Жинхэнэ мөрдөгч хүн л олж анзаарах, романтик кинонууд дээр гардаг 9 алдаа

0

Ямар ч кино байсан хамаагүй зураг авалт нь нөр их хөдөлмөр, хариуцлага шаардсан ажил байдаг. Үзэгчдийг сэтгэл хангалуун үлдээхийн тулд хэдэн зуун мэргэжилтнүүд хөлс хүчээ шавхан хөдөлмөрлөнө. Тэднийг бид хүндэтгэх ёстой. Энэ үед заримдаа өчүүхэн алдаа гарахад аймшигтай зүйл огт болохгүй. Тэдний гаргасан алдааг бүргэдийн хараатай бас маш их чөлөөт цагтай үзэгчид л олж анзаарах боломжтой.

Ажигч үзэгчдийн хайр дурлалын сэдэвтэй киноноос олж харсан алдаануудыг танд сонирхуулахаар бэлдлээ. Эдгээр кинонуудыг та нэг биш удаа үзсэн гэдэгт бид эргэлзэхгүй байна, тэгсэн ч та бидний танилцуулах алдааг олж харалгүй л хоцорсон байгаа даа.

1. Р.S. I Love You

© P.S. I Love You / Alcon Entertainment

P. S. I Love You” кино нь өөд болсон нөхрийнхөө хойноос гуниглах нэгэн эмэгтэйн тухай өгүүлдэг. Киноны үйл явдлаас хараад байхад бурхан болсон нөхөр нь ханан дээрх эд хогшлыг солиод байдаг юм уу даа гэлтэй. Жишээ нь, Хилари Суэнкийн бүтээсэн дүр хими цэвэрлэгээнээс хувцсаа авах үед бид агаарын бөмбөлөгтэй зураг харагдана, харин дараа нь тэр зураг шувууных болж хувирсан байгаа юм.

 

2. The Notebook

© The Notebook / Warner Bros.

“The Notebook” – орчин үеийн хайр дурлалын кинонууд дундаас хамгийн алдартай нь. Олон хүн энэ киног дахин дахин үзсэн байдаг, гэхдээ тэр болгон Эллийг далай руу гүйж байгаа хэсгийг анзаараагүй: эхлээд түүний үс хув хуурай, дараагийн хэсэгт гэнэт нойтон болсон байна, бүсгүй уг нь далайн ус руу арай ороогүй гүйж л яваа шүү дээ.

 

3. A Walk to Remember

© A Walk to Remember / Warner Bros.

2000-аад оны эхэн үед гарсан өсвөр насныхны тухай  “A Walk to Remember”  уянгын кинонд Шейн Уэст, Мэнди Мур нар тоглосон. Тэдний бие биенээ хайрлах хайр үнэхээр ид шидийн гэмээр, ямар сайндаа л эд зүйлс нь илбийн юм шиг алга болоод байх вэ дээ. Киноны нэг хэсэг дээр Жейми мөрөндөө үүргэвч үүрсэн харагддаг, зураг солигдох дараагийн мөчид үүргэвчээ “гээжээ”.

 

4. Mamma Mia!

© Mamma Mia! / Universal Pictures

“Mamma Mia!” мюзикл кино нь домогт ABBA хамтлагийн дуу болон авьяаслаг жүжигчдийн тоглолтоор амжилт олсон. Гэхдээ алдаагүй өнгөрнө гэж байхгүй. Жишээ хэлэхэд, “Money, Money, Money” дууны үеэр Мэрил Стрипийн тоглосон дүр гал тогоонд орж ирнэ – энэ үед ширээн дээр сонин байгаа нь харагддаг. Харин дараагийн хэсэг дээр сонин алга болжээ.

 

5. Letters to Juliet

© Letters to Juliet / Lionsgate

“Letters to Juliet” – гол дүрд нь Аманда Сейфрид тоглосон хайр дурлалын уянгын кино. Тэрээр Ванесса Редгрейвийн бүтээсэн дүрд залуу насных нь хайр дурлалыг олж өгөх гэж хичээдэг. Тэд цугтаа байхад Редгрейв залуу бүсгүйн үсийг самнаж байгаа нь харагдана. Эхний хэсэг дээр бүх үсийг нь ард нь бөөгнүүлсэн байх бол дараагийн хэсэг дээр Амандагийн хүзүүн дээр үс үлдсэн байгаа нь ил харагдана. Харин дараагийн хэсэг дээр бүх үсийг нь бөөгнүүлжээ.

 

6. 50 First Dates

© 50 First Dates / Sony Pictures Entertainment

“50 First Dates” – сонирхолтой үйл явдал болон Адам Сэндлер, Дрю Бэрриморын дунд өрнөх харилцааг өгүүлэх кино үзэгчдэд ихэд таалагдсан. Ингээд стакантай ус аяга кофе болж хувирсныг анзаарах ч сөхөөгүй бид киногоо үзсэн байгаа юм.

 

7. My Best Friend’s Wedding

© My Best Friend’s Wedding / Sony Pictures Entertainment

“My Best Friend’s Wedding” – 90-ээд оны үеийн сэтгэлд үлдсэн хайр дурлал, инээдмийн кинонуудын нэг. Энэ кинонд Жулия Робертс “Pretty Woman”-ы амжилтаа бататгажээ.

Гол дүрүүдийн хайр дурлалын түүх үнэхээр сонирхол татахаар байсан тул бид жижиг сажиг алдаануудыг огт анзааралгүй өнгөрчээ. Жишээ нь, Жулс галт тэрэгний буудал дээр ирж Майклыг хайдаг хэсэг байна: цаад талд мөнгөлөг саарал чемодан чирсэн 2 эрийг харж болно. Бүсгүй хайртай залуугийнхаа хажууд суухад нөгөө чемодантай хоёр дахиад л хажуугаар нь явах ажээ.

 

8. Love Actually

© Love Actually / Universal Pictures

“Love Actually” – алдартай жүжигчдийн бүрэлдэхүүн, нилээдгүй орооцолдсон үйл явдлаараа уг кино үзэгчдийн сонирхлыг татдаг. Том төсөл хэрэгжүүлэхэд зарим нэг зүйлийг орхигдуулдаг талтай. Энэ кинонд ч бас алдаа бий: Эндрю Линкольны бүтээсэн дүр Кира Найтлид хуримынх нь бичлэгийг үзүүлдэг. Залуу кассетыг тоглуулахад зурагтан дээр байсан зүйл хальс дуусах үед тэс өөр зүйл болж хувирсан байсныг та анзаарсан уу?

 

9. Notting Hill

© Notting Hill / Universal Music Group

Notting Hill” – уг хайр дурлалын уянгын кино нь байж боломгүй хайрын түүхийг өгүүлсэн. Өөрөөр хэлбэл номын худалдаачин залуу (Хью Грант) болон кино од (Жулия Робертс) хоёрын хооронд хайр дурлал үүсдэг.

Залуучууд бие биетэйгээ мөргөлдөх үеэр жүржийн шүүс асгаад дараа нь үнсэлцдэг хэсэг ихэд алдаршиж байсан удаатай. Энэ хэсэг дээр Хью Грантын цамц жүржийн шүүс болж бохирдсон. Гэтэл Жулия Робертс явах үеэр хайр дурлалын ид шид үү гэлтэй хувцсан дээрх толбо арилсан байгааг харж болно.

Та кинонуудаас энэ мэт алдаануудыг олж хардаг уу? Таны бодлоор энэ нь байж боломгүй зүйл үү эсвэл кино нь таалагдаж л байвал алдааны хажуугаар нүдээ аниад өнгөрч болохоор санагддаг уу?

11
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *