Жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэрийн Ковид-19 вирусын халдвар эдгэрсэн бөгөөд тэд одоо цусны сийвэнгийн донор болжээ

0

Том Хэнкс болон түүний гэргий Рита Уилсон нар коронавирусын халдвараас эдгэрээд цусны сийвэнгийн донор болж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Цусны сийвэн нь COVID-19- ийн эсрэг вакцин гаргаж авахад шаардлагатай, мөн хүндээр өвдсөн өвчтөнүүдэд эмчилгээний зориулалтаар ашиглаж байгаа юм. Олны хайртай жүжигчин Хэнксийг өвдлөө гэхэд шүтэн бишрэгчид нь санаа их зовж байлаа, харин одоо Томын цус дэлхий дахиныг аврах нь гэж хошигнож байна.

Том Хэнкс болон түүний гэргий Рита Уилсон нар коронавирусээс эдгэрч цусны сийвэнгийн донор болцгоожээ

tomhanks

Хосууд энэ тухайгаа албан ёсоор өөрсдийн Инстаграм хуудсандаа мэдэгдсэн байна. “Өнгөрсөн долоо хоногийн сийвэнтэй уут байна. Жинхэнэ уут шүү. Албан ёсны баримт бичиг бүрдүүлэлт дуусчихвал нүд ирмэхийн л зуур болдог ажил байна.”

 

 

Хосуудын бие эрс сайжирчээ

tomhanks

Сонирхуулж хэлэхэд, 4 дүгээр сарын 30-нд тэд гэр бүл болсныхоо 32 жилийн ойг тэмдэглэсэн юм.

Ноён Хэнкст олон хүн хайртай, тийм ч учраас тэрээр сошиал сувагт дахин од болж чаджээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч байхдаа Хэнкс өөрийн цусны сийвэнгээр бий болох вакцины нэршлийг ч бодоод олчихсон гэнэ – “Хэнксцин”. Том Хэнкс хүнлэг чанараараа үнэхээр олон сая үзэгчдийн хайр, хүндэтгэлийг татаж чадсан нэгэн. Саяхан гэхэд л Корона нэрнээсээ болж хүүхдүүдэд шоолуулаад байсан жаалыг сэтгэл санаагаар дэмжжээ. Жүжигчин түүнд бэлэг ч илгээсэн байна. Ноён Хэнкс бол сайн хүн, тийм учраас түүнийг эдгэрэхэд олон хүн баярлаж байв. Дэлгэцнээ эрүүл энх эргэж ирсэн Томдоо баяр хүргэе.

Хосуудын хамтран тоглож байгаад халдвар авсан кино бол Элвис Преслигийн намтраар хийсэн бүтээл байв. Уг киног 2021 оны 11-р сарын 5-нд гаргахаар төлөвлөж байна. Хүлээж л сууя.

3
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *