Үгсийн сангаасаа нэн даруй хасах шаардлагатай 11 онцгүй магтаал. Бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг юм шүү!

1

Магтаал гэж хэлэхэд эргэлзээтэй үгс орчин үеийн үгсийн санд гүн шигджээ гэж хэлэхэд буруудахгүй. Эдгээр үгс нэг бодлын магтаад ч байгаа юм шиг, нөгөө бодлын доромжлоод ч байгаа юм шиг сонсогдоно. Ингээд аль болох хэлэхээс зайлсхийвэл зохилтой “магтаал”-ын үгсийг танд танилцуулахаар шийдлээ.

1.

Хүйсийн ялгааны талаарх ойлголттой магтаалын үгс хэлэхдээ болгоомжтой хандаарай. Жишээ нь, “Эмэгтэй гэхэд жолоо муугүй барьж байна шүү” эсвэл “Эрэгтэй гэхэд сайхан хоол хийчихжээ” гэх мэт. Эдгээр үгс нь нөгөө хүнээ гомдооход хүргэнэ.

 

2.

Илт худлаа магтаалын үгс хэлж болохгүй, шууд л доромжлол гэдэг нь ойлгогдоно. Гэхдээ магтаалын үг хэлж байгаа хүн өөрийнхөө үгийг хөндлөнгөөс харахад хиймэл сонсогдож байж болзошгүй гэдгийг мэддэггүй талтай. Жишээ нь, нэг найз бүсгүй нөгөөдөө “Чам шиг ийм задгай энгэртэй даашинз өмсөх зоригтой ч болоосой” – өөрөөр хэлбэл найз бүсгүйгээ бүдүүлэг харагдаж байна гэж ойлгогдож болно.

 

3.

 

Ахимаг насны эмэгтэй хүнд магтаалын үг хэлэх гэж байгаа бол паспорт дээрх насны тоон дээр нь анхаарал хандуулах огт хэрэггүй. Эмэгтэй хүн жинхэнэ бодит магтаалын үгийг үнэлдгийг санаж явах хэрэгтэй, мөн тэдний хүүхэд, ач зээ нарыг ч магтахад дуртай байдаг.

 

4.

Өөрийн субъектив төсөөлөл дээр үндэслэж ямар нэгэн дүгнэлт, магтаалын үг хэлэх тийм ч сайхан зүйл биш. Жишээ нь, гэрээсээ ажиллах нь амархан, ямар нэгэн ур чадвар, хүч хөдөлмөр шаардахгүй гэж хэлбэл тэнэг хэрэг болно. Хүн өөрийнхөө бие дээр мэдэрсэн зүйлээ л үгээр илэрхийлж гаргах нь илүү зохимжтой. Фрилансерууд оффисын ажилтнуудыг бодвол ажилдаа илүү их цаг, хүч хөдөлмөр гаргаж байгааг судалгаагаар тогтоосон байдаг.

 

5.

Хэтэрхий туранхай гэсэн утга агуулга бүхий магтаалын үг нь бүдүүн гэж шоолсонтой дүйнэ. Бүсгүй хүнд илүүдэл жинтэй гэж хэлж байгаа нь бүдүүлэг бөгөөд доромж үг хэмээгддэг. Туранхайгийн тухайд ч мөн адил. Гэхдээ яагаад ч юм орчин үеийн хүмүүс үүнийг магтаал гэж ойлгож байгаа нь харамсалтай.

 

6.

Гадаад үзэмжийг тодорхойлж хэлсэн магтаалыг үгийг хэтэрхий олон ашиглахаас зайлсхийнэ. Жишээ нь, магтаалын үг хэлчихээд араас нь “Тэгэлгүй яах вэ, чам шиг царайлаг…” гэх юм бол тэр хүний бусад сайхан зан чанарыг үгүйсгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

 

 

7.

Хүн чин сэтгэлээсээ урмын үг хайрласан байж болох хэдий ч үүнийгээ буруу үгээр илэрхийлчихдэг. Энэ шалтгааны улмаас хэлэх үгээ зөв сонгож байхыг хичээгээрэй.

 

8.

Гадаад үзэмжийн өөрчлөлтийг магтах үг хоёр утга агуулж байж болно. Жишээ нь, нэг бүсгүй найздаа өөр өнгөөр үсээ будуулсан нь гоё харагдаж байна гэж хэллээ, энэ нь нөгөө талаасаа өмнөх үсний өнгө нь муухай харагдуулж байжээ гэсэн сэтгэгдэл төрүүлж болзошгүй.

 

9.

“Амьдрал дээрээ зураг дээрхээсээ илүү үзэсгэлэнтэй” гэдэг магтаалын үг ямар ч хүнд эргэлзээтэй санагдана. Яагаад гэвэл хүмүүсийн ихэнх нь өөрийнхөө гадаад үзэмжийн доголдлоос илүүтэй өөрийнхөө гэрэл зураг дээр гарсан дүр төрхийг голдог.

 

10.

Хүн өөрийнхөө гаргасан амжилтыг магтуулах дуртай. Гэхдээ тэр магтаалын үгийг тохиромжтой үед хэрэглэвэл бүр доромж үг болж хувирах аюултай.

 

11.

Магтаалын үг хэлж байгаа үедээ ярилцаж байгаа хүн рүүгээ инээмсэглэж харахыг сэтгэл судлаачид зөвлөдөг. Хэн нэгний инээмсэглэлийг магтах нь сайхан санаа, гэхдээ нэн даруй инээхийг шаардаж огт болохгүй, энэ нь эелдэг бус санагдана эсвэл тухайн үеийн нөхцөл байдалтай инээмсэглэл нь тохиромжгүй байвал яах уу? гэдэг талаас нь бас бодож үзэх хэрэгтэй.

Танд магтаалын ямар үгс эргэлзээтэй, эвгүй санагддаг вэ?

71
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
10
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/05 at 23:24

  2. Crystal Sky

    Crystal Sky

    2020/05/06 at 17:05

    зарим нь бүр дордуулаад ч байх шиг

  3. Enkh Jn

    Enkh Jn

    2020/05/06 at 19:07

    Б. Сэнтэг sn bod2

  4. Monhzaya Zaya

    Monhzaya Zaya

    2020/05/06 at 21:34

    ooroo ch bai kesar hagalgaa ch bai bieneesee buhel buten hun toruulj bgaa shuu de sn bodoj heleh l ugs dee

  5. Oko Touka

    Oko Touka

    2020/05/06 at 22:16

    Үг биш өгүүлбэр харилцан яриа болчихсон байна

  6. Лхагважав Н.

    Лхагважав Н.

    2020/05/06 at 22:46

    Hagalgaigaar torh ny ih aimar bh nuruunluugaa zuuger tariulj medeegui bol ny gedg chine huseh ym bish bh oorooroo toroh bolomj bwl buhel humuus l torchih bsn

  7. Ч. Хос-Од

    Ч. Хос-Од

    2020/05/06 at 23:56

    Iim ymand gomdood bwl yukhu hha helsen ug bolgoniin bodood shanlaad butku hha

  8. Мийгаа Мийгаа

    Мийгаа Мийгаа

    2020/05/07 at 01:17

    Lucy Lucy

  9. Lkhama Dashdndg

    Lkhama Dashdndg

    2020/05/07 at 03:09

    Uuruuruu tursun vv gej yu gesen vgvv uuruu l turiishd umnuus ni uur hvn turuhgvi l biz dee yamar ch zamaar bai uuruu l turiishd 🤐🤐🤐

  10. Nomio Nomio

    Nomio Nomio

    2020/05/07 at 10:59

    Аагий Алтантүлхүүр энийг уншаарай beby

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *