Алдартай жүжигчид тоглож буй кинондоо бүрэн орж, илүү үнэмжилтэй болгохын тулд хийж байсан хамгийн хачирхалтай 10 зүйл

2

Холливудын бүтээлд гол дүрийг бүтээнэ гэдэг жүжигчнээс асар их хариуцлага, хичээл зүтгэл шаарддаг нь мэдээж биз ээ. Иймээс ч зарим жүжигчид дүрдээ орохын тулд тус дүрийнхээ амьдралыг өөрийн биеэр туулж, өөрийн амьдралыг ч умартах явдал их гаргадаг аж. Манай сайт уншигч танд сонгодог гэх тодотголтой кинонуудад дүрээ мөнхлөхийн тулд алдартнуудын хийж байсан хамгийн хачирхалтай 10 зүйлсийг танилцуулахаар бэлдлээ.

Keanu Reeves гудамжинд амьдарч үзсэн.

© Steve Granitz / WireImage / Getty Images, © The Devil’s Advocate / Warner Bros.

1997 онд нээлтээ хийсэн “The Devil’s Advocate” кинонд асар их хэмжээний шагналын сан бүхий сугалаа хожсон орон гэргүй хүний дүрийг бүтээхийн тулд жүжигчин Keanu Reeves гудамжинд амьдарч үзэж байжээ. Тэрбээр энэ тухай хожим “Эхний шөнө хүмүүс унтаж байхдаа орилж байхыг сонсох үнэхээр хэцүү байсан” хэмээн дурссан байдаг.

 

Anne Hathaway зөвхөн овъёосны нухаш идэж байсан.

© Gilbert Flores/Broadimage/EAST NEWS, © Les Misérables / Universal Pictures

2012 оны “Les Misérables” мюзикл кинонд Fantine-ийн дүрийг бүтээхийн тулд тэрбээр 11 кг хасах шаардлагатай тулгарч байжээ. Ийнхүү тэрээр өдөрт ердөө 2 удаа овъёосны нухашаар хооллох дэглэм барьж байсан гэдэг. Тэрбээр хожим ийнхүү хүнд хоолны дэглэм барих нь хэцүү байсан ч Fantine-ийн дүр нь өөрөө ийм л хүн байсан тул хичээсэн хэмээсэн байдаг аж.

 

Leonardo DiCaprio одос үхрийн түүхий элэг идэж байсан.

© Elizabeth Goodenough/Everett Collection/East News, © The Revenant / 20th Century Studios

2015 онд нээлтээ хийсэн “The Revenant” киноны нэгэн үзэгдэлд жүжигчин Leonardo DiCaprio одос үхрийн түүхий элэг идсэн гэдэг. Кино багийнхан түүнд элгийг дуурайлган хийсэн цэлцэгнүүр идэхийг санал болгосон ч нэрт жүжигчин эр хиймэл харагдахаас болгоомжлох үүднээс ийнхүү жинхэнэ элэг түүхийгээр нь идсэн ажээ.

 

Natalie Portman өдрийн 8 цагийн баллетын хичээлд хамрагдаж байсан.

© Invision/Invision/East News, © Black Swan / Searchlight Pictures

Жүжигчин Natalie Portman 2010 онд “Black Swan” кинонд тоглохын тулд 9 кг жин хасч, өдөрт 5-8 цагийн баллетын бэлтгэл шаргуу хийж байсан гэдэг. Тэрбээр тус киногоороо Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн билээ.

 

Brad Pitt шүдээ санаатайгаар хугалж байсан.

© Elizabeth Goodenough/Everett Collection/East News, © Fight Club / 20th Century Studios

1999 онд нээлтээ хийсэн “Fight Club” кинонд маш олон зoдоонтой, тyлааны үзэгдэл гардаг гэдгийг кино сонирхогч уншигч та андахгүй мэдэх биз ээ. Тэгвэл жүжигчин Brad Pitt өөрийн дүрээ илүү үнэмшилтэй болгохын тулд шүдний эмчид үүдэн шүдийг нь багахан хэмжээгээр хугалж өгөхийг хүсч байсан гэдэг.

 

Ashton Kutcher зөвхөн жимс идэж байсан.

© Gilbert Flores/Broadimage/Broad Image/East News, © Jobs / Open Road Films

2013 онд жүжигчин Ashton Kutcher Steve Jobs-ын дүрийг бүтээхдээ зөвхөн жимс болон жимсний гаралтай зүйлс хэрэглэж байсан аж. Учир нь түүний дүрийг нь бүтээсэн Steve Jobs жимс суурьтай хоолны дэглэм барьдаг нэгэн байсан юм.

 

Adrien Brody гэрээсээ явж, машинаа зарж байсан.

© Byron Purvis/SIPA/EAST NEWS, © The Pianist / Pathé

29 насандаа буюу түүхэнд хамгийн залуудаа Академийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан Adrien Brody 2002 оны “The Pianist” кинонд тоглохын тулд гэрээсээ явж, машинаа зарж, гар утас хэрэглэхээ больж, бүх зүйлсээ орхиод дүрдээ орохоор Европ руу явж байсан түүхтэй.

 

Nicole Kidman хамтран тоглосон жүжигчнийхээ хөл дээр шээ.ж байсан.

© Invision/Invision/East News, © The Paperboy / Millennium Media

2012 онд үзэгчдийн хүртээл болсон “The Paperboy” кинон дээр жүжигчин Nicole Kidman хамтран тоглож байсан Zac Efron-ын хөл дээр шээ.ж, далайн залхагт хатгуулсан өвдөлтийг нь намдаах арга хэмжээ авч буй нь харагддаг. Тэгвэл тэрээр ямар нэгэн арга хэрэглэлгүй жинхнээсээ түүний хөл дээр шээcэн ажээ. Хожим тэрбээр энэ тухай “Би дүрдээ орчихсон байсан учраас тийм ч сонин санагдаагүй. Юм бодолгүй найруулагчийн заавраар ажилласан” хэмээсэн байдаг билээ.

 

Jamie Foxx нүдээ цавуудаж байсан.

© HT/ABACA/EAST NEWS, © Ray / Universal Pictures

2004 оны “Ray” кинонд хараагүй дуучин Ray Charles-ын дүрийг бүтээсэн жүжигчин Jamie Foxx нүдээ нээхгүйн тулд цавуу хэрэглэж байсан гэдэг. Хожим тэрээр “Өдрийн 14 цагийг нүдээ цавуугаар тогтоож аньж өнгөрүүлнэ гэдэг яг л xорих ял авсантай ижил байсан” хэмээн ярьж байв.

 

Angelina Jolie тyлаант үзэгдлүүдийн 99 хувьд орлон тоглогчгүй тоглосон.

© Kevin Mazur / WireImage / Getty Images, © Salt / Sony Pictures Motion Picture Group

Холливудын нэрт жүжигчин Angelina Jolie замналынхаа туршид маш олон тyлаант кинонуудад дүр бүтээж байсан билээ. Тухайлбал тэрээр 2010 онд нээлтээ хийсэн “Salt” кинонд тyлаантай үзэгдлүүдийнхээ 99 хувийг өөрөө гардан гүйцэтгэсэн байдаг аж. Хожим түүний хувийн дасгалжуулагч “Мутай болон Крав Мага тyлааны урлагийн бэлтгэлийг бид долоо хоногт 3-4 удаа 2 цагийн хугацаатай хийдэг байсан” хэмээн дурссан байдаг.

Таны хувьд өөрийн ажлынхаа төлөө золиoс гаргаж байсан удаа бий юу?

109
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
12
Ха ХаХа Ха
11
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *