Бохирын хоолой руу хаяхыг хатуу хориглодог 10 зүйл

6

Олон хүн бохирын шугам руу аливаа зүйлийг хаяхдаа үр дагаврыг нь огт боддоггүй билээ. Та ямар зүйлийг бохирын шугам руу хаяж болохгүй гэдгийг мэдэх үү? Үүнийг уншаад тогтоож авахыг зөвлөе.

Энэ удаа бохирын шугам руу хаяж болохгүй зүйлс, түүний үр дагаврын тухай танилцуулъя.

Будаа болон гоймон

Будаа, гоймон нь явцын дунд хөөж маш их зай эзэлдэг билээ. Мөн усанд уусах хугацаа нь маш урт учир таны бохирын шугам бөглөрөх нь тодорхой.

 

Өндөгний хальс

Өндөгний хальсыг жижиглээд хаяхад бохирын шугам бөглөрөхгүй гэж олон хүн боддог. Гэтэл эдгээр жижиг хэсэг нь бусад хэсэгтэй наалдсаар улам бүр том хэмжээтэй болж яваандаа шугам, хоолойг бөглөнө.

 

Гурил

Та цавууны тухай ямар нэг ойлголттой бол цавууны үндсэн хэсэг нь ус, гурилнаас бүтдэгийг мэдэх байх. Тэгвэл иймэрхүү цавуулаг зүйл хоолойд ороод араас нь өөр бусад зүйл нэмэгдэн хоолой бөглөрөхийг амархан төсөөлж болох байх.

 

Эм

Эм нь уусдаг учир бохирын шугам бөглөхгүй гэж үзэн илүүдэл эмээ энэ шугам, хоолой руу хаядаг хүн олон бий. Гэтэл эм нь уусах биш харин ус шингээн усаа хордуулж эхэлдэг байна. Усны шүүр нь янз бүрийн тунадас, микро организм цэвэрлэх боловч усанд буй эмийг ямар ч шүүр цэвэрлэж чадахгүй билээ.

 

Үс

Ванны өрөөний шугам хоолой бөглөрөх гол шалтгаан нь үс юм. Ялангуяа та урт, өтгөн үстэй бол. Хоолойд ороод үс орооцолдон ширэлдэнэ. Тиймээс үсээ самнасны дараа саманд наалдсан үсээ хогийн саванд хийх, шүршүүрт орохын өмнө мөн үсээ самнах зэргээр хоолойд үс орох нөхцөлийг аль болохоор багасга.

 

Жимс, лаазны янз бүрийн наалддаг танилцуулга

Эдгээр танилцуулга нь маш жижигхэн хэмжээтэй байсан ч зөвхөн хогийн сав руу хаях хэрэгтэй. Учир нь эдгээр танилцуулга нь наалддаг цавуутай, уг материал нь усанд бараг уусдаггүйтэй холбоотой юм.

 

Барилгын хог хаягдал

Гарал үүсэл, том жижгээс нь үл хамааран барилгын хогийг энэ хоолойд хаяж ерөөсөө болохгүй. Энд том хэмжээтэй болон нунтаг хэлбэртэй бодис бас хамаарна. Том хэсгүүд нь овоорч бөглөх бол жижиг нунтаг нь хоолойд наалдан хуримтлагдсаар мөн л бөглөө үүсгэх, бүр хоолойг цоолох ч аюултай.

 

Бэлгэвч

Эхлээд бодоход ямар ч гэмгүй мэт боловч бэлгэвч нь үл уусах латексаар хийсэн гэдгийг санах хэрэгтэй. Мөн бэлгэвч нь янз бүрийн юмнаас гогдож, сунаж хоолойн зай завсрыг таглаж болох юм. Мөн агаар, усаар, хогоор дүүрч хоолой бөглөх ба ийм нөхцөлд бөглөө гаргах нь маш хэцүү билээ.

 

Тамхины иш

Гол аюул нь тамхины иш нь синтетик бөгөөд маш их хөөх ба хамгийн муу тал нь усанд уусдаггүй явдал юм. Тамхины ишинд бохь, никотин зэрэг олон хортой бодис байж усаа хордуулдаг билээ.

 

Эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл

Ийм зүйл нь чийг шингээж авах зориулалттай гэдгийг бүгд мэднэ. Тиймээс энэ нь чийг шингээж хөөж, маш том болон хоолойг бөглөх аюултай юм.

51
ГайхмаарГайхмаар
24
Ха ХаХа Ха
18
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
13
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Тэнгэрийн Ташуур

    Тэнгэрийн Ташуур

    2018/02/28 at 16:25

    Yum uzuulehgui yuma ene skytel iin surtchilgaa yadargaa we

  2. Tomajka Batula

    Tomajka Batula

    2018/02/28 at 21:58

    Sonirhson yumaa unshihad hetsuu yumaa. Harlaad, haranhuilaad alga bolohiin.

  3. Ollie May

    Ollie May

    2018/03/01 at 01:09

    Сурталчилгааных нь баруун дээд буланд дараад л болоо шүү дээ. Алга болчихно.

  4. Anna Gerle

    Anna Gerle

    2018/03/01 at 06:40

    Paper towel бас яг л даавуу хийсэн юм шиг болдог

  5. Byambajaw Zambagatsetseg

    Byambajaw Zambagatsetseg

    2018/03/01 at 11:13

    Tiimee. Harlaj haranhuilaad heregtei medeelel unshij chadsangvi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *