Samsung Galaxy Note 9 гар утас ямар байх вэ? Хэрэглэгчдэд хүлээлт үүсгээд буй уг утасны 10 шинэ боломж

1

Самсунг корпораци 2017 оны 10 дугаар сард Galaxy Note 9 гар утас удахгүй хэрэглэгчдийн гар дээр очихыг амласан. Тэр өдөр нь энэ 08-р сарын 09-нд буюу Нью-Йорк хотноо болох үйл ажиллагааны үеэр байх боломжтой юм.

Гэвч Galaxy Note 9 гар утасны талаар төрөл бүрийн шинэ мэдээллүүд гарах болсон бөгөөд дизайн, боломжууд болон функцийн хувьд хэрэглэгчдэд таалагдана гэдэгт олон хүн итгэлтэй байгаа юм.

Galaxy Note 9 гар утасны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

1. Galaxy Note 9 гар утсыг 8-р сард танилцуулна

Самсунг корпораци энэ 08-р сарын 09-ний өдөр Нью-Йорк хотноо арга хэмжээ зохион байгуулахаар болсон бөгөөд энэ үеэр дээрх гар утсыг олон нийтэд танилцуулна гэсэн хүлээлт хэрэглэгчдийн дунд өндөр байна.

 

2. Galaxy Note 9 гар утас хурц шийдэл бүхий олон өнгийн сонголттойгоор гарна

Хүмүүсийн үзэж байгаагаар уг гар утас хурц шийдэл бүхий олон өнгөний сонголттойгоор худалдаалагдах гэнэ.

 

3. Galaxy Note 9 гар утасны дизайн хэд хэдэн удаа хэрэглэгчдэд ил болсон

Интернет орчинд тархаад байгаа Galaxy Note 9 гар утасны дизайныг харуулсан зургуудаас хүмүүсийн төсөөлж байсанчлан уг гар утас өмнөх загвар болох Galaxy Note 8-тай ерөнхийдөө адилхан байх боломжтой юм.

Саяхан MySmartPrice YouTube сувгаар Galaxy Note 9 гар утасны хайрцаггүй өнгө төрхийг харуулсан бичлэг цацагдсан бол уг сувгийн твиттер хаяг дээр гар утасны хэлбэр, дизайныг харуулсан зургийг олон нийтэд харуулжээ.

 

4. Galaxy Note 9 гар утас дэлгэцтэй шууд холбогдох хурууны хээ унших төхөөрөмжийг суулгасан

Одоогийн байдлаар энэ гар утасны талаар олон нийтийн өмнө яригдаж буй хамгийн сонирхолтой зүйл юм. Galaxy Note 9 гар утсанд шууд дэлгэцтэй холбогдож хурууны хээ унших боломжтой төхөөрөмж суулгаж өгснийг “Ice Universe” хуудас онцолсон.

Харин Солонгосын мэдээний сайт болох The Investor үүнийг худал цуу яриа болохыг анхааруулжээ.

Гэвч хүмүүс үүнийг цуу яриа гэхээсээ илүү үнэхээр ийм төхөөрөмж уг гар утсанд суулгасан гэдэгт итгэлтэй байгаа юм.

 

5. Шинэ Андройд скин

Андройд үйлдлийн системтэй гар утаснуудад өмнө байгаагүй цоо шинэ загварын скин /UK Crown/-ийг Galaxy Note 9 гар утаснаас харах боломжтой.

Гэвч зарим эх сурвалжуудын мэдээллэж буйгаар Galaxy Note 9 гар утас өмнөх загварууддаа ашиглаж байсан Experience UX скинийг үргэлжлүүлэн ашиглах магадлалтай гэнэ. Энэ удаагийн загварын скиний хувьд Galaxy S загвар гар утасны скинээс S-Pen ашиглаж болохоороо давуу талтай ажээ.

 

6. S-Pen илүү сайжирснаас гадна олон боломжуудтай болсон

Самсунг корпораци өөрсдийн блогтоо нийтэлсэн ярилцлагадаа Galaxy Note 9 гар утсан дээрх S-Pen үйлчилгээг илүү сайжруулахаар ажиллаж байгаа тухайгаа хэлж байжээ. Тэд яг баттай зүйл хэлээгүй ч, хэрэглэгчид магадгүй шинэ боломжуудыг ашиглаж мэдэх юм.

S-Pen үйлчилгээний тусламжтайгаар дуу хөгжим, камер, гар утасны түгжээ зэргийг заавал тухайн аппликэйшн руу оролгүйгээр удирдах боломжтой болох аж.

 

7. Илүү том батарей

Galaxy Note 9 гар утасны батарей 3,850 mAh болж томрох бөгөөд өмнөх загварын гар утасны батарей нь 3,300 mAh байсан юм.

Харин Бразил улсын үүрэн телефоны зүгээс Galaxy Note 9 гар утасны батарей дор хаяж 4,000 mAh байх боломжтой гэнэ.

Хэрэв дээрх таамаглалууд үнэн бол Galaxy Note 9 гар утасны хэрэглэгчид батарей дуусах асуудалд санаа зовохгүй байж болох нь ээ.

 

8. Сайжруулсан камер

Galaxy Note 9 гар утасны олон давуу талуудын нэг нь илүү сайжруулсан камер байх магадлалтай. Galaxy Note 8 гар утасны нэгэн адилаар хос линз бүхий камерыг уг гар утсанд суулгаж өгсөн бөгөөд бидний мэдэхгүй өөр олон боломжууд байгааг ч үгүйсгэхгүй юм.

 

9. Bixby 2.0

Самсунг корпораци Galaxy Note 9 гар утсанд Bixby-ийг илүү сайжруулж суулгаж өгөхөө хэдийнээ ам гараад амжсан. Bixby-ийн тусламжтайгаар илүү бодит, байгалийн дуу чимээг сонсох боломжтой болохоос гадна телевиз болон бусад ухаалаг төхөөрөмжүүдэд байдаг дуугаралтыг сонсох боломжтой болох гэнэ. Хэрэглэгчдийн хувьд Bixby-ийг Амазоны Alexa болон Google-ийнхээс харьцангуй муу гэж дүгнээд байсан юм.

 

10. Хоёр ч төхөөрөмжийг нэг дор цэнэглэх боломжтой wireless падыг арга хэмжээний үеэр танилцуулна

Ухаалаг гар утас болон ухаалаг цагийг хамтад нь цэнэглэх боломжтой wireless падыг 08.09-ний арга хэмжээн дээр танилцуулахаар болжээ.

Энэ төхөөрөмж нь “Wireless Charger Duo” гэх нэртэй байх гэнэ.

9
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *