсэнээр арьс цэврүүтэх цочрох зэрэг асуудлыг шийдэж болно. Тиймээс гүйхээр явахаасаа өмнө хөлийн арьсаа хамгаалах үүднээс шаардлагатай хэсгүүддээ тальк түрхэхийг зөвлөж байна.

 

11. Хөл хавагнахаас сэргийлнэ

© Shutterstock.com

Ялангуяа өндөр өсгийт өмсдөг бүсгүйчүүд энэ аргаар хөлөө хамгаалж байх хэрэгтэй. Тальк нь хөл хөлрөхөөс сэргийлдэг учир гутлаа өмсөхөөсөө өмнө хөлдөө бүхэлд нь тальк түрхээрэй.

 

12. Цэцгээ ялзрахаас сэргийл

© Pixabay.com

Ургамлаа ялзрах болон хортон шавжнаас хамгаалах зорилгоор тальк цацаж хэрэглэнэ.

 

13. Загатнахыг багасгана

Хэрэв та экзем болон арьсны бусад үрэвслээс болж шаналж байгаа бол загатнаж буй хэсгүүддээ тальк түрхэж шинж тэмдгүүдийг нь бууруулж болно.

 

14. Уруулын будгийн тогтцыг сайжруулна

Уруулын будгаа удаан тогтоцтой болгохын тулд будгаа түрхсэнийхээ дараа хуурай салфетка нааж байгаад талькаа гаднаас нь түрхэнэ. Ингээд уруулын будгаа дахин нэг удаа давхарлаж түрхээрэй.

 

15. Муурны элсийг сэргээх

© Unknown / Imgur

Тэжээвэр бяцхан амьтдын бие засдаг хэсгийг чийгтэй, муухай үнэртэй байлгахгүйн тулд тальк цацахад хангалттай. Мөн цэвэрлэх хүртлээ үнэр оруулмааргүй байвал элснийх нь дээхэн талд нь онгорхой шилэнд тальк хийгээд орхиорой.

4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *