Эрэгтэй хүний бие организмын талаарх гайхшрал төрүүлэм 7 баримт

0

Эрэгтэй болон эмэгтэй хүний бие физиологийн ялгаа хүн бүрт ойлгомжтой мэт харагдах нь бий. Тэгвэл манай сайт уншигч танд хүн бүрийн төдийлөн мэддэггүй эрэгтэй хүний бие организмын тухай таны гайхлыг төрүүлэм 7 баримтыг хүргэхээр бэлдлээ.

1. Эрэгтэй хүний хөx сүү ялгаруулах чадамжтай.

Дэлхий дээр эр хүйсийн амьтан нь хөxөөр үр төлөө хооллодог ганц амьтан байдаг нь нэгэн төрлийн сарьсан багваахай аж. Харин хүний хувьд эрэгтэй хүний хөx эмэгтэй хүний хөxний нэгэн адил сүү ялгаруулах чадамжтай байдаг. Сүү ялгаруулах үүрэг бүхий пролактин хэмээх даавар эр хүний биед олон төрлийн xүчин зүйлсийн нөлөөгөөр өөрчлөгдөх үед сүү ялгарах боломжтой болдог байна.

 

2. Зүрхний бүтэц өөр.

© Depositphotos.com

Судлаачид эрэгтэй хүний зүрх нь эмэгтэй хүнийхтэй харьцуулбал харьцангуй том байдаг гэдгийг тогтоосон байдаг. Энэхүү хэмжээ нь хүний биеийн хэмжээтэй ямар нэгэн хамааралгүй байх ба эрэгтэй хүний зүрх цөөн агшилтаар, их хэмжээний цусыг шахдаг ажээ.

Түүнчлэн стресс, дарамттай нөхцөл байдалд эрэгтэй хүний артерын судас агшиж эхэлдэг бол эмэгтэй хүн ижил нөхцөлд орох үед цусны даралт нэмэгддэг байна.

 

3. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс удаан хөгширдөг.

Хэрэглэх хүнс, удамшил, амьдралын хэв маяг зэрэг зүйлсийг оруулахгүйгээр зөвхөн хүний биеийн үйл ажиллагааг түшиглэн эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хөгшрөлтийг авч үзвэл эр хүн харьцангуй удаан хөгширдөг ажээ. Эмэгтэй хүний биед цэвэршилтийн үед эстроген дааврын хэмжээ 50 хувиар буурдаг бол эр хүний биед мөн ижил өөрчлөлт явагдаж, тестостерон даавар буурдаг ч эрчүүдэд төдийлөн мэдрэгддэггүй байна.

Түүнчлэн тестостерон дааврын нөлөөгөөр эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхээс 25 хувиар илүү зузаан байдаг нь коллаген болон эластиний ялгаруулалт их байдаг тул арьс нь илүү залуу харагддаг ажээ.

 

4. Эрэгтэй хүн 15,000 гаруй сахлын ууттай байдаг.

© Depositphotos.com

Эр хүнд ойролцоогоор 7,000-15,000 сахлын уут байдаг ажээ. Энэ нь эмэгтэй хүний хөлний нийт үсний уутнаас даруй 50-60 хувиар илүү гэсэн үг билээ. Хамгийн сонирхолтой нь төрсний дараа нэг ч сахлын уут шинээр үүсч бий болдоггүй бөгөөд бүх л сахлын уурт эхийн хэвлийд байхад нь бүрэлдэн бий болдог байна.

 

5. Эрэгтэй хүний яс илүү бат бөх байдаг.

Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү том, илүү бат бөх ястай байдаг. Магадгүй аарцагны ясны тухайд эмэгтэй хүн илүү бат бөх байх магадлалтай ч ясны олон төрлийн өвчинд илүү өртөмтгий байдаг ажээ. Түүнчлэн эрэгтэй хүний тестостерон даавар хүний яс ургалтыг дэмжиж байдаг бол эмэгтэй хүний эстроген даавар яс ургалтыг удаашруулах нөлөө үзүүлдэг байна.

 

6. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү их хурхирдаг.

© Depositphotos.com

10 эрэгтэй тутмын 4 нь хурхирч унтдаг гэсэн тоо баримт байдаг бол мөн тооны эмэгтэй хүн тутмын 3 нь хурхирдаг гэсэн судалгаа бий. Хэдийгээр хурхирах нь хүний амьдралын хэв маяг, авч буй ачаалалтай холбоотой боловч эрчүүдийн хоолой, хүзүүний бүтэц хурхирах магадлалыг илүү нэмэгдүүлж байдаг ажээ.

 

7. Эрэгтэй, эмэгтэй хүний хэлний амтлах булцуу харилцан адилгүй.

Их Британид амталгааны ажлыг ихэвчлэн бүсгүйчүүд хийдэг нь тохиолдлын хэрэг биш ажээ. Эмэгтэйчүүдийн хувьд амтлах булцуу нь илүү мэдрэмтгийгээс гадна эрчүүдээс 43 хувиар илүү олон тооны амтлах булцуутай байдаг. Үүнийг ч Йелийн их сургуулийн судлаачид эмэгтэйчүүдийн 35 хувь нь амтыг маш сайн мэдэрдэг бол эрчүүдийн ердөө 15 хувь нь амтанд хэт мэдрэмтгий байдаг гэсэн судалгаа хийсэн байдаг ажээ. Түүнчлэн эмэгтэй хүний хувьд өнгө ялгах чадамжийн хувьд ч илүү байдаг бөгөөд 10 эрэгтэй хүн тутмын нэг нь өнгө ялгах чадамжгүй байдаг гэх судалгаа бий.

Эрэгтэй хүний хөx сүү ялгаруулах чадамжтай гэдгийг та мэддэг байсан уу?

40
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *