Байгаль дэлхийн өвөрмөц зүй тогтлыг Discovery сувгаас ч илүү харуулж чадсан 20 гэрэл зураг

0

Олон улсын төмсний төв (International Potato Center) болон НАСА хамтран нэгэн туршилтыг амжилттай хэрэгжүүлээд дууслаа, тэд бараг л Марс гариг дээр төмс ургуулж чаджээ. Ингээд хүн төрөлхтний өөр гариг дээр амьдрах мөрөөдлийг нэг шатаар ахиулж чадлаа гэж үзэж болно. Эрдэмтэд бидний мөрөөдлийг биелүүлэх үйлсэд хүчин зүтгэж байх тэр хооронд бид өөрсдийн гэр болсон эх Дэлхийн тухай илүү ихийг мэдэж авцгааж л байя.

Хүн гэдэг амьтан шинэ содон зүйлд тэмүүлэх хүслээ хэзээ ч алдахгүй. Тийм ч учраас бид хүний шүд хэдий хэр хүнд зүйлийг даах чадвартай, бидний идэх дуртай ангаахай самар яаж ургадаг юм, эквадорчууд нэг л гоймонг яагаад өөр өөрөөр чанадгийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

Арьсаа гуужуулж байгаа энэ бяцхан гүрвэл яг л сансрын нисгэгч өмсгөлөөсөө гарч ирж байгаа мэт харагдана

© GallowBoob / reddit

 

Давлагаа дотор талаасаа ингэж харагддаг

© Clark Little / youtube

 

Бид дандаа гоймон иддэг хүмүүс биш, гэхдээ би өнөөдөр л гоймон болгох хугацаа нь өөр гэдгийг анзаарч харлаа. Далайн эргийнхэн 8-10 минут, харин уулынхан 10-20 минут чанана.

© Spoi / pikabu

Далайн түвшнөөс дээшлэх тусам агаарын даралт буурна. Даралт бага байх тусам хоол удаан болно

 

Энэ нохой химера буюу өөр өөр генийн бүтэцтэй, тэрээр хоёр өөр үүлдрийн нохойноос гарсан. Хар ба цагаан

© downriverrowing / reddit

 

1 унц  (28,3 г) алт худалдаж авахын тулд 110 унц мөнгө хэрэгтэй. Харьцааг нь илүү ойлгомжтой байлгах үүднээс би энэ гэрэл зургийг дарсан юм. Энд нэг гулдмай алт бас 3 гулдмай мөнгө байна, энэ нь ойролцоогоор 5 мянган доллар.

© lcalexander00 / reddit

 

Талстаар бүрхэгдсэн агуй доторх нуур

© Vilaski / reddit

 

Дөнгөж сая тарвас зүстэл ийм гоё хээтэй байх юм

© Growdanielgrow / reddit

Өөрийн анхны төрхийг хариуцсан генетикийн кодоо хадгалж үлдэж чадсан жимс байж болох юм

 

Бидний араа 280 кг хүртэл даралтыг даах чадвартай

© skaikeli / reddit

 

Амтат чинжүүний нэгэн шинэ төрөл

© hhhenryhhh / reddit

 

Бидний идэх дуртай ангаахай самар ингэж ургадаг

© starstufft / reddit

 

 

Өнөөдөр давхар солонго олж харлаа

© Adiroit / reddit

 

Энэ гоёмсог амьтны гэрэл зургийг дарж амжсан шүү

© UltraBloodWing / reddit

 

Ганцхан үртэй киви надад таарчээ

© AnnaTrier / reddit

 

Энэ модыг торнадо хар салхи ингэж мушгижээ

© wildgumbo / reddit

 

Энэ бол үүл биш ээ, хот руу манан ойртож байна

© workedSilly / reddit

 

Модны бэлдэцийг голоор тээвэрлэж байгаа нь

© Prostoilogin / pikabu

 

Хоёр өөр улиралд авсан гэрэл зургийг нийлүүлээгүй шүү, энд саяхан үер болсон юм

© itsBlackSheep / reddit

 

Агаар мандлын энэхүү сонирхолтой үзэгдлийг Парригийн нум гэдэг аж

© Ilovescarybooks / reddit

 

Гурвалсан сүүлтэй гүрвэл

© misterpickleman / reddit

Зарим нэг гүрвэл амиа аврахын тулд сүүлээ тасалж үлдээдэг, үүнийг автотоми гэнэ. Сүүл нь төлжиж дахин ургана, гэхдээ өөрийн төрөлх сүүл нь байгаа тул шинэ сүүл нь салаалж ургах тохиолдол бий.

 

Нисдэг тэрэгний сэнсний эргэлтийн хурд камерын нэг секундэд буулгах дүрсний харьцаа хоёр давхцах үед энэхүү хуурмаг үзэгдэл үүсдэг

Та байгалийн үзэгдэл, харааны гажиг гэх мэт байгалийн онцгой тохиолдолтой таарч байсан уу?

22
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *