Хэзээ ч турж чадахгүй эмэгтэйчүүдийн 5 шинж

1

Олон жилийн турш турах гэж оролдож байгаа эмэгтэйчүүд бидний дунд цөөнгүй бий. “Үхлийн цэг”- ээс ямар ч үр дүн гарахгүй. Илүүдэл жинд хандах чиг хандлагаа өөрчлөхөөс нааш турж чадахгүй эмэгтэйчүүд ямар шинжтэй байдаг вэ? Цугтаа учрыг нь олж мэдэцгээе.

Тэр турахаа л гол зорилго болгодог

Турах гэж байгаа хүмүүсийн хамгийн том алдаа – “хамгаас нарийхан жийнсэн өмдөнд багтах” тэр л зорилгыг өөртөө тавьдаг. Эмэгтэй хүний бүх анхаарал зөвхөн турахад л чиглэсэн байвал зөвхөн энэ л үйл явцад өөрийгөө зориулна. Ажил төрөл, гэр бүл, ойр дотнын хүмүүсийн тухай бодлоо хаяна, зөвхөн калорио тооцож аль болох өөх тос багатай хоол идэх л хүсэлдээ хөтлөгддөг. Иймэрхүү “битүү тойрог”-т орчихвол гадаад бодит ертөнцтэй харилцах харилцаа алдагдаж эхэлнэ. Үнэн хэрэгтээ зорилгод хүрэх нууц шал өөр зүйлд агуулагдаж байгаа юм: хийх даалгавраа үе үе санах болохоос бус үүнийг амьдралынхаа бүхий л зорилгоо болгож огт болохгүй.

 

Тэр гайхамшгийг хүлээж байдаг

Илүүдэл жингээсээ салахыг хүсэж байгаа эмэгтэйчүүдийн гаргадаг бас нэг алдаа – нөхцөл байдлаас хальсан итгэл найдвар тээж явах юм. Ийм эмэгтэйчүүд халуун орны жимс дээр суурилсан барьж байгаа дэглэмээс маш их хүлээлттэй байдаг, тэд хооллолтын схем болон төвд лам нарын “өлсөж биеэ цэвэрлэх” аргад сохроор итгэж явдаг. Хамгийн том алдаа нь тэд “өөрсдийн бие махбодио сонсох” чадвараа алдсан байдаг бөгөөд өөрт тулгарсан хэрэгцээ шаардлагыг үл тооно. Хэдий чанд хоолны дэглэм баримталж байгаа ч гэсэн үр дүн гардаггүй нь үүнтэй холбоотой ажээ.

 

Тэр хурдан турахыг хүсдэг

Турах хүсэл хэзээ төрдөг вэ гэхээр ихэвчлэн зун цаг ирэхээс өмнө эсвэл чухал арга хэмжээний өмнө илүүдэл жингээ багасгахыг хүсдэг. Ингээд л толгойд “мөнхийн турах” хүсэл цагийн зүү шиг л ажиллаж эхэлнэ, хүрэх гэсэн зорилгынхоо араас завсар зайгүй хөөцөлдөнө. Хүний бие махбодь огцом өөрчлөлтөд бэлэн бус байдаг тул амьдралын хэв маягаа гэнэт өөрчлөхөд эрт орой хэзээ нэгэн цагт “эсэргүүцэл үзүүлж бослого” гаргана. Өөрөөр хэлбэл илүүдэл жингээ хасах түргэн-арга хэмжээнд эсэргүүцэл үзүүлнэ.

 

Өөрийгөө загнаж буруутгадаг

Үр дүнгүйгээр турахыг оролдож байгаа эмэгтэйчүүдийн хийдэг зүйл – илүүдэл жингээ багасгахын тулд олигтой арга хэмжээ авахгүй байна гэж өөрийгөө буруутгадаг. Энэ нь юунд хүргэх вэ гэхээр эмэгтэй хүн өөрийгөө хайрлахаа больж эхэлнэ – бүдүүн бас “спортлог биш” биетэй гэж үзэн ядна. Тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байна гэсэн бодол нь түүнийг улам л мухардалд оруулна. Илүүдэл жин болгондоо шүүмжлэлтэй хандаж байгаа нь үр дүнд хүрэхэд саад болсоор байна.

 

Тэр учир шалтгааныг тогтоохыг оролдохгүй

Зарим нэг тохиолдол илүүдэл жин нь анагаахын үүднээс тайлбарлагддаг. Тэр болгон энэ тухай гадарлах ч үгүй турахыг оролдсоор л… Үүний оронд цусны шинжилгээ өгч бамбай булчирхай, дотор эрхтнээ мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөмөөр байна. Харин эмэгтэйчүүд эмнэлэг явахын оронд дугуй жийсээр л… Үүнээс гадна сэтгэл зүйн байдал илүүдэл жинд нөлөөлж байгааг огт бодохгүй явцгаадаг. Тэд учир шалтгааныг тогтоохгүй зөвхөн “шинж тэмдэг”-тэй нь тэмцээд байгаа учраас үр дүн гарахгүй байна гэж мэддэггүй.

13
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Beku Siezkhan

    Beku Siezkhan

    2018/09/20 at 11:30

    Aiman Aiko unshaarai

  2. Suvdaa Batsuuri

    Suvdaa Batsuuri

    2018/09/20 at 11:36

    тэвчээргуй бол будаа штээ

  3. Odnoo Anuka

    Odnoo Anuka

    2018/09/20 at 13:15

    yag unen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *