Зураач залуу эмнэлэгт хэвтэж буй өвчтэй хүүхдүүдэд зориулан хүссэн шивээсийг нь хийж өгч байна. Хүүхдүүд өөртөө итгэлтэй, сэргэлэн болж эхэлдэг гэнэ

0

Өвчтэй хүүхдүүдэд шивээс хийж өгнө. Яагаад болохгүй гэж?! Шинэ Зеландын зураач Бенджамин Ллойд (Benjamin Lloyd) хэлсэн л бол хийнэ. Мэдээж бие дээрх уран бүтээл бол түр зуурынх, хүүхдүүдийн арьсан дээр л өнгөц зурж байгаа юм шүү дээ. Зүү ашиглахгүй.

Энэ санаа сошиал сувагт тавьсан постоос эхтэй. Бенжамин өөрийн Facebook-тээ нэгэн пост тавьжээ. Уг бүтээл 50-аас илүү лайк авч чадвал эмнэлэгт хэвтэж байгаа хүүхэд болгонд хүссэн шивээсийг нь хийж өгнө. Харин зураач 400,000 гаруй дэмжлэг авч, ингээд л ажилдаа ханцуй шамлан орж дээ.

Бенжамин өөрийн уран бүтээлийн замаа аэрогафиэс эхэлсэн бөгөөд 10 гаруй жил үнэнч явжээ, хэзээ хойно л шивээс сонирхож эхэлсэн байна. “Шивээс марафон” сайн үйлсийн аян эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд хандсан түүний анхны аян байв.

 

 

Ллойд энэ ажил түүнд маш их таалагддаг гэж өөрийн аккаунтдаа бичжээ. Шивээс хийлгэсний дараа хүүхдүүд өөртөө илүү их итгэлтэй болдог байна. Үнэндээ шивээс хийлгэсний дараа хүүхдүүд нэг хэсэгтээ л усанд орохоос зугтаадаг гэж зураач инээмсэглэн ярьжээ.

50
ГоёГоё
9
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Buynbileg Gombo

    Buynbileg Gombo

    2020/06/30 at 22:28

    Huurhun ym be ..💖💖

  2. Bee Prgrssv Baagii

    Bee Prgrssv Baagii

    2020/07/01 at 02:10

    yasan be nuguu shiwees eswel piercing harhaaraa waaay zawaan yumbe, sejgiin yumbe aaaay geed bdg humuus haichiw. arai dund ni zurh dartsan tuuj yawam bish bizde ntr 😂😂

  3. むたいあ シヨーかー

    むたいあ シヨーかー

    2020/07/01 at 09:06

    өвдөдгүйн бхда

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *