Тахианы өндөгний талаарх цөөн хэдэн баримтыг мэдсэнийхээ дараа та өндгийг хоол хүнсэндээ байнга хэрэглэдэг болно

3

Тахианы өндөг нь хүнд хэрэгтэй маш олон бодис агуулдаг ба яагаад тахианы өндөг хэрэглэх ёстойг батлах 5 баримтыг танилцуулъя:

1. Хамгийн хямд уургийн эх үүсвэр

Тиймээ энэ үнэн. Бүр органик өндөг худалдаж авч байгаа нөхцөлд ч ялгаагүй. Жирийн өндөг 320₮ үнэтэй, 6 гр орчим сайн чанарын уураг өгдөг гэдэг нь өндгөнд мах болон бусад хүнснээс авах бүх л төрлийн амин хүчил байна гэсэн үг юм. Мөн уураг нь хүнсний бүтээгдэхүүн дотроос хамгийн их “өлтэй” тэжээлийн бодис. Уураг нь зөвхөн өндөгний цагаанд биш бас шард ч бас байх бөгөөд энэ нь өндөгний нийт уургийн талыг агуулдаг байна.

2. Өл даах чанартай

Өглөөний хоолонд хэрэглэх өндөг нь бусад гурилан бүтээгдэхүүнээс хамаагүй илүү өлтэй байдгийг олон янзын судалгаа тогтоосон байна. Өглөөний хоолондоо өндөг идсэн эрчүүд илүү цатгалан, илүү бага хэмжээний өлсгөлөнгийн гормонтой байсан ба өглөө гурилан бүтээгдэхүүн хэрэглэсэн хүнээс өдрийн хоол бага идэж байжээ.

3. Таны нүдийг хортой гэрлээс хамгаална

Өндөг нь лютеин хэмээх шар өнгөт пигментээр баялаг бөгөөд энэ нь нүдний торлог дээр хуримтлагддаг байна. Энэ бодис хараагүй болох үндсэн шалтгаан болох хорт гэрлээс хамгаална. Мөн гар утас, таблет, компьютер зэргээс ялгарах “хөх” өнгийг шүүдэг билээ. Хэдийгээр энэхүү хөх өнгө, гэрлийн тухай судалгаа хангалттай хэмжээнд хүрээгүй байгаа боловч зарим хүмүүс “хөх гэрэл” нь хорт хавдар, таргалалт, нүдний өвчний эх үүсвэр байж болзошгүй гэж үзэж байна. Лютеин нь өндөгний шард байх учир өндөгний зөвхөн цагааныг биш бүхэлд нь идэж байх хэрэгтэй.

4. Өндөг нь таны бодсон шиг артерийн судсыг бөглөж, тагладаг зүйл биш

10-аад жилийн турш өндгийг холестерины хэмжээг нэмэгдүүлэгч, зүрх судасны өвчин үүсгэгч гэх мэтээр “хийгээгүй хэргийнх” нь төлөө яллаж байсан билээ. Сүүлийн үеийн судалгаагаар өндөгнөөс гарах холестерин нь тэрхүү аюул үүсгэх хэмжээнийх биш гэдэг нь тогтоогдсон байна. “Америкчуудад зориулсан хоолны дэглэм” хэмээх зөвлөгөөний шинэ хувилбарт нь өмнөх хувилбарын “өдрийн хоолны холестерины байх ёстой хэмжээ 300 мг” гэсэн хэсэг нь алга болжээ.

5. Өндөг нь булчингийн массыг хадгалахад тустай

Бид 30-аад наснаасаа булчингийн массаа алдаж эхлэх ба 10 жилд бүхэл бүтэн 5 хувиа гээдэг байна. Булчин багасах нь таныг сул дорой болгож, тэвчээр муудах зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг бий болгоно. Биеийн хүчний дасгал ялангуяа хүчний дасгалууд эдгээр булчинг хадгалахад тус болох ч бас дээрээс нь хангалттай хэмжээний уураг авч байх ёстой. Өндөг нь өндөр чанартай уураг агуулдаг ба хүнд дасгал хийсэн булчинг амархан сэргэхэд чухал ач холбогдолтой юм.

17
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *