
Зун – гэр бүлээрээ аялал зугаалгаар явах хамгийн таатай улирал. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ халуун нарнаас хамгаалах гэж элдэв янзаар л үзнэ.
Гэхдээ ганц зүйлийг л анхаарах ёстойг харгалзан үзнэ үү. Энэ нь хүүхэдтэйгээ зугаалж байхдаа хийхийг хориглосон зүйл.
Халуун нартай өдөр олон ээж нар хүүхдийн тэрэгний нимгэн торон хөшгийг унжуулсан байдаг. Ингэснээр халуунд цохиулахгүй гэж найддаг байх. Үнэн хэрэгтээ бүх зүйл эсрэгээрээ юм.
Хүүхдийн тэрэгний торыг буулгахад агаарын солилцоо явагдаж чадахгүйд хүрнэ. Энэ нь нэгдүгээрт, хүүхэд хэвтэж байгаа орчны агаар буурахгүй харин ч нэмэгдэнэ, хоёрдугаарт, хүүхдэд амьсгалахад улам хүнд болно.
Саяханы нэгэн судалгааны үр дүнг харахад, хүүхдийн тэрэгний торыг буулгаагүй тохиолдолд тухайн хэсгийн агаарын хэм хэвийн байжээ. Жишээ нь, агаарын хэм 22 байхад тэр хэвээр, харин буулгасан тохиолдолд 34 хэм болтлоо нэмэгдсэн байна. Тийм учраас ямар ч нөхцөлд хүүхдийн тэрэгний торыг буулгахгүйг анхаарна уу.
Халуун өдрүүдэд аюулгүй байдал хангах зарим нэг зөвлөгөө
- Хүүхдэдээ цайвар өнгийн цэвэр даавуун хувцас өмсгөнө
- Хүүхдийн гутал зөөлөн байх ёстой
- Хүүхдэд заавал нарны малгай өмсгөнө
- Хүйтэн ус заавал авч явна.








Tungalag Bat-Ochir
2017/06/29 at 09:26
eruuleer turah argaas iruuleecj
Ganbat Baljinnyam
2017/06/29 at 13:23
mashin dotor agaar yamar bdag bilee tegeed l boddoo ???
Цээдэг Ганчимэг
2017/06/29 at 23:40
Burmaa Bataa Amgalan Ider